Anu.mn
АНУ-д Ширача халуун соус, сүмсийн хомсдолоос болж халуун ногоонд дурлагчид энэ зун өөр хал ...

АНУ-д Ширача халуун соус, сүмсийн хомсдолоос болж халуун ногоонд дурлагчид энэ зун өөр халуун ногоотой сүмс хайх болох нь

Mon Jun 13 2022
АНУ-д Ширача халуун соус, сүмсийн хомсдолоос болж халуун ногоонд дурлагчид энэ зун өөр халуун ногоотой сүмс хайх болох нь

(Sriracha) Ширача соусын шүтэн бишрэгчид энэ жил энэ амтлагчийн хомсдолд орох тул шинэ амтлагчийг олох хэрэгтэй болж магадгүй юм. Учир нь, уг соусын АНУ-д тэргүүлэгч үйлдвэрлэгч Huy Fong Foods Inc, 4-р сард дэлгүүрүүд болон ресторануудад хомсдол болох талаар захидал илгээжээ.

Ширачагийн талаар дурьдвал, энэхүү алдарт халуун соус нь Тайланд, Вьетнам улсаас гаралтай ба АНУ-ын зах зээлд нэвтрүүлсэн гол компани Huy Fong Foods-ийг 1980 онд Хятад-Вьетнам бизнесмен Дэвид Тран үүсгэн байгуулжээ. Соусыг наранд боловсорсон улаан халапено-эрлийз чинжүүгээр хийдэг байна.

Image

Huy Fong Foods компани, 2020 оны 7-р сараас эхлэн улаан чинжүүний нөөцийн хомсдолд орж эхэлснийг үйлчлүүлэгчиддээ сануулж байсан бөгөөд энэ жил цаг агаарын таагүй нөхцөл байдал улаан чинжүүний ургацад сөргөөр нөлөөлснөөс хойш сүүлийн саруудад хомсдол улам бүр дорджээ. Тэд мэдэгдэл хүргэж буй захиандаа, “Харамсалтай нь, энэ бидний хяналтаас гарсан бөгөөд бид хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох чинжүүгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй боллоо. Тиймээс 2022 оны 4-р сарын 19-ний өдрөөс хойш ирүүлсэн бүх захиалгыг хүлээн авсан дарааллаар нь “Labor day” баярын дараа (2022 оны 9-р сарын 6) товлох болно.” гэжээ.

Мөн 9-р сар хүртэл захиалга авах боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: foxnews.com/lifestyle/sriracha-sauce-shortage-spiceless-summer

Сүүлд нэмэгдсэн