АНУ-д сармагчингийн цэцэг өвчний шинжилгээг эрчимжүүлж байна. 142 тохиолдол батлагдсан.
Thu Jun 23 2022
ВАШИНГТОН (AP) - Байденийн засаг захиргаа сармагчингийн цэцэг өвчний вирусын халдварын оношилгоог хурдасгахын тулд шинжилгээг арилжааны лабораториуд руу илгээж эхэлжээ. Одоогоор уг өвчнөөр АНУ-д дор хаяж 142 хүнд халдварласан байна.
(The Centers for Disease Control and Prevention-CDC) Өвчний хяналт, Урьдчилан сэргийлэх төвүүд, Aegis Science, Labcorp, Mayo Clinic Laboratories, Quest Diagnostics, Sonic Healthcare зэрэг лабораториуд руу шинжилгээг илгээж байгаа нь үндэсний эрүүл мэндийн тогтолцооны сармагчингийн цэцэг өвчний халдварыг илрүүлэх чадавхийг ихээхэн өргөжүүлнэ гэж мэдэгдэв. Өмнө нь шинжилгээг ихэвчлэн долоо хоногт 8,000 орчим шинжилгээ хийх хүчин чадалтай улсын, нийгмийн эрүүл мэндийн лабораториудад хийдэг байсан.
Эрүүл мэнд, Хүний үйлчилгээний газрын нарийн бичгийн дарга Хавиер Бесерра мэдэгдэлдээ "Бүх америкчууд сармагчингийн цэцэг өвчний тохиолдлуудын талаар санаа тавих, анхаарах ёстой.", “Баярлууштай нь Америкт, бидэнд яг одоо энэ өвчинтэй тэмцэх, эмчлэх хэрэгсэл бий. Улс даяар туршилт, шинжилгээ авах байршлын тоог эрс нэмэгдүүлснээр, бид шинжилгээнд хамрагдах шаардлагатай бүх хүмүүст хүрч ажиллах боломжтой болгож байна." гэжээ.
Энэ өвчин нь эхлээд ханиад томуутай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд дараагаар нь нүүр болон бие дээр тууралт гардаг. Ихэвчлэн төв ба баруун Африкийн зарим хэсэгт тохиолддог өвчин юм. Гэвч энэ жил 1880 халдварын тохиолдол сармагчингийн цэцэг өвчин гараад байдаггүй дэлхийн 30 гаруй оронд бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлын ихэнх нь Европт илэрсэн ба 6-р сарын 21-ний байдлаар АНУ-д сармагчингийн цэцэг өвчний 142 халдвар бүртгэгдсэн болохыг CDC баталжээ.
Сармагчны цэцэг өвчин нь салхин цэцэг өвчинтэй ижил төрлийн вирүсээс гаралтай ба ихэнх хүмүүс хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг ч ДЭМБ-ын мэдээлснээр 10 хүн тутмын 1 нь үхэлд хүрдэг байна.
Эх сурвалж: apnews.com








