Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/6/2026
Anu.mn
АНУ-д, саатуулагдсан цагаачдын тоо өдөрт 2,000 хүрч, баривчлах ажиллагаа эрчимжиж байна

АНУ-д, саатуулагдсан цагаачдын тоо өдөрт 2,000 хүрч, баривчлах ажиллагаа эрчимжиж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Mon Jul 06 2026
АНУ-д, саатуулагдсан цагаачдын тоо өдөрт 2,000 хүрч, баривчлах ажиллагаа эрчимжиж байна

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) сүүлийн тав хоногийн хугацаанд, 10 мянга гаруй хүнийг саатуулжээ. Тус байгууллага саатуулалтын тоог нэмэгдүүлэх тухай дотоод үүрэг чиглэл авсан бөгөөд өнгөрсөн жилийнх шиг олны анхаарал татсан томоохон рейдүүд хийхгүй байгаа ч, цагаачдын дунд айдас, түгшүүр эрс нэмэгдэж байна гэж The New York Times мэдээлжээ.

ICE-ийн удирдлага сүүлийн өдрүүдэд албадан гаргах боломжтой хүмүүсийг илрүүлж, саатуулах ажиллагааг эрчимжүүлэхийг бүх нэгждээ үүрэг болгосон байна.

Саатуулалт дараах нөхцөлд явагдаж байна.

  • цагаачлалын байгууллагад товлосон уулзалтад ирэх үед;
  • замын цагдаагийн шалгалтын үеэр;
  • гудамжинд энгийн шалгалтын үеэр.

Үүний үр дүнд оны эхэнд өдөрт дунджаар 1,000 орчим хүн саатуулагддаг байсан бол, одоо энэ тоо 2,000 орчимд хүрчээ.

Цагаан ордон саатуулалтын үзүүлэлтийг нэмэгдүүлэхийг шаардсан бөгөөд энэ эрчийг хэр удаан хадгалах нь тодорхойгүй байгаа ч, өдөрт 2,000 хүн саатуулах зорилт тавьсан байна.

Өнгөрсөн жил Чикаго, Лос Анжелес зэрэг хотуудад урьдчилан зарласан томоохон рейдүүд зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн ажиллагаа олон нийтэд төдийлөн мэдэгдэхгүйгээр явагдаж байна.

Өнгөрсөн сард Миннесота мужид болсон ажиллагааны үеэр, холбооны албан хаагчид АНУ-ын хоёр иргэнийг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Дотоод аюулгүй байдлын яам ажиллагаагаа илүү нам гүм, чимээгүй явуулахаа мэдэгдэж байсан юм.

Саатуулалт эрс өссөн нь, Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн үеэр амласан олон нийтийн албадан гаргалтыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг харуулж байна.

Энэхүү бодлого нь, консерватив дэмжигчдийн дунд өндөр дэмжлэгтэй байгаа боловч, хэрэгжүүлэх арга барил нь улс төрийн хүчтэй маргаан дагуулсаар байна.

Дээд шүүх саяхан, Ерөнхийлөгчийн цагаачлалын бодлогын эрх мэдлийг өргөжүүлсэн ч хууль бус цагаачдын болон түр визтэй хүмүүсийн АНУ-д төрсөн хүүхдүүдийн иргэншлийг цуцлах оролдлогыг нь хүчингүй болгосон юм.

Дотоод аюулгүй байдлын яамны төлөөлөгч Лорен Бис, "Манай зорилго маш тодорхой. Хэрэв та АНУ-д хууль бусаар нэвтэрсэн бол бид таныг олж, саатуулж, улмаар албадан гаргана." гэж мэдэгджээ.

ICE-ийн мэдээллээр, 6-р сарын 27-нд нэг өдрийн дотор 2,400 гаруй хүн саатуулагдсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд саатуулах төвүүдэд байгаа хүмүүсийн тоо бараг 4,000-аар нэмэгдэж, 63,000 давжээ.

ICE-ийн Албадан гаргалтын хэлтсийн дарга Маркос Чарльз ажилтнууддаа илгээсэн захидалдаа, "Өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой сайн ажилласанд та бүхэнд талархаж байна. Та бүхний хүчин чармайлтын үр дүнд саатуулалт, албадан гаргалтын ажиллагаа маш өндөр үр дүнтэй боллоо." гэж бичжээ.

Удирдлагуудад долоо хоногийн долоон өдөр ажиллах, нийт ажилтнуудын 80 хүртэлх хувийг саатуулах ажиллагаанд дайчлах үүрэг өгсөн байна.

Орон даяар айдас нэмэгдэж байна. Өнгөрсөн жил Цагаан ордны зөвлөх Стивен Миллер өдөрт 3,000 хүн саатуулах зорилт тавьж байсан ч хэрэгжиж чадаагүй.

Харин энэ хугацаанд ICE олон мянган шинэ ажилтан авч, төсвөө хэдэн тэрбум доллараар нэмэгдүүлжээ.

Хүний эрхийн байгууллагууд болон цагаачлалын хуульчдын мэдээлснээр, улс даяар дарамт эрс нэмэгдэж байна.

Энгийн уулзалтад ирсэн хүмүүсийг ч саатуулж байна

Автомашин жолоодож явахдаа, хөл бөмбөгийн тэмцээн үзэх үедээ олон хүн саатуулагдсан байна.

Сүүлд нэмэгдсэн