Anu.mn
АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1979 оноос хойших хамгийн өн ...

АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэйгээр өсчээ.

Wed Sep 21 2022
АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлттэйгээр өсчээ.

Хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ сүүлийн 12 сарын хугацаанд, энэ 8-р сарын байдлаар 13,5% өссөн бөгөөд энэ нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ.
Өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний төрлүүдийн дотроос хамгийн ихээр өссөн нь өндөг 40%, маргарин 38%, гурил 23%-иар тус тус өссөн байна.

Хүнс, Хөдөө аж ахуйн газар(the Agriculture Department)-ын мэдэгдэлд, эдийн засгийн хямрал, үүнд нийлүүлэлтийн сүлжээний асуудал ба өндөр энерги зарцуулалт, тээвэрлэлт, ажлын хөлсний өсөлт зэрэг нь үндсэн фактор болж бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийн шалтгаан нь болж байна гэж дурджээ.
Жишээлбэл, 12 ширхэг (large grade-A) тахианы өндөгний үнэ жилийн өмнөхөөс 82,3% буюу 3,12 доллар болсон нь хамгийн их нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Үнийг Хүнс, Хөдөө аж ахуйн газар тайлбарлахдаа, шувууны ханиад өвчин гарч өндөг үйлдвэрлэлтийг хязгаарласны улмаас үнэ өссөн гэжээ.

Мөн NBC News, 2021 оны 8-р сараас хойш АНУ-ын супермаркетуудын хамгийн их зарагддаг 6 хүнсийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт дээр ажиглалт хийж, нийт том хотуудын үнийг дундажлан өсөлтийн харьцуулалт гаргасан байна.

Энэ жагсаалтыг харвал:

Image

NBC News-ийн энэхүү жагсаалтын гол зорилго нь цар тахлын үед болон зах зээл эргэн нээгдсний дараа хэрэглэгчидийн худалдан авалтад эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байгааг судлах, ажиглалт хийх юм.

Цаашилбал, Холбооны Нөөцийн Сан(The Federal Reserve)-гийн үзэж байгаагаар, “Үнийн өсөлт эрчээ авсан бөгөөд цаашид үргэлжлэн нэмэгдэх болно. Мөн үүнд шалтгаалах хүчин зүйлс нь үйлдвэрлэлтийн зардал нэмэгдсэн, ялангуяа хүнс ба түлшний зардал нэмэгдэж байгаа нь дэлгүүрт, иргэдийн гарт ирэх эцсийн бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, цаг агаарын байдал ч мөн үүрэг гүйцэтгэж байна.” гэжээ.

Гэсэн хэдий ч, Purdue-гийн сар бүрийн санал асуулгад, иргэд, худалдан авагчид шатахууны үнэ буурах нь хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулна гэдэгт найдаж байгаа ба жилийн хүнсний үнийн хямрал ирэх 12 сарын хугацаанд буурна гэж үзэж байгаа юм.

Харин Хүнс, Хөдөө аж ахуйн газар, “Хүнсний үнэ 2023 онд энэ жилтэй харьцуулбал харьцангуй удаан өснө. Гэвч түүхэн дунджаас дээгүүр хэвээр байна” гэж таамаглажээ.

Эх сурвалж: NBC News

Сүүлд нэмэгдсэн