Anu.mn
АНУ-д, өөрсдийгөө устгадаг хорт хавдрын эсүүд бүхий өвөрмөц вакцин бүтээжээ

АНУ-д, өөрсдийгөө устгадаг хорт хавдрын эсүүд бүхий өвөрмөц вакцин бүтээжээ

Tue Jan 10 2023
АНУ-д, өөрсдийгөө устгадаг хорт хавдрын эсүүд бүхий өвөрмөц вакцин бүтээжээ

Эрдэмтэд, хавдрыг устгах, урт хугацааны хавдрыг өдөөж эмчлэх, шинэ эсийн эмчилгээний вакцин бүтээжээ. Өвчтөн энэ вакцинаас түр зуурын дархлааг авч, энэ нь дархлааны системийг тэмцэж сургаснаар хорт хавдрыг эмчлэх, хавдараас урьдчилан сэргийлэх боломжтой гэж NeuroscienceNews мэдээлэв.

Эрдэмтэд хорт хавдрын эсийг хорт хавдрын эсрэг хүчтэй бодис болгон хувиргах шинэ аргыг ашигласан байна.

Mass General Brigham эрүүл мэндийн тогтолцоог үүсгэн байгуулагч, Brigham and Women’s Hospital, MS, Ph.D Халид Шахын лабораторийн хамгийн сүүлийн үеийн энэхүү бүтээл нь, тархины хавдрыг устгах үүдэл эсийн эмчилгээний шинэ хандлага бөгөөд урт хугацааны дархлаа тогтоон дархлааг сургаснаар хорт хавдар өдөөгдөхөөс сэргийлнэ гэж тайлбарласан байна. Тус багийнхан хорт хавдрыг устгах давхар үйлдэлтэй вакцинаа, тархины үхэлд хүргэдэг глиобластомтай хулгана дээр туршиснаар, олон зүйлийг амалсан найдвартай үр дүнд хүрсэн талаараа Science Translational Medicine сэтгүүлд нийтэлжээ.

"Манай баг хорт хавдрын эсийг авч, хорт хавдар устгах бодис болгон хувиргах энгийн санааг хэрэгжүүлсэн" гэж Үүдэл эс, дархлаа эмчилгээний төвийн захирал, доктор Халид Шах ярьсан бөгөөд "Бид генийн инженерчлэлийг ашиглан хорт хавдрын эсийг шинэчилж, хавдрын эсийг устгаж, дархлааны системийг идэвхжүүлж, анхдагч хавдрыг устгаж, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.” хэмээн тайлбарлажээ. Хорт хавдрын эсрэг вакцин гаргах асуудал нь, олон лабораторийн судалгааны идэвхтэй талбар боловч Шах болон түүний хамтран ажиллагсдын арга барил өөр юм. Идэвхгүй болсон хавдрын эсүүдийн оронд энэ баг, ер бусын шинж чанартай хавдрын амьд эсийг ашигладаг. Эдгээр амьд хавдрын эсүүд тархиар дамжин нэвчсээр шуудангийн тагтаатай адил хорт хавдрын эсүүд рүү буцаж ирж устгадаг. Энэхүү өвөрмөц шинж чанарыг ашиглан Шахын баг CRISPR-Cas9 генийн засварлагч хэрэгслийг ашиглан хавдрын амьд эсийг бүтээж, хавдрын эсийг устгах бодисыг ялгаруулах зорилгоор өөрчилсөн. Нэмж дурдахад, зохион бүтээсэн хавдрын эсүүд нь дархлааны системийг, амархан илрүүлэх, тэмдэглэх, санах боломжтой болгодог бөгөөд дархлааны системийг урт хугацааны турш хавдрын эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд тохируулдаг байна.

Тус багийнхан CRISPR-ээр сайжруулсан, дахин хэлбэржүүлсэн эмчилгээний хавдрын эсүүдээ (ThTC) хүний ​​дархлааны бичил орчныг бүрдүүлсэн хүний ​​гаралтай ясны чөмөг, элэг, бамбай булчирхайн эсийг агуулсан хулганын төрөл бүрийн омог дээр туршиж үзсэн. Шахын баг хорт хавдрын эсэд хоёр түвшний аюулгүй байдлын “унтраалга” суурилуулсан бөгөөд идэвхжүүлсэн тохиолдолд шаардлагатай бол ThTC-ийг устгадаг.

Энэхүү хос эсийн эмчилгээ нь,  аюулгүй, хэрэглэгдэх боломжтой, үр дүнтэй болсноор эмчилгээний шинэ арга замыг санал болгож байна. Цаашид туршилт хийх, хөгжүүлэх шаардлагатай байгаа ч, Шахын баг энэ загварыг тусгайлан сонгож, үр дүнг өвчтөнд хэрэглэхэд хялбар болгох үүднээс хүний ​​эсийг ашигласан. "Тус Төв хийж буй ажлынхаа туршид, техник талаа баримталдаг ч, бид өвчтөнүүдээ хэзээ ч орхигдуулдаггүй. Бидний зорилго бол шинэлэг боловч бодитоор хэрэглэгдэхүйц арга барилыг нэвтрүүлэх явдал бөгөөд ингэснээр бид эцсийн эцэст анагаах ухаанд, урт хугацааны нөлөө үзүүлэх эмчилгээний, хорт хавдрыг устгах вакциныг бий болгох явдал юм" гэж Шах тайлбарласан байна.

Шах болон түүний хамтрагчид, энэхүү эмчилгээний стратегийг өргөн хүрээний том хавдарт хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд түүний хэрэглээний талаар нэмэлт судалгаа шаардлагатай гэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн