АНУ-д өөрийн үндсэн хууль, парламент, тэр байтугай мөнгөн тэмдэгттэй чөлөөт бичил улсууд байдаг
Sat Jun 17 2023
Онолын хувьд энэ нь, өөрийн бичил улсыг байгуулахын тулд газар худалдаж аваад, “Өөрийн диваажинг” үүсгэн, дараа нь АНУ-аас тусгаарлах явдал аж. Хэтэрхий энгийн санагдаж байна уу? Гэтэл үнэхээр өөрийн микро үндэстнийг бий болгоход шаардлагатай бүх зүйл нь энэ юм гэж Roadtrippers бичжээ.
Амьдралын олон үзүүлэлт, жишгээр АНУ амьдрахад таатай улс. Гэтэл, зарим хүмүүс, хувийн хаант улсаа байгуулан удирдах, өөрийн гэсэн улс орныг бий болгох хүсэлтэй байдаг бөгөөд энэ нь үнэндээ тийм ч хэцүү биш байдаг байна. Бичил улсууд нь, тусгаар тогтносон улс гэдгээ зарладаг боловч, аливаа байгууллага, засгийн газар хүлээн зөвшөөрдөггүй байгууллагууд юм. Гэсэн ч, ихэнх тохиолдолд тэд өөрийн гэсэн туг, валют, засгийн газрын тогтолцоо, тамга тэмдэг, паспорт болон бусад дүрэм журамтай. Ийм улсууд дэлхий даяар олон байдаг бөгөөд цөөн хэд нь Америкт байдаг. Хэрэв та АНУ-ын нутаг дэвсгэрээс гаралгүйгээр "олон улсын" аяллыг сонирхож байгаа бол, эдгээр микро үндэстнүүдэд зочилж болно.
Молоссиа
Молоссийн Бүгд Найрамдах Улсыг 1999 оны 9-р сарын 3-нд Кевин Бау үүсгэн байгуулжээ. Энэ нь Засгийн газрын ордон (Ерөнхийлөгч Кевин Баугийн гэр) байрладаг нийслэл Боустон хот, түүнчлэн Хойд болон Өмнөд Калифорни дахь газар нутгийг багтаасан Невада мужийн Нью Хармони мужийн хэд хэдэн бүс нутгийг захирдаг.Молоссид 2002 оноос хойш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн бөгөөд тэд сансар судлалын газар, шуудан, төмөр замын хэлтэстэй, Косовог тусгаар тогтносон бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг гэж мэдэгджээ. Тэдний мөнгөн тэмдэгт валорагийн үнэ цэнэ Pillsbury жигнэмэгийн зуурмагийн стандартад суурилдаг бөгөөд энэ нь, алтан стандарт болох IMO-ээс хамаагүй хатуу байдаг. Тамхи болон улайсдаг чийдэнг хориглодог. Хүн ам нь 33 хүн. Зөвхөн гурав нь тухайн бүгд найрамдах улсынхаа нутаг дэвсгэрт байнга амьдардаг. Мөн, гайхалтай сайн баригдсан модон,Британийн армийн хуучин бэлгэ тэмдгүүдээс бүрдсэн төрийн сүлдтэй "захиргааны барилга" –тай. Нэлээд өргөн хүрээтэй хууль тогтоомжтой. Тухайлбал, тус улсад морж, сонгино идэхийг хориглосон байдаг.Молосси руу нэвтрэхийн тулд виз авах шаардлагагүй, гэхдээ паспортгүй бол хил дээр асуудал үүсч болно. Дурын хүн иргэншил авах боломжгүй. Молосси дахь тогтолцоо нь, цэргийн диктатур. Ийм формацийг сонгосон шалтгаан нь, аливаа цэргийнхэнд байдаг гоёмсог дүрэмт хувцас, хар шил, загварлаг малгай, мэдээжийн хэрэг одон медаль. Боугийн хэлснээр, тэрээр жил бүр захиалгаар өөртөө одон хийлгэдэг. Тэрээр, “Бид долоо хоногт хоёроос гурван удаа Молоссын иргэншил авах хүсэлтийг хүлээн авдаг. Хүн болгонд иргэншил өгсөн бол өнөөдөр манай улсын хүн ам таван мянга орчим байх байсан. Маш олон хүмүүс интернетээс нэрийг нь олж хараад юу ч мэдэхгүй улс руу нүүх хүсэлтэй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Молосси нь 4-р сараас 10-р сар хүртэл сард нэг удаа олон нийтэд нээлттэй байдаг. 5-р сарын 26 - Молоссиаг үндэслэгчийн баярын өдөр юм.
Закистан
Бүгд Найрамдах Закистан Улс нь өөрийгөө микро үндэстэн гэхээсээ илүү урлагийн инсталляци гэж үздэг тул арай илүү уян хатан байдаг. Бруклины уран барималч Захари Ландсбург Юта мужийн Их Солт нуурын ойролцоох газрыг eBay-ээс 610 доллараар худалдаж авсан.Закистанд ямар ч барилга байгууламж байхгүй . Баримлуудаар тойруулсан хилийн харуулын хаалга байдаг. Тус улсын гол импорт нь ус, гол экспорт нь концептуал урлаг юм. Тэдний уриа нь "Юу ч үгүйгээс юу ч юм хийх", мөн цөлд байрладаг хэдий ч үндэсний амьтанаараа далайн амьтан сонгосон. Захари, тус улсын туг, сүлд болон Закополис хотын нэрийг зохиосон бөгөөд улсынхаа паспортыг баяртайяа тараадаг. Закистанд анх 25 иргэн байсан нь, бүгд Закистаны найз нөхдүүд байсан бол, өнөөдөр 400 гаруй болжээ. Закистан руу аялан ирсэн жуулчдад 40 долларын үнэ бүхий албан ёсны паспорт худалдаж авах боломжийг олгодог, тэр ч байтугай орсон гарсан гэсэн хийлийн тамга дардаг .Тэрээр, Закистаныг урлагийн төсөл учраас жинхэнэ улс болгохыг хүсч байна. Энэ боломжгүй гэдгийг би ойлгож байгаа ч, энэ чиглэлээр ажиллахыг хичээх болно. Жишээлбэл, паспортын санаа маш сайн ажилладаг. Албан ёсны бичиг баримт шиг харагддаг зүйлийг хүмүүс, албан ёсны бичиг баримт л гэж ойлгодог. Би дэлхийн өнцөг булан бүрээс, манайд амьдарч, ажиллахын тулд хэрхэн виз, бизнесийн лиценз авах вэ, эсвэл бидний тухай зураг авалтыг хийх хүсэлтэй сэтгүүлч, кино найруулагчдаас олон зуун цахим шуудан авдаг. Энэ нь, Закистан төсөл хэрэгжиж байна гэсэн үг шүү. Зугаатай, тийм үү? гэж ярьсан байна.
Талосын вант улс
Талоссагийн вант улс нь маш том газар нутагтай, ялангуяа Милуоки мужид байдаг сонирхолтой бичил муж юм. Тус улсын вэбсайт нь, Wired, New York Times зэрэг хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхэлснээс хойш түүний олон гишүүд болон улсынх нь нэр хүнд интернетээр танигдаж, өссөн. Роберт Мэдисон 1970-аад оны сүүлчээр унтлагын өрөөндөө зохиомол улсыг зохион бүтээснээр уг хаант улс үүссэн. Тэрээр улсын хэл (зохиомол хэлнүүдийн нэг) болон тугийг зохион бүтээж, олон арван гишүүд, ихэвчлэн найз нөхөд, гэр бүлээ хамруулж, өөрийн улсад болж буй үйл явдлын талаар мэдээлэх сонин хүртэл гаргадаг. Тус улсад үндэсний баяр, дурсгалын арга хэмжээ, үндэсний түүхэн дурсгалт газрууд, үндэсний угсаатны хоол (Тако Белл) болон соёлын ач холбогдолтой дуунууд (ABBA-гийн "Anthem" болон Fleetwood Mac-ийн "Tusk") бүхий олон арга хэмжээнүүд зохиогдож байдаг. Тэд өөрсдийн нутаг дэвсгэрийн гайхалтай нарийвчилсан газрын зураг, маш нарийн төвөгтэй удирдлагын системтэй.
Норс Дамплинг
Segway-г зохион бүтээгч Дин Камен, Коннектикут, Нью-Йоркийн эргийн ойролцоох нэгэн түүхэн арлыг худалдан авчээ. Арал дээр бүх зүйлийг эрчим хүчээр хангах салхин үүсгүүр барихыг зөвшөөрөөгүй байсан тул, тэрээр арал дээр мөрөөдлийн байшингаа барихын тулд АНУ-аас салах хэрэгтэй байж магадгүй гэж тухайн үед хошигнож байжээ.Тэрээр эцэст нь нар, салхины эрчим хүчийг хослуулан ашиглаж, гэрэлтүүлгийг LED гэрлээр сольсноор арлын нүүрстөрөгчийн саармагжуулж чадсан юм. Гэрэлт цамхаг, Стоунхенжийн хуулбар бүхий арлыг тэрээр одоо ч гэсэн "Хойд Дамплины хаант улс" гэж нэрлэдэг бөгөөд энэ нэрийг зүүхэд шаардлагатай бүх зүйл байдаг: үндсэн хууль, төрийн дуулал, мөнгөн тэмдэгт, туг, далбаа, усан цэргийн флоттой ( нэг завинаас бүрдэх).
Бүгд Найрамдах Конк улс
Флорида, АНУ-ыг орхин өөрийн улсаа байгуулснаар үүссэн. 1982 оны 4-р сарын 23-нд Кис-ээс Флоридагийн эх газрыг зорьсон жуулчид болон иргэд,тухайн үеийн эрх баригчидын машин бүрийг хууль бус цагаачид, хар тамхи байгаа эсэхийг шалгаж, замын түгжрэл үүсгэдэг шалган нэвтрүүлэлтэд өртдөг байснаас Бүгд Найрамдах Улсыг байгуулжээ. Хүмүүсийн АНУ-ын засгийн газарт хандсан хүсэлтүүд хариултгүй таг чиг болдог байснаар, асуудлыг өөрсдийнхөө гарт авч.шийдвэрлэж байхын тулд улс орноо орхисон.1982 оны 4-р сарын 23-нд Ки-Уэст хотын дарга Деннис Уордлав, АНУ-ын эрх баригчид арал болон эх газрын хооронд хилийн шалган нэвтрүүлэх цэг байгуулсан байгаа, тиймээс архипелагийг тусгаар тогтносон бүгд найрамдах улс гэж зарлаж, Деннис Уордлав улсынхаа анхны ерөнхийлөгч болсноо зарлажээ. Тэрээр АНУ-аас гарах тухай мэдэгдлийг зарласныхаа дараа, АНУ-ын тэнгисийн цэргийн дүрэмт хувцастай хүний толгой дээр хатсан куба талхыг бэлгэдлээр хугалан АНУ-тай дайн зарласан ч, нэг минутын дараа Деннис Уордлав бууж өгөхөө мэдэгдэж, гадаадаас нэг тэрбум долларын тусламж үзүүлэхийг шаарджээ. АНУ-ын эрх баригчид энэ үйл явдалыг олон нийтэд зарлалгүй, эргүүлээ буулгасан байна. Энэ талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хоног шуугиад өнгөрсөн. Улсынхаа нэрийг, нутгийн хүн амын нэлээд хэсгийг бүрдүүлдэг Европ гаралтай Багамчуудын хочоор нэрлэжээ. Харин Тусгаар тогтнолоо зарласан нь Флоридагийн Кис рүү шинэ жуулчдыг татах "онцлох үйл явдал" болжээ. Бүгд найрамдах улс өөрийн паспортыг гаргаж, жуулчид болон олон нийтэд вэбсайтаар дамжуулан зардаг.
1995 онд тус Бүгд найрамдах улс АНУ-руу, орон нутгийнх нь Драй Тортугасын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хаахыг эсэргүүцэн, энгийн иргэд болон гал командын завинуудаас бүрдсэн жижиг флотоор "довтолж" байв. Мөн 1995 онд армийн нөөцийн батальон харийн арал руу довтлох сургуулилтаа Ки Уэстэд, Конк улсад мэдэгдэлгүйгээр хийсэн, оршин суугчид үүнийг түрэмгийлэл гэж хүлээн авч, батальон руу усан буугаар буудаж, хатсан Куб талхаар тулалджээ. Дараа нь тэд Батлан хамгаалах яаманд гомдлоо хүргүүлж, бууж өгсөн. Өнөөдөр тэнд, бэлэг дурсгалын паспорт худалдаж авах, төрийн дууллынх нь дор бүжиглэх, долоо хоног үргэлжлэх тусгаар тогтнолынх нь баяр наадамд оролцох, бүр цэрэгт ч явах боломжтой. Улс орны уриа нь, "Бусдын бүтэлгүйтсэн газар бид салан тусгаарласан", бас "Хошин шогийн тусламжтайгаар дэлхийн хурцадмал байдлыг намжаая". Энэхүү урианы хувьд, АНУ-ын засгийн газар хүртэл энэ зүйл дээр хоцорч байгаа бус уу.
Слоужамастан
Fox5-ийн мэдээлснээр, Калифорнид нуугдсан "микронаци" нь Слоужамастан юм. Сан Диегогийн радио DJ, дэлхий даяар аялсан, Рэнди "R Dub!" Уильямс бол өөрийн "улс орны" "султан" бөгөөд арав гаруй жилийн хугацаанд Уильямс НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн бүх улс орнуудаар аялж, жуулчдын дуртай газруудаас эхлээд Хойд Солонгос, Венесуэл, Өмнөд Судан, Сомали зэрэг дэлхийн хамгийн бартаат газруудаар хүртэл аялж, шинэ газар хайж байв. Яг тэр үедээ, тэрээр Невада муж дахь "микронаци" Бүгд Найрамдах Молоссиа улс буюу өөрийгөө тунхагласан нутаг дэвсгэрт зочилсон юм. Энэ айлчлал нь түүний дараагийн улс байгуулах эрхэм зорилгыг бататгасан. Уильямс. "Дэлхийн бүх улсаар аялах нь миний туйлын мөрөөдөл, эрхэм зорилго байсан. Олон хүн очих боломжгүй гайхалтай газруудыг би үзсэн. Харин дараагийн миний хийх зүйл бол өөрийн гэсэн улс орныг бий болгох байсан." гэж ярьдаг. 2021 оны намар Уильямс шинэ улсаа байгуулахын тулд Өмнөд Калифорнид 4.5 га хоосон цөл дэх газрыг худалдан авчээ. Хэдэн сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 1-нд тэрээр, АНУ-аас тусгаар тогтносноо албан ёсоор зарлав. Уильямс өөрийн бүрэн эрхийнхээ талаар "Султан бол удаанаар саатах газрын Султан" гэж хэлдэг. "Тэр Boys II Men, Usher, Alicia Keys, Лютер Вандросс, Анита Бейкер нарт хайртай." Мөн хүмүүс ирж, зүгээр л хөгжилдөж, амарч, удаан саатдаг, сайн хөгжим, сайн хүмүүсээс таашаал авдаг” газар байлгахыг хүсдэг. Слоужамастан нь, “Слоужамастан” хэмээх үндэсний дуулал, "парламент", хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний амьтан (бөгжих сүүлт элбэнх) болон ”дубл” гэдэг өөрийн мөнгөн тэмдэгттэй. Засгийн газар" нь заримдаа ардчилал, гэхдээ чанд диктатуртай. Уг улсын иргэн болоход тийм ч их зүйл шаардагддаггүй—"хөөгдөхгүйн” тулд иргэд дагаж мөрдөх ёстой цөөн хэдэн хачирхалтай хууль байдаг: Crocs өмсөх, бяслаг идэх, бувтнасан рэп хөгжим сонсох, өөр машин гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд зүүн эгнээгээр явахыг хориглодог. Микро улсын нэг ч иргэн тус нутаг дэвсгэрт оршин суудаггүй ч, Уильямс, түүний улсад 500 гаруй бүртгэлтэй иргэн байгаа бөгөөд өөр 4500 иргэн болзолт зөвшөөрөл авсан эсвэл иргэний харъяалал авахаар оочерлож байна. Бид зургаан тивийн иргэдтэй. Бид болон эдгээр хүмүүс шинэ, шинэлэг зүйлийн нэг хэсэг болсондоо бахархалтай байдаг." гэсэн байна.
Хэдийгээр элсэн цөлийн улсад дэд бүтэц байхгүй ч, Уильямс нарны ферм, гол мөрөн, армадилло ферм, монгол шарсан махны ресторан барих зэрэг бичил үндэстний ирээдүйн хөгжлийн томоохон төлөвлөгөөтэй байгаа бөгөөд мөн АНУ-аас дипломат хүлээн зөвшөөрлийг баталгаажуулна гэж найдаж байгаа ч, энэ нь Султаны хувьд хэцүү ажил хэвээр байгаа юм. Одоогоор жуулчид Калифорни дахь тус улсын хилийг давах "виз" авснаар тус улсад ирж болно. Хөтөч, визгүй бүх аялагчдыг тэрээр, хилийн тэмдгийн өмнө селфи хийхийг зөвлөсөн байна.








