АНУ-д орогнол хүссэн зургаан хүсэлт тутмын нэг нь бичиг баримтаа дутуу өгснөөс болж хэрэгсэхгүй болдог байна.
Wed Aug 10 2022
Судалгааны багийнхны мэдээлснээр АНУ-ын цагаачлалын шүүхэд ирж буй зургаан шинэ хүсэлт тутмын нэгд тухайн цагаачлагчийн энэхүү NTA (Notice to Appear) мэдэгдэх бичигийг шүүхэд өгөөгүйн улмаас татгалзаж байна гэж KXAN мэдээлэв.
Америкийн хууль эрх зүйн байгуулагуудын цаасан хэлбэрийн захидал харилцааны үйл ажиллагаа нь, цагаачдын асуудлыг шийдвэрлэх үр дүнд муугаар нөлөөлж байна.
Хүлээн авагчидын гарт нь хүрээгүй, хүрэхгүй байгаа зарлан мэдэгдэх хуудасны тоо асар хурдацтай нэмэгдэж байна. Мөн, цагаач шүүх хуралдаанд ирээгүйн үр дүнд, мэдэгдэл хүргэгдээгүйгээс болж татгалзсан, албадан гаргах шийдвэр гардаг байна.
Энэ шалтгааны улмаас татгалзсан хариуны хувь нь, цагаачлалын шүүх хуралдааныг түргэсгэх зорилгоор байгуулагдсан, энэ асуудлыг дагнасан зарим шүүхүүдэд маш өндөр байна. Эдгээр шүүхийн байгууллагуудын хүргүүлээгүй мэдэгдлүүд маш олон тоотой байгаа нь харагджээ.
2022 онд, Майамигийн Цагаачлалын шүүхийн хуралд, цагаачлал хүсэгч нь ирээгүйгүйгээс татгалзсан хариу 81% байсан. Бостонд энэ үзүүлэлт 62% байгаа бол Хьюстон болон Эль Пасод тус тус 54%, 32% байна гэж Сиракузийн Их Сургуулийн бүртгэлд нэвтрэх Clearinghouse (TRAC) мэдээлэв.

Мэдэгдэл хүргэхтэй холбоотой энэ асуудал нь, цагаачлалын шүүхүүд, болон цагаачидын аль алинд нь хүндрэл учруулж байна.
Улсын хэмжээнд үүнтэй холбоотой 16.6% татгалзсан хариу гарсан бөгөөд харин 2018 онд 0.3%, 2013 онд 0.2% -иас бага байсан нь хэдийгээр хуучирсан мэдээлэл боловч, "Хүргэгдэх мэдэгдэл"-ийн алдагдал хэр ховор байсныг харуулж байгаа юм.
Онолын хувьд, DHS хэрэг бүрт давж заалдах боломжтой бөгөөд шүүхийн шинэ хуралдаан товлож болдог. TRAC ийм тохиолдлуудад, олон нийтэд мэдээлэл өгөх хүсэлт гаргаад байна.
Энэ хандлага нь цагаачдын нэрийн өмнөөс интерактив онлайн хуваарийн систем (ISS) ашиглан сонсголыг товлох төлөөлөгчдийн заавартай нийцэж буйг судалгаа харуулж байна. Цахим бүртгэлүүд нь шууд зарлан дуудах хуудас гаргаж, төлөөлөгч эсвэл орон нутгийн ажилтанд цагаачдад зориулж хуулбар үүсгэх боломжийг олгодог тул үйл явцыг хурдасгах юм.
Эх сурвалж: forumdaily.com
Notice to Appear-ын талаар дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү! www.bataraimmigrationlaw.com/notice-to-appear-immigration-court








