February
12
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-д норовирусын улмаас ходоодны ханиад дэгдсэн: эмчлэх арга байхгүй
АНУ-д норовирусын улмаас ходоодны ханиад дэгдсэн: эмчлэх арга байхгүй
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д норовирусын улмаас ходоодны ханиад дэгдсэн: эмчлэх арга байхгүй
Photo: IStock

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) америкчуудад ходоодны ханиадны дэгдэлт орон даяар тархаж байгааг анхааруулж байна. Үүнд CDC-ийн норовирусын тайлангийн хөтөлбөрт хамрагддаг 14 муж орно гэж NoroSTAT агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Кейт Грусич ярьсныг New York Post сонин нийтэлжээ.

2022 оны 8-р сарын 1-ээс 2023 оны 1-р сарын 8-ны хооронд CDC норовирусын 225 дэгдэлт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30% -иар өссөн бөгөөд ийм хугацаанд 172 тохиолдол бүртгэгдэж байсан байна. Статистик тоо баримтууд нь COVID-19 тахлын эсрэг тэмцсээр ачаалал ихтэй байгаа,  эрүүл мэндийн тогтолцоонд хүндрэл учруулж байна.

CDC-ийн мэдээлснээр, норовирус нь жил бүр бөөлжих, суулгах 20 сая орчим тохиолдлоор илэрч, 109,000 хүн эмнэлэгт хэвтэж, 900 хүний нас барах шалтгаан болдог бөгөөд ихэнх нь 11-р сараас 4-р сарын хооронд өвчилдөг. Нас баралтын ихэнхи нь, америкчууд хүйтний улиралд гэртээ илүү их цаг байдгаас болдог гэжээ.

Өвчний тоо нэмэгдэж байгаа хэдий ч мэргэжилтнүүд энэхүү шинэ дэгдэлтийг "тархалт" гэж үзэхгүй байна. Грусич эмч, -“Энэ тоо жилийн энэ үед хүлээгддэг хязгаарт багтаж байна. Гэсэн ч, америкчууд үүнд өртөхгүйн тулд нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй” гэж зөвлөжээ.

Норовирусын шинж тэмдэг ба хэр удаан үргэлжилдэг талаар

Ходоодны ханиад нь бөөлжих, дотор муухайрах, суулгах, хэвлийгээр өвдөх, халуурах, толгой өвдөх, бие нийтдээ өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь таагүй ч, ихэнх эрүүл насанд хүрэгчид болон хүүхдүүдийн организм тэсвэртэй байдаг. Харин, нярай хүүхдүүд, өндөр настан, дархлаа султай хүмүүст удаан хугацааны шинж тэмдгүүдтэй холбоотой шингэн алдалт болон бусад хүндрэлүүд үүсэх эрсдэл өндөр байдаг тул халдвар авсан тохиолдолд эмчийн хяналтанд байх ёстой.

Шинж тэмдгүүд нь ихэвчлэн халдвар авснаас хойш 12-24 цагийн дотор гарч ирдэг бөгөөд ихэвчлэн эхний өдрийн дараа буурч, хэдэн хоног үргэлжилдэг. Гэсэн хэдий ч норовирус нь,  шинж тэмдэг илэрснээс хойш бараг 48 цагийн дараа бүрэн арилах хүртэл хамгийн халдвартай байдаг.

Норовирус хэрхэн тархаж, гадаргуу дээр хэр удаан амьдрах боломжтой вэ?

Норовирусын тоосонцрын жижиг колони ч, богино хугацаанд хор хөнөөл учруулж болох ба хурдан дэгдэлтийг өдөөдөг. Хүн өвчлөхөд ердөө 100 ширхэг тоосонцор хангалттай, харин халдвар авсан хүмүүс хэдэн тэрбумыг гадагшлуулж байдаг. Ихэвчлэн бие засах газраар тоосонцор тархдаг. Угаагаагvй гар нь нянг бусад гадаргуу руу дамжуулж, удалгvй гарт, дараа нь, аманд орно. Тиймээс хүүхдүүд норовирусыг ангийнхан, ах дүү, эцэг эхдээ дамжуулдаг нь гайхах зүйл биш юм. CDC норовирус нь объект, гадаргуу дээр "амьдрах" чадвартай, хэдэн өдөр эсвэл долоо хоногоор хүмүүст халдварладаг бөгөөд зарим ариутгагч бодисыг тэсвэрлэдэг учраас ариутгах арилгахад хэцүү байдаг.

Халдвар авсны дараа норовирус нь удаан хугацаагаар биш ч гэсэн дараагийн халдварын эсрэг тодорхой дархлааг өгдөг. Гэсэн ч, ходоодны ханиад үүсгэдэг олон төрлийн норовирусууд байдаг учраас, тэдгээрийн аль нэгээр нь халдвар авах нь нөгөөгийнхөө эсрэг тусалдаггүй.

Норовирусыг хэрхэн эмчилдэг вэ?

Эмчилгээ байхгүй бөгөөд эмч нар түүний шинж тэмдгийг арилгах эмийг санал болгож чадахгүй, учир нь олон хүмүүс норовирусыг өөр өөрөөр мэдэрдэг.

Суулгалт, бөөлжих нь бие дэх шингэнийг шавхдаг. Pedialyte зэрэг ус, электролит нөхөх ундааг халдварын үед хоногийн турш хэрэглэх ёстой. Өвчин туссан ихэнх хүмүүс тусгай эмнэлгийн тусламж авах шаардлагагүй бөгөөд бусдад халдварлуулахгүйн тулд гэртээ тусгаарлагдах хэрэгтэй. Гэхдээ, ам хатах, шээс багасах, толгой эргэх зэрэг шингэн алдалтын илүү хүнд шинж тэмдгүүдээс болгоомжил. Ялангуяа хүүхдийн шингэн алдалт нь нулимсгүй уйлах, тайван бус байдлаар илэрдэг.

Норовирусаас хэрхэн сэргийлэх вэ

Бүх вирусын нэгэн адил гараа байнга угаах нь тархалтыг удаашруулах гол түлхүүр юм. Гэвч судалгаанаас үзэхэд, вирус нь өвөрмөц хамгаалалтын хальстай учир, ариутгагч бодисууд норовирусыг нэвтэлж үйлчилж чаддаггүйгээс ширээ гэх мэт хатуу гадаргуу дээр удаан хугацаагаар байх боломжтой. Ийм учраас гараа сайтар, дор хаяж 20 секундын турш угаах нь маш чухал. Гар хүрдэг бүх зүйлээ цэвэрхэн байлгаж, оффис, анги танхимаа аль болох олон удаа халдваргүйжүүлэх хэрэгтэй. Өндөр түвшний цэвэрлэгч, тухайлбал цайруулагч хэрэглэж, арчихаасаа өмнө таван минут байлгана. Дараа нь савантай усаар угааж цэвэрлэнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.