Anu.mn
АНУ-д машин жолоодох үеийн сонирхолтой дүрмүүд

АНУ-д машин жолоодох үеийн сонирхолтой дүрмүүд

Wed Feb 14 2024
АНУ-д машин жолоодох үеийн сонирхолтой дүрмүүд

АНУ-ын муж бүр өөр өөрийн гэсэн хуультай бөгөөд тэдгээр нь хоорондоо эрс өөр, бүр хоорондоо зөрчилдөх нь ч бий. Замын хөдөлгөөний дүрэм нь ч мөн муж, мужаар үүний адил өөр өөр байдаг.

Хурдны дээд хязгаарыг хэтрүүлэхийг маш хатуу чанд баримталдаг мужууд байдаг (ялангуяа өөр муж улсын дугаартай бол); хэрэв таныг тэнд зогсоож, торгууль ногдуулсан бол дахин тухайн хотод очиж шүүх хуралдаанд оролцох шаардлагатай болдог. Шүүх хурал дээр өөрийгөө хамгаалж ярьснаар, урд нь төлсөн 50-200 долларын торгуулиа "буцааж" авах боломж байдаг ч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлөх нь илүү хялбар байдаг байна.

Коннектикут мужид, машинаа 3 минутаас илүү хугацаагаар асаалттай орхиж болохгүй, эс бөгөөс торгууль ногдуулна.

Машин асаалттай байхад зогсож байсан ч, утсаа гартаа авах боломжгүй, эс бөгөөс торгууль ногдуулна.

Сургуулийн автобуснууд STOP тэмдэг нээгддэг камертай. Автобус зогсоод хүүхдүүдийг буулгах үед хажуугийн STOP гэсэн тэмдэг нээгддэг бөгөөд энэ үед, эсрэг урсгалаар явж байсан ч (зам тусгаарлагч байхгүй бол) зогсох ёстой. Тэмдэг "асах"тай зэрэгцэн камерууд асдаг. Хэрэв зогсоогүй бол жолоочийг камер ашиглан олж, ихээхэн хэмжээний торгууль ногдуулдаг.

Хэрэв та архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ баригдсан бол хэргийн газар цагдаад зарцуулсан цаг, чирэгч машин, тэр байтугай шоронд өнгөрүүлсэн хугацааныхаа төлбөрийг (өдрийн 9 доллар орчим) төлөх шаардлагатай болно.

Гэртээ цайллага, дайллага зохион байгуулах үед, зочдоос тань хэн нэгэн нь хэт их ууж, харих замдаа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой автын осол гаргасан тохиолдолд, гэрийн эзэн тодорхой хэмжээний хариуцлага хүлээдэг. Мөн хэт согтолттой тохиолдолд бааранд машины түлхүүрийг хураан авах эрх үйлчилдэг. Хэрэв хэт согтсон хүн нь, насанд хүрээгүй, зодоон цохион хийсэн бол өмнөөс нь шоронд орох магадлалтай байдаг.

Сүүлд нэмэгдсэн