АНУ-д хууль бус цагаачдын эсрэг томоохон хэмжээний баривчилгаа болж, гэмт хэрэгт холбогдож байсан 175 цагаачийг саатуулжээ
Sun Oct 23 2022
Цагаачлал, гаалийн алба (ICE) улс орон даяар өрнөж буй хууль сахиулах кампанит ажлын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр олон удаагийн шийтгэл хүлээсэн 175 хууль бус цагаачийг саатуулжээ.
Улсын хэмжээнд энэ хууль сахиулах аян наймдугаар сарын 20-нд эхэлж, есдүгээр сарын 30-нд дууссан. Энэ хугацаанд хууль сахиулах байгууллага согтуугаар тээврийн хэрэгсэл удаа дараа жолоодсон, түүнчлэн бусдын биед халдсан, хүүхэд хүчирхийлсэн, гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины хэрэг болон бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг олж, баривчлах арга хэмжээ зохион байгуулсан.
“2020 онд АНУ-д 11,000 гаруй хүн согтуу жолоочийн гаргасан ослоор нас барсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн, улмаар хүнийг амь насаа алдахад хүргэсэн, бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл хийсэн хүмүүст чиглэсэн энэхүү ажиллагаа нь олон нийтийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Бид орон нутгийнхаа аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хууль бус цагаачдыг баривчлан саатуулсаар байх болно" гэж ICE-ийн Гүйцэтгэх албаны орлогч захирал Кори Прайс (ERO) хэлэв.
Өнгөрсөн жил ICE нь дөнгөж ирсэн эсвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гаргасан хууль бус цагаачдыг мөшгих боломжийг хязгаарласан шинэ чиглэлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дүрэм хэрэгжсэнээр баривчлах, албадан гаргах явдал эрс буурсан.
2021 оны санхүүгийн жилд (2021 оны 10-р сарын 1-ээс 2021 оны 9-р сарын 30 хүртэл) ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын сүүлийн саруудад, ICE 74,082 хууль бус цагаачийг баривчилж, 59,011 хүнийг албадан гаргажээ. Энэхүү 74,082 –ын дөнгөж 47,755 нь шинэ журам хэрэгжиж эхэлсэн хоёрдугаар сарын 18-наас хойш байна. Албадан гаргах тухайд 59,011 хүнээс ердөө 28,677 нь хоёрдугаар сарын 18-наас хойш гарсан байна.
2020 оны санхүүгийн жилд 103,603 хүнийг баривчилж, 185,884 хүнийг албадан гаргажээ. 2019 оны санхүүгийн жилд тус агентлаг 143,099 хууль бус цагаачийг баривчилж, мөн бусад зөрчилийн улмаас нийт 267,258 хүнийг албадан гаргажээ.
Энэ дүрэм нь засгийн газарт улс орны хамгийн тулгамдсан аюул заналхийлэлд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог гэж засаг захиргаанаас мэдэгдэв. Энэ оны эхээр гаргасан ICE тайланд тус агентлаг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн 12,025 хууль бус цагаачийг баривчилсан нь 2020 оны санхүүгийн жилд баривчлагдсан 6,815 хүнээс бараг хоёр дахин их байна.
Гэхдээ энэ дүрмийг, "цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс зайлсхийх шинэ үндэслэлийг бий болгож байна" гэсэн үндэслэлээр Бүгд найрамдах улсууд хууль ёсны зарга үүсгэсний дараа зургадугаар сард холбооны шүүхээс хориг тавьсан.
Шинэ ажиллагааны хүрээнд баривчлагдсан хүмүүсийн дунд, Жоржиа муж улсын, автын осол гаргаж хүн амины хэргээр ял шийтгүүлсэн 40 настай Мексик иргэн, Нью Йоркоос ирсэн тээврийн хэрэгсэл ашиглаж байхдаа хүний аминд хүрсэн хэргээр ял шийтгүүлсэн 35 настай Сальвадор иргэн, Калифорниас хүн зодож зугтсан хэргээр ял авсан 45 настай Мексик иргэн байжээ. Агентууд мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хууль бусаар зэвсэг эзэмшихийг завдсан, жолооны үнэмлэхгүй машин жолоодсон хэргээр 48 настай Сальвадор иргэнийг саатуулжээ.
Баривчлагдсан хүмүүсийг албадан гаргах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд холбооны цагаачлалын шүүгчид хэлэлцэх болно.








