АНУ-д хэвийн бус халуун болж байна: Финиксийн нэгэн залуу машиныхаа хяналтын самбарын тавцан дээр бургер шаржээ
Tue Jun 14 2022
Энэ долоо хоногт, тивийн баруун хэсгээр тохиолдсон хэт халуун цаг агаарын давалгаа зүүн зүг рүү чиглэн Финикс, Лас Вегас, Денвер зэрэг хотуудыг, халууны хамгийн өндөр температурт хүрсэн хотуудын эгнээнд нэгтгэх төлөвтэй байна гэж USAToday мэдээллээ.
Цаг агаарын WeatherBug төвөөс, зургадугаар сарын 15-ныг хүртэл зүүн нутгийн гуравны хоёр хувь өмнөдийн чийглэг халуун салхинд өртөхөөр байна. Жилийн энэ үед, энэ салхи агаарын температурыг хэвийн хэмжээнээс 7 градус хүртэл хэлбэлзүүлж өсгөдөг гэж мэдээлэв.
Амралтын өдрүүдээр, Калифорнийн Үхлийн хөндийд агаарын температур цельсийн 48 хэмээс дээш халж, Финикс хотын TikToker Жо Брауны машин доторх термометр 90 градусын халууныг зааж байсан бөгөөд Браун машины хяналтын самбарын тавцан дээрээс шарагдсан бургерээ аваад, "хэрэв та зуухан дээр хоол хийхээс залхуурдаг бол зүгээр л машиндаа хоол хий. Энэ бургер 10 онооноос 10-ыг авна." гэж хошигнож буй бичлэг нь хэвийн бус, хэт халуун байгааг бодитоор харуулсан жишээ болж буй юм.
Мөн Миссури, Канзас, Луизиана, Миссисипи мужуудад амралтын өдрүүдээр хэт халах тул аюулаас сэрэмжлүүлж байна. Энэ нь, дулаан агаарын урсгал хойд зүг рүү тархаж байгаатай холбоотой бөгөөд энэ долоо хоногт баруун өмнөд мужуудыг дайран өнгөрч, зуны дунд үеийн агаарын ердийн хэмийг бүс нутгуудаар тархаахын зэрэгцээ халуун агаарын хүчтэй урсгал хойд зүгт чиглэж, энэ долоо хоногт ихэнх нутгаар "хэт хүчтэй халах" төлөвтэй байгааг, AccuWeather анхааруулав. Мөн "Ирэх хэдэн хоногт төвийн мужууд, баруун дунд болон зүүн өмнөд хэсгээр илүү өргөн хүрээг хамарна" гэж AccuWeather-ийн ахлах цаг уурч Дан Пидыновский хэлжээ.
Энэ долоо хоногт мөн Чикаго, Сент-Луис, Шарлотт, Роли хотуудад агаарын температур дээд хэмжээнд хүрч болзошгүй гэж AccuWeather мэдээлжээ. "Канзас мужийн Вичита хотод 6-р сарын 13-нд агаарын температур 38 хэмд ойртно. Чикаго, Индианаполис хотуудад 6-р сарын 14-нд халуун оргилдоо хүрнэ. 6-р сарын 13-нд агаарын халуун хэм, чийгшил эрчтэй нэмэгдэж байгаатай холбоотой хүчтэй шуурга Иллинойс мужийн хойд хэсгийг дайран өнгөрч болзошгүй, 6-р сарын 14, 15-нд хэт халууны аюултай нөхцөл үүснэ." гэж Чикаго дахь Үндэсний цаг уурын алба мэдэгдэв.
Теннесси мужийн Нэшвилл хотын цаг уурын албанаас энэ долоо хоногийн сүүлээр агаарын температур 40 градус дөхөхийг анхааруулжээ.
Цаг агаарын ерөнхий төлөвөөр, халуун хэм долоо хоног гарны хугацаанд өөрчилөгдөхгүй хадгалагдсан нь АНУ-ын төв хэсэг болон баруун өмнөдийн цөлийг халааснаар агаарын халуун урсгал үүсчээ. Денверт 6-р сарын 11-нд 38 хэм хүрч, 38 хэмээс дээш температур Нью-Мексико, Техас мужуудад мөн бүртгэгдсэн байна.
AccuWeather-ийн цаг уурчид Техас мужийн ихэнх хэсгийг хамарсан хэт халалтын давалгаа одоохондоо дуусаагүй байгааг анхааруулж байна. Тал нутгууд руу халуун агаарын урсгал тэлэх тусам цаг агаарын аюултай үе үүснэ гэжээ. Питсбургийн цаг уурын алба, баруун Пенсильвани даяар хүчтэй салхилж хэт халуун болж болзошгүйг анхааруулж: "Хэрэв та халуунд дургүй бол... Өвлийн эхний өдрийг хүртэл ердөө 192 хоног хүлээх хэрэгтэй" гэж өөдрөгөөр сэрэмжлүүлжээ.
Аризона мужид 6-р сарын 13-ны өдрийг хүртэл 56 хэм хүрч халах эрсдэл өндөр байгааг цаг уурчид анхааруулж , оршин суугчдыг гадаа гарахгүй байхыг зөвлөжээ. Ийнхүү олон мужуудыг хамарсан хэт халуунаас сэрэмжлүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ хөвөрсөөр байна. Хэвийн бус хэт халалттай холбоотойгоор Калифорнийн олон мянган оршин суугчид далайн эргийн наранд шарлагын газруудыг зорьж байна.
Гэхдээ, Үхлийн хөндийн өнөөдрийн халуун бүх цаг үеийн дээд амжилтыг эвдээгүй байгаа бөгөөд урд нь 1913 оны 7-р сарын 10-нд 56.6 градус хүрч байжээ.
Эх сурвалж: forumdaily.com








