АНУ-д хаа сайгүй төлдөг “Цайны мөнгө”-ийг америкчууд хэтэрсэн нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байна
Sat May 11 2024
АНУ-д үйлчилдэг, үйлчилгээний хөлс, төлбөр тооцооны 20-30%-ийг нэмж төлдөг “”Цайны мөнгө”-ний хэмжээ гадны жуулчид, цагаачдыг ихээхэн гайхшруулдаг. Харин одоо автоматууд, өөрөө өөртөө үйлчилдэг кассын машин хүртэл шан харамж нэхэж эхэлсэн нь, америкчуудыг өөрсдийг нь залхааж байгаа бололтой. Сүүлийн үеийн судалгаагаар хэрэглэгчдийн дөрөвний гурав нь (76.1%), АНУ-д цайны мөнгө өгөх соёл хэтэрхий хэтийдсэн байдалд орсон гэж үзэж байгаа бол, үйлчилгээний ажилчдын тал хувь нь (51%), цайны мөнгөний оронд, дундаж цалин авахыг илүүд үзэж байгаа нь харагджээ.
CouponBirds-оос, бүх насны 1199 америкчууд болон үйлчилгээний салбарын 628 ажилтны дунд “Цайны мөнгө”-ний сэдвээр асуулга хийж, судалгаа явуулсан ажээ.
Дөрвөн хүн тутмын гурав нь (76.1%), АНУ-д цайны мөнгө өгөх соёл хэтэрсэн гэж үздэгээ илэрхийлсэн. Жилийн өмнө энэ үзүүлэлт 66% байсан.
Ихэнх америкчууд, үйлчилгээг урамшуулж шагнах гэсэндээ биш, харин эвгүй байдалд орохгүйн тулд (65.6%), зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд(63.1%) цайны мөнгө өгдөг гэжээ. Судалгаанд оролцогчдын 59.6% нь, зөөгчид "бага цайны мөнгө" өгөх эсвэл ямар нэг зүйлийг цайны мөнгө болгон үлдээхээс татгалзсан тохиолдолд түрэмгий ханддаг гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 47.3% нь, өөрөө өөртөө үйлчлэх системээс мөнгө нэхэх хүсэлттэй тулгарч байсан байна.
Америкчуудын 39.7% нь, илүү сайн үйлчилгээ үзүүлнэ гэсэн шалтгаанаар урьдчилан цайны мөнгө нэхэх асуудалтай тулгардаг гэжээ. 20% нь, заавал цайны мөнгө өгөх нөхцөл байдалд ордог гэсэн байна.
Америкчуудын дийлэнх нь (84.1%), АНУ-д үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийлжээ. Үйлчилгээний ажилчид үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн бөгөөд талаас илүү хувь нь (51%,) цагт 25 долларын цалин авч ажиллахыг хүсч байна. Одоо тэдний үндсэн цалин нь бага, цайны мөнгөн дээр тогтдог бөгөөд АНУ-ын үйлчилгээний ажилчдын 38.5% нь, цайны мөнгийг оруулахгүйгээр цагийн 7.25-10 долларын цалин авдаг. Зөвхөн гуравны нэг нь л (32%), цагийн 10-аас дээш долларын цалин авдаг байна. 19.5% нь, энэ системийн дагуу ажиллаж, цагт 5.12 доллар цайны мөнгөнд авч, цагт ердөө 2.13 доллар цайны мөнгөнд авдаг гэжээ.
Мөн судалгаанд хамрагдагсдын талаас илүү хувь нь (56.2%), найз нөхөдтэйгээ хооллохдоо зөөгчдөө цайны мөнгө өгөх шаардлагатай гэж үзсэн бол 71.9% нь, болзохдоо зөөгчдөө цайны мөнгө өгөх ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 22.7% нь, найз нөхөдтэйгээ, ажилынхантайгаа эсвэл ганцаараа ресторанд хооллох үедээ биш, харин болзох үедээ илүү зөөгчдөө мөнгө өгдөг гэсэн байна. Мөн олон хүмүүс, болзох үедээ хүнийг өгч буй цайны мөнгөөр нь дүгнэдэг болох нь харагджээ. 24.9% нь, болзооны үед үйлчилгээ сайн байсан ч, цайны мөнгө өгөхгүй байх нь болзоог муу болгоно гэж боддогоо илэрхийлсэн бол, 20.8% нь, хамтрагч нь бага цайны мөнгө үлдээвэл эвгүй санагддаг; 17.4% нь, болзож буй хамтрагчаа огт цайны мөнгө өгөхгүй бол муугаар дүгнэдэг, ердөө 21.3% нь л, хамтрагч нь цайны мөнгө өгөөгүйг, юманд боддоггүй гэж хариулжээ.








