Anu.mn
АНУ-д, хүмүүсийг олноор нь буудсан хэрэг 2023 онд хамгийн их гарчээ

АНУ-д, хүмүүсийг олноор нь буудсан хэрэг 2023 онд хамгийн их гарчээ

Tue Dec 19 2023
АНУ-д, хүмүүсийг олноор нь буудсан хэрэг 2023 онд хамгийн их гарчээ

Арванхоёрдугаар сарын 3-ны үдээс хойш, нэг цаг хагасын дотор 911-д, Техас болон Вашингтонд олон хүн буудсан тухай хоёр дуудлага бараг нэгэн зэрэг ирж, АНУ-д аймшигт хэргийн давтамж ойртсон шинэ тохиолдол боллоо гэж Washington Post сонин мэдээлэв.

Эдгээр нь дөрөв ба түүнээс дээш хохирогчтой энэ онд гарсан хэргүүдийн 37, 38 дахь нь болсон бөгөөд 2006 оноос хойшхи хамгийн олон хүн хөнөөсөн гэмт хэрэг болжээ. Өнгөрсөн онд энэ төрлийн 36 гэмт хэрэг гарч байв.

2023 онд олноор буудах гэмт хэрэгт өртөж нас барсан хүний ​​тоо 197-д хүрч, 91 хүн шархаджээ. Ихэнх аллагууд олон нийтийн газар биш, хувийн байшинд болсон байна. 2019 онд олноор буудан хөнөөх гэмт хэрэг өссөн. Харин коронавирусын тахлын эхний жилд буурсан ч, өдөр тутмын амьдрал аажмаар хэвийн байдалдаа орохын хэрээр, энэ төрлийн гэмт хэргийн давтамж нэмэгджээ. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч, үндсэн гол шалтгаан нь галт зэвсгийг хялбархан олж авах боломжтой холбоотой гэж үзжээ.

“Олныг хамарсан буудалцаан болон олноор нь буудан хөнөөх гэмт хэрэг нь халдварладаг тахал биш, харин галт зэвсэг ашигласан хүчирхийллийн далд мөсөн уулын орой нь юм. Өөр бусад тохилдлуудад буудуулж амиа алдсан хүмүүсийн тооны багахан хувийг энэ гэмт хэргийн хохирогдчид эзэлдэг. 2022 онд 48,000 гаруй хүн бууны шархнаас болж нас барсан нь, өдөрт дунджаар 132 орчим хүн нас барсан гэсэн үг. Тэдний талаас илүү хувь нь амиа хорлосон байдаг. Хэт олон хүн өөрийн гараар өөрийгөө буудаж эсвэл бусдад буудуулж амь насаа алдаж байна. Олноор нь буудан хөнөөх гэмт хэрэг дуулиан тарьдаг учираас илүү их мэдэгддэг. Харин галт зэвсгийн улмаас нас барж буй хүмүүсийн тоо мэдээлэгддэггүй.” гэж Олноор буудан хөнөөсөн гэмт хэргийн мэдээллийн санг удирддаг, 40 гаруй жил ийм хүчирхийллийн талаар судалсан, Зүүн хойд их сургуулийн криминологи, хууль, төрийн бодлогын профессор Жеймс Алан Фокс бичжээ. 

Энэ жил, олноор буудах галт зэвсэг ашигласан хүн амины 38 гэмт хэрэг гарсны 26 нь, орон сууц, байранд гарсан. Эдгээрийн 19-ийг, гэр бүлийн гишүүд нь, тэр дундаа шинэ, хуучин хайр дурлалын хамтрагчид нэгийгээ хөнөөх, хүүхдүүдээ хөнөөх, хөршүүдээ хөнөөх зэргээр үйлдсэн байна.

“Америкийн олон нийт, олноор буудан хөнөөх гэмт хэргийн шинж тэмдэг, сэрэмжлэх арга, аюул заналыг үнэлэх стратегийн талаар илүү их мэддэг болсон ч, энэ гэмт хэргүүд үргэлжилэн гарсаар байгаа нь түгшүүр төрүүлж байна” гэж Алабамагийн их сургуулийн Криминологи, эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Адам Ланкфорд мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн