АНУ-д ивээн тэтгэгч хайж буй цагаачдаас, үйлчилгээнд зориулж 10,000 доллар нэхэх тохиолдлууд гарч байна
Sun Feb 12 2023
АНУ-д ивээн тэтгэгч хайж буй цагаачидад зориулсан маш их эргэлзээтэй саналууд интернэтээр дүүрсэн талаар Yahoo нийтэлжээ.
АНУ-д орогнол олоход нь туслах хэн нэгнийг хайхад, санхүүгийн ивээн тэтгэгч болохын тулд заагдсан 2,275 долларын оронд, 10,000 доллар хүссэн нийтлэлүүдээр дүүрэн Facebook хуудсууд гарч ирж байгаа аж.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Венесуэл, Куба, Никарагуа, Гаити зэрэг улсаас сар бүр 30,000 цагаач хүлээн авна гэж мэдэгдсэний дараа үүссэн далд зах зээлийн нэг хэсэг бөгөөд хүмүүнлэгийн Welcome Corps хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргагчидад, АНУ-д амьдардаг, ихэвчлэн найз эсвэл хамаатан садан, доод тал нь хоёр жилийн хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан хүн хэрэгтэй байгаатай холбоотой юм. Танил талгүй хүмүүс интернетээс спонсор болох хүмүүсийг хайж олохоор шийдсэнээр, ийм үнэн эсэх нь эргэлзээтэй саналуудтай тулгарч, луйврын хохирогч болохоос айж байгаа ажээ.
АНУ-д хэчнээн хүн, цагаачдыг ивээн тэтгэснийхээ төлөө төлбөр авч болох нь тодорхойгүй байгаа ч, “АНУ-ын ивээн тэтгэгч” гэх мэт нэртэй фэйсбүүк бүлгүүдэд олон арван нийтлэл тавигдсаар байна. Цагаачлалын албаны хэд хэдэн хуульчид, ивээн тэтгэж буй хүнээсээ илүү мөнгө авч ашиг хүртэхийг хорих, сэргийлэх тусгай хууль байхгүй гэж мэдэгджээ.
"Хэрэв зарын маягт дээр бүх зүйл зөв, хуурамч мэдэгдэл байхгүй бол энэ нь хууль ёсны байж болно. Гэхдээ миний санааг зовоож байгаа зүйл бол хүний наймаа, мөлжлөгтэй холбоотой эрсдэл юм. Мөн луйвар ч байх магадлалтай" гэж Эль Пасо (Техас) муж дахь хил дээр олон жил ажилласан хуульч Тейлор Леви тайлбарласан бол, Сенатын олонхийн удирдагч Чак Шумерын туслах асан хуульч Леон Фреско, ивээн тэтгэгч цагаачаас мөнгө авах нь "саарал бүс" бөгөөд АНУ бүх хүчин чармайлтаа гарган эсэргүүцэх ёстой гэж мэдэгдэв. АНУ-д шинээр ирсэн хүмүүсийг суурьшуулах Олон улсын аврах хорооны хуульч, орогнол олгох бодлогын захирал Кэнжи Кизука, АНУ-ын цагаачдад туслахаар гардаг шинэ хөтөлбөр болгоны дараа ийм зүйл болдог. Нэг хэсэг нь мөнгө авч, нөгөө хэсэг нь хариуд нь юу ч авахгүй хохирох боломжтой" гэжээ.
Харин, Украинчуудад зориулж, АНУ үүнтэй төстэй хөтөлбөрийг ашигласан нь засгийн газрыг хүний наймааны схемийг хэрхэн илрүүлж, хамгаалах талаар онлайн гарын авлагыг хэвлүүлэхэд хүргэсэн байна.
АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) Куба, Гаити, Никарагуа, Венесуэлчүүдийг, Хүмүүнлэгийн хөтөлбөрийг ашигласан залилан мэхлэх үйлдэлд өртөхөөс сэрэмжлүүлж, хөтөлбөр нь үнэ төлбөргүй гэдгийг цохон тэмдэглэсэн бөгөөд Цаачлалын тогтолцооны бүрэн бүтэн байдлыг хадгалахын зэрэгцээ хүмүүнлэгийн үүргээ биелүүлэх нь USCIS-ийн нэн тэргүүний зорилт юм. Иргэний харьяалал, цагаачлалын алба боломжит ивээн тэтгэгч бүрийг сайтар шалгадаг. Мөн USCIS-д, залилан мэхлэх, ёс бус үйлдлийн талаар мэдээлсэн тохиолдолд, хэрэг бүрийг нарийвчлан судалж, холбооны хууль сахиулах байгууллагад шилжүүлж шийдүүлнэ.” гэж мэдэгдэв.
Төлбөртэй ивээн тэтгэгчийг сурталчилсан Facebook-ийн нэгэн постод, Флорида мужийн Пенсакола хотод амьдардаг АНУ-ын иргэн гэж өөрийгөө танилцуулсан байгаа ч, утсаар ярихаас татгалзаж, зөвхөн мессеж бичдэг байна. Тэрээр Кубын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тус бүр 10 мянган доллараар ивээн тэтгэснээ бичсэн ч, тэдний холбоо барих мэдээллийг өгөхөөс татгалзсан бөгөөд үүний дараа тэрээр асуултад хариулахаа больжээ. Өөр нэг ивээн тэтгэгч нь, ивээн тэтгэгчийн төлбөр, бичиг баримт, онгоцны тийз зэрэг нэг хүнээс 2000 доллар авдаг гэж бичсэн байна. Харин, "Цөхрөнгөө барсан хүнийг хуурах нь маш амархан, цагаачлах хүсэлтэй маш олон хүмүүс байдаг" гэж ивээн тэтгэгч хайж буй нэгэн бичсэн нь үнэн юм.
Гэхдээ, бүх ивээн тэтгэгчид илүү хураамж авдаг гэж хэлж болохгүй. Welcome.US нэртэй шинэ санаачилга нь, америкчуудыг зуучлагчгүйгээр цагаачидтай шууд холбох зорилготой бөгөөд ашгийн бус байгууллагууд хөтөлбөрийн талаар найдвартай мэдээлэл түгээхийг хичээж байгаа юм. Олон хэл дээр онлайн мэдээлэл гаргадаг ашгийн бус USAHello компанийн гүйцэтгэх захирал Сара Айвори, -“Төлбөртэй ивээн тэтгэх саналууд олширч байгаа нь, маш их түгшүүр, урам хугарахуйц таамаг төрүүлж байна" гэжээ.








