
Ерөнхийлөгч Дональд Трамп, иргэдээ АНУ-д оруулахыг хориглосон орнуудын жагсаалтыг өргөтгөснөөр, Цагаан ордон хязгаарлалтыг "АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор", 1-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэнийг BBC мэдээлэв.
Бүрэн хориг нь одоогийн байдлаар Буркина Фасо, Мали, Нигер, Өмнөд Судан, Сири улсын иргэд, мөн Палестины паспорт эзэмшигчдэд хамаарч байна.
Трампын засаг захиргаа мөн, өмнө нь хэсэгчилсэн хязгаарлалтад хамрагдаж байсан Лаос, Сьерра-Леоне улсуудыг бүрэн хоригийн жагсаалтад оруулж, Нигери, Танзани, Зимбабве зэрэг 15 оронд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон.
Трамп, Цагаан ордон "гадаадын хяналт шалгалт, шалгалтын тогтолцооны алдаа" гэж нэрлэсэн уг ажиллагаанд, өргөтгөсөн хориг зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэний зэрэгцээ Албаныхан визний хугацаа хэтэрсэн хүмүүсийн бүртгэл, найдваргүй иргэний бүртгэл, авлига, террорист үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, албадан гаргасан хүмүүсийн бүртгэлийг баримтжуулах зэрэгт хамтын ажиллагаа дутмаг байгааг дурджээ.
Энэхүү мэдэгдэл нь, Талархлын баярын амралтын өдрүүдэд Үндэсний гвардын хоёр цэргийг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй Афганистаны иргэнийг баривчилсны дараа гарсан бөгөөд Цагаан ордон энэ явдлыг аюулгүй байдлыг хөндсөн асуудал гэж үзэж байгаа юм.
Энэ хязгаарлалт нь, Трампын АНУ-д нэвтрүүлэх хоригийг гурав дахь удаагаа ногдуулж байгаа тохиолдол нь юм. Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд тэрээр, 2017 онд үүнтэй төстэй тушаал гаргаж байсан бөгөөд энэ нь, АНУ болон гадаадад эсэргүүцэл, шүүхийн маргааныг өдөөж байсан юм.
Цагаан ордон, энэ хязгаарлалтууд нь уг нөлөөлөлд өртсөн орнуудыг үнэмлэхний менежмент, мэдээлэл солилцох, АНУ-ын цагаачлалын албатай хамтран ажиллах чиглэлээр "шаардлагатай сайжруулалт" хийх хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгдсэн. Уг хоригт, хууль ёсны байнгын оршин суугчид, эртнээс визтэй хүмүүс, дипломат ажилтнууд эсвэл томоохон спортын арга хэмжээнд оролцохоор ирсэн тамирчдад хамаарахгүй гэсэн хэд хэдэн үл хамаарах зүйл бий. Мөн аяллыг үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн авч үзэж болох тохиолдолд хувь хүний зөвшөөрөл авах боломжтой гэж албаныхан мэдэгдэв.
Бүрэн хориг тавьсан улсууд:
Афганистан
Буркина Фасо
Бирма
Чад
Экваторын Гвиней
Эритрей
Гаити
Иран
Лаос
Ливи
Мали
Нигер
Бүгд Найрамдах Конго Улс
Сьерра-Леоне
Сомали
Өмнөд Судан
Судан
Сири
Йемен
Палестины засаг захиргаанаас олгосон эсвэл баталгаажуулсан аяллын бичиг баримтаар зорчиж буй хүмүүс мөн бүрэн хоригт хамрагдана.
Хэсэгчилсэн хязгаарлалтууд:
Ангол
Антигуа ба Барбуда
Бенин
Бурунди
Кот д'Ивуар
Куба
Доминика
Габон
Гамби
Малави
Мавритан
Нигери
Сенегал
Танзани
Того
Тонга
Венесуэл
Замби
Зимбабве
Онцгой тохиолдол:
Туркменистан (цагаачдын хязгаарлалт хэвээр байгаа ч, цагаачлалын бус визэнд хүчинтэй бус)
USCIS-ийн шинэ дүрэм: Хүсэлт гаргагчидын баримт бичигийг боловсруулахад, зөвхөн агентлагийн ажилтнуудын авсан гэрэл зургийг ашиглахаар боллоо
АНУ-ын засгийн газар Tech Force төслийг эхлүүлж, анхан шатны IT мэргэжилтнүүдийг ажилд авна
Массачусетсийн сүм, Христийн мэндэлсний өдөрт зориулан сүмийнхээ өмнө босгодог түүхэн билэгдлийн дүрсүүдээ, түүнийг албадан гаргасан гэсэн утгаар Есүсгүйгээр бүтээж, “ICE ирээд явсан” гэсэн зурагт хуудас тавьжээ