Anu.mn
АНУ-д дундаж наслалт хоёр дахь жилдээ буурч байна: аль мужид хүмүүс урт насалдаг вэ?

АНУ-д дундаж наслалт хоёр дахь жилдээ буурч байна: аль мужид хүмүүс урт насалдаг вэ?

Fri Sep 02 2022
АНУ-д дундаж наслалт хоёр дахь жилдээ буурч байна: аль мужид хүмүүс урт насалдаг вэ?

АНУ-ын дундаж наслалтын тооцоолол 1996 оноос хойших хамгийн муу түвшинд хүрсэн гэж холбооны шинэ тайланд дурджээ. Энэхүү наслалтын түвшний бууралт нь COVID-19 тахал эхэлснээс хойш хоёр дахь жилдээ үргэлжилж байна гэж CBS мэдээлэв.

2019 оноос хойш хүн амын дундаж наслалтын бууралтад тахал өвчин голлон нөлөөлсөн гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан тайланд дурджээ. "COVID-19-ийн нас баралт нь, 2019 оноос 2020 оны хоорондох үзүүлэлтийн бараг дөрөвний гурав буюу 74 хувийг эзэлж, 2020 оноос 2021 оны хооронд 50 хувь байжээ.

Тус агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сая гаруй Америкчуудын нас баралтын гэрчилгээнд COVID-19-ийг нас барсан шалтгаан гэж бүртгэсэн байна.

"Гэмтэл, цаг бусаар нас баралт" нь наслалт буурах хоёр дахь гол шалтгаан болж, 15.9%-д хүрчээ. Судлаачид "Эдгээр хүмүүсийн ихэнхи нь, их хэмжээгээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон" нь ажиглагдсан талаар бичжээ.

Гэхдээ эдгээр шалтгаанууд нь хүн ам зүйн бүлгүүдийн дунд ихээхэн ялгаатай байгаа юм.

2021 онд цагаан арьст америкчуудын дундаж наслалт буурахад COVID-19 гол нөлөөлсөн. Харин өнгөрсөн онд 54.1% болж буурч, 77.4-76.4 жил болжээ.

COVID-19 нь хар арьст америкчуудын дундаж наслалтыг, нийт нас баралтын 35%, Америкийн индианчууд болон Аляскийн уугуул иргэдийн дундаж наслалтыг бууруулж 21.4%-ийн нас баралттай байсан гэсэн үзүүлэлт гарчээ.

Цар тахлын эхний жилд Испани гаралтай иргэдийн дундаж наслалт хамгийн их буурсан бөгөөд үүний 90% нь COVID-19-тэй холбоотой байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Харин цар тахлын хоёр дахь жилд Испаничуудын дундаж наслалт ердөө 0.2 жилээр буурчээ. "Гэмтэл, цаг бусаар нас баралт " нь Испани гаралтай иргэдийн дундаж наслалтыг бууруулж, COVID-19-ийн нас баралтын хувиас давжээ.

Ази гаралтай америкчуудын дундаж наслалт буурах гол шалтгаан нь COVID-19-өөс биш харин хорт хавдрын өвчлөлийн улмаас өнгөрсөн онд 21.4%-тай байсан байна.

Бүх үндэстнүүдийн дундаас Ази гаралтай америкчуудын дундаж наслалт өнгөрсөн онд хамгийн бага хэмжээгээр буюу 2021 онд ердөө 0.1 жилээр буурч 83.5 нас хүрсэн байна. Америкийн индианчууд болон Аляскийн уугуул иргэдийн наслалт бусад үндэстнүүдээс хамгийн их буурч, 1.9 жилээр богиносож, дундаж наслалт 65.2 жил болж богиносчээ.

Энэхүү тоо баримтууд нь тахлын үеэр COVID-19-с улбаатай нас баралтын зөрүүг тусгаж байгаа бөгөөд энэ оны эхээр тус агентлаг вакцин, эмчилгээг улс орон даяар нэвтрүүлж эхэлснээр ихээхэн өөрчлөгдсөн байна гэж дүгнэсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил 2020 онтой харьцуулахад дундаж наслалтын зарим ялгаа нь багассан байна.

Цагаан болон хар арьст америкчуудын дундаж наслалтын зөрүү 2020 оноос хойш 5.1%-иар буурч, хоёр бүлгийг ердөө 5.6 жил зааглаж байна.

1993 онд хар арьст америкчуудын дундаж наслалт цагаан арьстнуудынхаас 7.1 жилээр бага байжээ. Цар тахлын өмнө буюу 2019 он гэхэд энэ зөрүү 4 жил болж багассан.

Мөн уг тайланд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2021 онд 5.7-оос 5.9 болж нэмэгдсэн харагдав. 2010 онд энэхүү хүйсийн наслалтын ялгаа 4.8 жил болж багассан байсан ажээ.

Энэхүү тооцоолол нь COVID-19 тахал хоёр дахь жилээсээ АНУ-ын иргэдийн дундаж наслалтад хэрхэн нөлөөлсөн тухай харуулж байгаа юм.

2021 оны илүү нарийвчилсан тоо, задаргаа ирэх саруудад гарах төлөвтэй байна.

Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт тус агентлаг 2020 оны муж улсуудын эцсийн тооцоог гаргаж, тахлын эхний жилд хүн амын дундаж наслалт муж бүрээр болон DC-д буурч байгааг харуулсан.

Холбооны эрүүл мэндийн ажилтнууд энэ өвөл дахин нэг үхлийн аюултай халдварын давалгаанд бэлдэж байна гэж тайланд дурджээ.

Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш АНУ-д өдөр бүр дунджаар 300-400 COVID-19-с улбаатай нас баралт бүртгэгдсэн нь 2021 оны зургаа, долдугаар сард ажиглагдсан хамгийн доод түвшнээс бараг хоёр дахин их байна гэж CDC мэдээлэв.

Гэсэн хэдий ч COVID-19-ийн улмаас шинээр нас барсан хүмүүсийн тоо өнгөрсөн оны намар-өвлийн давалгааны зөвхөн багахан хэсгийн хэмжээнд байна.

Тооцооллын загварчлалаар, COVID-19-ийн шинэ тарилгууд нь, ойрын саруудад олон мянган хүнийг COVID-19-өөр нас барахаас сэргийлж чадна, гэхдээ энэхүү хамгийн өөдрөг хувилбар ч гэсэн улс даяар 111,000 гаруй хүн нас барахад хүргэж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа аж.

"Одоо ч гэсэн өдөрт 400 орчим хүн нас барсан хэвээр байна. Энэ нь бидний зогсоож чадах тоо биш юм шиг санагдаж байна.Энэ бол хэтэрхий олон үхэл гэдгийг бид үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж би бодож байна, бид тайван байх ёсгүй " гэж CDC-ийн захирал доктор Рошель Валенски энэ сарын эхээр зөвлөхүүдийнхээ уулзалт дээр хэлжээ.

Та хаана илүү удаан амьдрах вэ?

Хэрэв та урт наслахыг хүсч байвал оршин суугчид нь хамгийн урт наслах боломжтой АНУ-ын 10 мужийн аль нэгэнд нүүж очоорой гэж CNBC зөвлөсөн байна.

Хамгийн өндөр наслалттай 10 мужийн жагсаалтыг Хавай тэргүүлжээ. Үзэсгэлэнт наран шарлагын газар, нар жаргах үзэсгэлэнт газруудаас гадна Хавайчууд Америкийн бусад мужуудаас илүү олон давуу талтай байж магадгүй: Тиймээс илүү урт наслах боломжтой гэсэн байна.

CDC-ээс гаргасан АНУ-ын муж улсуудын нас баралтын шинэчилсэн хүснэгтээс үзэхэд АНУ-ын бусад мужууд болон Колумбийн дүүрэгтэй харьцуулахад Хавайд хүн төрөх үеийн урт наслах магадлал хамгийн өндөр байгаа нь харагджээ. Хавайчуудын дундаж наслалт 2020 оны байдлаар 80.7 жил байна.

Алоха муж нь 2020 онд 80 жилийн туршид наслалтын амжилтаа ахиулсан Америк дахь цорын ганц газар байв. Шилдэг аравт багтсан үлдсэн мужуудын оршин суугчдын дундаж нас 78-79 хооронд хэлбэлзэж байна.

Ерөнхийдөө 2020 онд АНУ-д хүн амын дундаж наслалт 77 жил байжээ.

Хамгийн өндөр наслалттай АНУ-ын 10 муж:

Хавай: 80.7.

Вашингтон: 79.2.

Миннесота: 79.1.

Калифорниа: 79.

Массачусетс: 79.

Нью Хэмпшир: 79.

Вермонт: 78.8.

Орегон: 78.8.

Юта: 78.6.

Коннектикут: 78.4.

2020 онд хамгийн богино наслалттай мужуудад Баруун Виржиниа, Луизиана, Алабама, Кентакки зэрэг мужууд багтжээ.
2020 онд Миссисипи муж, бусад мужуудтай харьцуулахад хамгийн богино наслалттай буюу дунджаар 71.9 жил байжээ.

Гэсэн хэдий ч 2020 оны АНУ-ын муж улсуудын нас баралтын хүснэгтээс харахад дундаж наслалт 2019 оноос хойш бүх 50 мужид буурч, харин Хавай ба DC-д ердөө 0.2 жилээр буурсан байна.

Гэтэл ганцхан жилийн дотор Нью-Йоркийн дундаж наслалт 3 жилээр богиносчээ.

Нэмж дурдахад бүх мужуудад ба DC-д эмэгтэйчүүдийн дундаж наслалт өндөр байна. 2020 онд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 5.7 жилээр урт наслах төлөвтэй байсан ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт 79.9, эрэгтэйчүүдийнх 74.2 жил байгаа юм.

Зарим газарт энэ ялгаа бүр ч их байна.

DC-д эмэгтэйчүүдийн наслалт, эрэгтэйчүүдээс 7 жилээр урт байгаа бол Миссисипи, Нью Мексико, Луизиана зэрэг мужуудад эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 6-аас дээш жил байгаа аж.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн