АНУ-д дэлхийн хамгийн том хиймэл махны үйлдвэр барьж байна. Дахин амьтны амийг таслах шаардлагагүй болно.
Fri Jun 03 2022
АНУ хиймэл аргаар ургуулдаг махаар хэдэн арван мянган дэлгүүр зоогийн газаруудыг хангах дэлхийд томоохонд орох биореактор барихаа мэдэгдлээ.
Америкийн Good Meat компани, малын эд эс, шувууны өндөгийг ашиглан хиймэл мах ургуулж 13,000 тонн тахианы, үхрийн мах жилд үйлдвэрлэнэ, тиймээс мал нядлах асуудал үгүй болно гэсэн байна. Дэлхийн хэмжээнд 170 орчим хиймэл мах ургуулах чиглэлийн компаниуд ажилладагч Good Meat компани нь бүтээгдэхүүнээ иргэд зарж борлуу лtах эрхээ авсан ганц компани бөгөөд 2020 оноос Сингапурт тахианы махаа гаргаж байгаа юм байна.
Үхэр, тахианы аж ахуйнууд нь метаны хий гаргадаг, ой мод сүйтгэдэг, усны өндөр хэрэглээтэй зэрэг байгаль орчинд ихээхэн таагүй нөлөө үзүүлдэг гэж эрдэмтэд нотолсоор байгаа бөгөөд хөгжингүй орнууд махны хэрэглээгээ ийнхүү огцом багасгах нь уур амьсгалын өөрчилөлтийг даван туулахад чухал нөлөө үзүүлнэ гэжээ. Хиймэл мах үйлдвэрлэхийг дэмждэг хүмүүс, амт чанарын хувьд махтай адилхан, гэхдээ байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөхгүй гэх талаас онцлон харж байгаа аж.
Good Meat компанийн толгой компани болох Eat Just компанийн гүйцэтгэх захирал Джош Тетрик , одоо 4 давхар барилгын өндөртэй, тус бүр нь 250,000 литрийн эзлэхүүнтэй 10 шинэ биореактор барьж байна. 2024 оны эцсээр ашиглалтад орно.
2026 онд хүчин чадал нь 11,800 тонн, харин 2030 онд 13,700 тоннд хүрнэ гээд, “Удахгүй ач нар маань, 2022 онд яагаад амьтан алж махыг нь иддэг байсан юм бэ? гэж гайхширан асуух цаг айсуй” гэсэн байна. Эми Чен, Upside Foods компанийн захирал, хиймэл махны амт чанараас бүх зүйл шалтгаална.
Анх надад амталж үзэх санал тавихад, нэг жижигхэн хэрчим амандаа хийгээд, юунаас ч ялгарахгүй энгийн мөртлөө, идэж байгаагүй зүйлсийн минь бас нэг гайхалтай зүйл гэдгийг ойлгосон. Зүгээр л мах байсан” гэж ярьжээ.
Kearney зөвлөх компани 2019 оны тайландаа, 2040 онд Хүмүүсийн идэх махны 60% нь ургуулсан хиймэл мах, эсвэл ургамлын гаралтай хиймэл махаар солигдох болно гэж дурдаад, нядалгааны мах гэж бараг байхгүй болно гэсэн байна.
Эх сурвалж: www.forumdaily.com








