Anu.mn
АНУ-д, дэлхийн бус хүйтрэлт, урд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй шуурга болов

АНУ-д, дэлхийн бус хүйтрэлт, урд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй шуурга болов

Sun Feb 05 2023
АНУ-д, дэлхийн бус хүйтрэлт, урд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй шуурга болов

АНУ-ын зүүн хойд хэсгээр, хүн, амьтны амь насанд аюул учируулахуйц цочир ​​хүйтэрч, хоёрдугаар сарын 4-ний бямба гаригт харьцангуй хүч нь суларч, намжиж эхэлж байна. Нью-Хэмпшир мужид болсон салхи хамгийн хүйтэн температуртай салхины түвшинд хүрсэн нь, үндэсний хэмжээнд болж байсан хүйтэн салхины  рекордыг эвдсэн талаар CNN хэвлэл мэдээлэв.

2-р сарын 3-ны орой Маунт- Вашингтонд, агаарын температур Фаренгейтын -46° (Цельсийн -43,3) хэмд хүрч,127 милийн (204 км) хурдтай салхи шуурганы улмаас агаарын температур Фаренгейтын -108° (Цельсийн -77,7) хэмд хүрснээр үндэсний рекорд эвдсэн хүйтрэлт болжээ. Хүйтний ийм температур нь, Ангараг гаригт илүү түгээмэл байдаг бөгөөд харин одоо тэнд газрын гадаргын температур нь, энэ долоо хоногт 16 градус (-8.8), хамгийн хүйтэн үедээ -105 (-76.1) хүрч байна гэж НАСА мэдээллээ. Сансрын агентлагийн мэдээлснээр, Улаан гараг дээрх температур -225 (-142)-аас 70 градус (+21.1) хооронд хэлбэлзэж байдаг байна.

Салхины хүйтний температурыг урд нь нягт нямбай бүртгэж ирээгүй ч, энэхүү хүйтний заалт, ихэнх цаг уурчдын үзэж буйгаар АНУ-ын хүйтний рекордыг давсан бөгөөд Аляскад -105 ° F (-76.1 С), харин Вашингтон уулын хувьд өмнөх дээд амжилт нь 2004 онд -102.7 (-74.8) хүрч байсныг эвджээ.

Мөн, хоёрдугаар сарын 3-нд Мэн мужийн хойд хэсэгт агаарын температур -69 градус (-56.1) хүрчээ. Мужийн зарим хэсгүүдээр цахилгаан эрчим хүч тасарсан байна. Хэт хүйтний улмаас модны доторх чийг хөлдөж, тэлэлт өгснөөс моднууд хугарч унаж, цахилгааны шугамууд гэмтсэн гэж орон нутгийн цаг уурын албаныхан мэдээлжээ.

Энэ долоо хоногт хүйтэн жавар, салхи зөвхөн зүүн хойд хэсгийг дайраад зогссонгүй, өмнө зүгийн Техас, Арканзас мужаар тархаж, хэт хүйтэн хүчтэй шуурга болсноор цахилгаан тасарч, дор хаяж найман хүний аминд хүрчээ.

Зүүн хойд хэсэгт аюултай хүйтрэл үргэлжилсээр байгаа тул Нью-Йорк хот, хоёрдугаар сарын 3-нд Blue Code зарлаад байна. Энэхүү дүрмийн дагуу хүмүүс, хотын орон гэргүй хүмүүсийг хамгаалах байрыг онцгой тохиолдолд ашиглах боломжтой, мөн Нью-Йоркийн иргэд гудамжинд байгаа орон гэргүй хүмүүсийг мэдээлэх үүрэг хүлээдэг. Орон гэргүй хүмүүс болон аян замын хүмүүст туслах багууд гудамжуудаар явж, дулаан байр, хоноглох газар санал болгож байна.

Эри мужид мөн, " Blue Code" зарлаж, гурван шөнийн цагаар хоноглуулах байр, өдрийн цагаар дулаацуулах төвүүдийг нээв.

Мөн Коннектикут, Мэн, Нью Хэмпшир, Род-Айленд, Массачусетс, Вермонт мужуудад дулаацуулах төвүүд нээгдсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн