АНУ-д COVID-19-ийн илрүүлгийн нянгийн халдвартай байж болзошгүй хагас сая гаруй тестийг эргүүлэн татаж байна
Sun May 07 2023
COVID-19-ийн шинжилгээ нь тухайн хүн өвчтэй эсэхийг тодорхойлох ёстой. Гэтэл тэдгээрийн зарим нь өвчин үүсгэх нянгаар халдварлагдсан байж болзошгүй байгаа тул, 500,000 гаруй тестийг буцаан татаж байгаа талаар ABC7 мэдээлэв.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны (FDA) мэдээлснээр, үйлдвэрлэгч CVS болон Amazon дээр зарагдсан хагас сая гаруй туршилтын тестийн багцыг эргүүлэн татаж байна. Тэд өвчин үүсгэдэг нянгийн омгуудаар халдварлагдсанаас гадна, шинжилгээний хуурамч хариу гаргана.
Холбооны агентлагт одоогоор хэн нэгэн халдварлагдсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. Ямартай ч FDA-аас хэрэглэгчдэд, эргүүлэн татах шаардлагатай туршилтын иж бүрдлийг ашиглахгүй байхыг, хаяхыг анхааруулж байна. Тестийн доторх шингэнийг бохирын хоолой руу асгаж болохгүй болохыг мөн анхааруулсан бөгөөд иж бүрдэл нь SD Biosensor, Inc гэсэн шошготой. COVID-19-ийн туршилтын At-Home Tests, Roche Diagnostics-ээр тараагдсан гэжээ.
Туршилтын багцын дугаар, нэмэлт мэдээлэл болон FDA-ийн эргүүлэн татах мэдэгдлийг https://www.fda.gov/medical-devices/safety-communications/do-not-use-certain-sd-biosensor-pilot-covid-19-home-tests-fda-safety-communication/ үзнэ үү.
CVS- 500,000, Amazon- 16,000 орчим иж бүрдэл борлуулсан. Харин эдгээр иж бүрдэл нь холбооны засгийн газраас үнэ төлбөргүй тараагдсан тестүүдэд ороогүй байна.
Тестийн иж бүрдэл дэх шингэн нь, нянгийн тодорхой омогоор бохирдсон байж болзошгүй байгаа бөгөөд тестийг хэрэглэх үед хэрэглэгчид тестийн шингэнийг залгих эсвэл түүнтэй харьцах ёсгүй, гэвч санамсаргүй халдвар авах боломжтой гэж үзэж байна. Enterococcus, Enterobacter, Klebsiella, Serratia зэрэг нянгийн халдвар нь, дархлааны систем султай хүмүүст эсвэл санамсаргүй асгарах, буруугаар ашиглах зэргээр шингэн уусмалтай шууд харьцсан хүмүүст өвчин үүсгэх боломжтой гэж FDA мэдэгджээ.








