АНУ-д, бактераар халдварлагдсан нүдний дусаалганаас болж 1 хүн нас барж, 5 хүн хараагүй болсон тул эргүүлэн татаж байна
Fri Feb 03 2023
Жорын бус нүдний дусаалга үйлдвэрлэгч компани, EzriCarе нүдний дусаалгаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ. Энэ дусаалга, нэг хүнийг үхэлд хүргэж, таван өвчтөнийг хараагүй болгосон нь, эмэнд тэсвэртэй бактерийн агууламжтай холбоотой гэж Нью Йорк Таймс сонин нийтэлжээ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (CDC), псевдомонас aeruginosa омгийн энэхүү бактерийн дэгдэлтийг судалж байгаа тул, нүдний дусаалга хэрэглэхгүй байхыг хүмүүст зөвлөжээ. Эдгээр бактери нь цус, уушиг болон биеийн бусад хэсэгт халдвар үүсгэх чадвартай бөгөөд энэ омог АНУ-д урьд өмнө хэзээ ч тогтоогдож байгаагүй ажээ. Энэ бактери карбапенем гэж нэрлэгддэг, ийм омогтой тэмцэх хамгийн сүүлийн арга хэрэгсэл гэж тооцогддог.антибиотикийн ангилалд тэсвэртэй байна.
Бактерийн омог, 12 муж улсын 55 хүнээс илэрсэн бөгөөд нүдний халдвар авсан 11 хүний нэг нь нас барж, 5 нь хараагүй болж, бусад нь эмнэлэгт эмчлүүлж байна.
Харин энэхүү EzriCare нүдний дусаалгыг үйлдвэрлэдэг Энэтхэгийн Global Pharma компани "урьдчилан сэргийлэх үүднээс" уг дусаалгаа эргүүлэн татсан гэж мэдэгдэв. Тэд одоогоор манай үйлдвэр халдварын эх үүсвэр мөн эсэхийг тогтоогоогүй байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Халдварын дэгдэлтэд өртсөн хүмүүсийн ихэнх нь халдвар авахаасаа өмнө EzriCare нүдний дусаалга хэрэглэж байсан бөгөөд өвчтөнүүдээс цуглуулсан EzriCare нүдний дусаалганы саванд хийсэн шинжилгээгээр эмэнд тэсвэртэй бактери олдсон гэж CDC мэдээлэв. Энэ бактерийн омог, 2022 оны тавдугаар сараас, 2023 оны нэгдүгээр сарын хооронд Калифорниа, Колорадо, Коннектикут, Флорида, Нью Жерси, Нью Мексико, Нью-Йорк, Невада, Техас, Юта, Вашингтон, Висконсин зэрэг мужуудад илэрсэн байна. Тиймээс CDC-ээс, EzriCare дусаалга хэрэглэсэн болон нүдний халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Нүднээс шар, ногоон, тунгалаг нуух гоожих, нүд, зовхи улайх, гэрэлд мэдрэмтгий болох, нүд өвдөх, аргах зэрэг шинж тэмдгээр илэрч байна гэж мэдэгдэв. Мөн, ямар ч төрлийн нүдний дусаалга хэрэглэхдээ гараа угааж, хэрэглэсний дараа савыг таглаж, амсарт нь хүрэхээс зайлсхийх хэрэгтэй Савыг нь нүд, нүүр, хамартаа хүргэж болохгүй гэж доктор Стейнеман зөвлөжээ.
Харин, Нью Жерсид төвтэй EzriCare эмийн компани, нүдний дусаалга үйлдвэрлэдэггүй, зөвхөн бүтээгдэхүүний шошгололт, хэрэглэгчдэд хагдсан маркетинг хийхэд оролцдог гэж мэдэгдсэн бөгөөд тус компани CDC-ийн мөрдлөг, шалгалтын талаар 1-р сарын 20-нд анх мэдэж, "EzriCare нүдний дусаалгыг цаашид түгээх, борлуулахыг даруй зогсоох арга хэмжээ авсан" гэжээ.
Мөн бактери, мөөгөнцөрийн эсрэг эм хөгжих тусам эдгээр нь антибиотикт тэсвэртэй болсоор байна. АНУ-д 2020 онд бараг 30,000 хүн эмэнд дасалттай халдварын улмаас нас барсан нь 2019 оныхоос 15%-иар өссөн гэж CDC-ийн шинжилгээнд дурджээ.
Дэлхий даяар жил бүр 700,000 гаруй хүн эмэнд тэсвэртэй халдварын улмаас нас бардаг. 2019 онд НҮБ-аас, нэгдсэн далайцтай арга хэмжээ авахгүй бол, 2050 он гэхэд эдгээр халдвар жил бүр 10 сая хүний аминд хүрч, дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөж болзошгүйг анхааруулж байсан байна.








