АНУ-д амьдрах нь утгагүй эд зүйлсэд ач холбогдол өгөхийг болиулж, итгэлтэй болгодог: хувийн туршлага
Mon Oct 10 2022
-Америкад ирснээр ямар нэгэн зүйлийг авч, мөн төлж чадахгүй байх гэсэн мэдрэмж бүрэн арилдаг нь хачирхалтай.
-"Бүх зүйл тогтвортой хэвийн" гэж бардмаар хариулдаг болсон.
-Ирээдүйд итгэх итгэл агаарт нь ч мэдрэгддэг энэ улсад амьдрахдаа өөрийн эрхгүй тайвширдаг. Хэдийгээр та 1 цагийн хамгийн бага хөлсөөр (Нью-Йоркт 12-15 доллар, бусад мужид 9 доллараас) ажилласан ч өдөрт 100 долларын орлого олсноор тухтай амьдарч болно. Даатгал, боловсрол, ахуй амьдралд мөнгө хэрэгтэй, хэрвээ хүсэл байвал мөнгө олох боломжууд бий.
-Гайхалтай нь: Илүү их мөнгө өөртөө зарцуулж чадна гэдгээ мэдсэнээс тэр үү, илүү зүйлс худалдаж авахаа больсон. Авч чадна гэсэн мэдрэмж нь барагтай зүйлийг тоохоо болиулдаг. Хямдхан дэлгүүр хэсэхээ больж үнэхээр хэрэгцээтэй, үнэхээр өндөр чанартай, баяр баясгаланг авчирдаг зүйлсийг л худалдаж авдаг болсноос гэр орон хог новшноос ангижирч, хөнгөн мэдрэмж төрж, өөрийгөө болон амьдралаа хянах болсон.
-Гоёж гангалах, дур булаам болох хүсэл маань өнгөрсөн үеийн минь болон гуравдагч ертөнцийн нийгмийн цуурай болон ард үлдсэнд сэтгэл хангалуун байдаг. Та ямар ч үед нэрийн дэлгүүрт очоод Valentino үнэртэй ус худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь танд нэг өдрийн цалингаас илүүгүй (биднийх шиг цалингийн тал нь биш) учираас хэзээ ч худалдаж авах боломжтойг мэдрүүлснээр сэтгэл өег болжээ.
-Найзуудтайгаа ресторанд лонх дарс захиалж, “шатах” мэдрэмжгүйгээр суух нь цагийг улам таатай болгох юм. Амралтын өдрөөр гэр бүл эсвэл ойр дотны хүмүүстэйгээ Майами руу нисэх нь боломжийн үнэтэй бөгөөд хоёр хүний нэг долоо хоногийн цалингаас илүүгүй зардал гарна, урдных шиг арван таван сарын цалингаа зарцуулахгүй.
Иймэрхүү сэтгэгдэлтэй байна. Мөн энэ нь ямар ч суртал ухуулга биш бөгөөд бид бүгд өөр өөр. Энэ бол зөвхөн миний субьектив туршлага, мэдрэмж юм. Өнөөдөр бол өчигдрийн мөрөөдөл, эрмэлзлэл, зорилгын үйл ажиллагааны үр дүн юм. Хэрэв танд амьдрал тань таалагдахгүй байгаа бол төр засаг, засгийн газар, гишүүд тус болохгүй гэдгийг би аль эрт ойлгосон. Бүгд бидний гарт байдаг! Өөрийнхөө хүч чадалд итгэ! - Америкаас мэндчилж байна! хэмээн өнөөгийн амьдралаа өчигдөртэйгээ харьцуулсан өөрийн туршлага, ойлголт, өөрчилөлтүүдээ нэгэн блогчин хуваалцжээ.








