
2026 оны 3-р сарын 16-наас эхлэн АНУ-ын Холбооны автотээврийн аюулгүй байдлын захиргаа (FMCSA) шинэ журам хэрэгжүүлж эхэллээ. Энэ журам нь, АНУ-д байнгын оршин суух хаяггүй жолооч нарт (non-domiciled drivers) олгодог арилжааны жолооны үнэмлэх (CDL) болон суралцагчийн зөвшөөрөл (CLP)-ийн шаардлагыг илүү чангаруулсан байна.
Энэхүү өөрчлөлтийн зорилго нь, аюулгүй байдлын систем дэх сул талыг арилгах явдал бөгөөд өмнө нь гадаад жолооч нар АНУ-ын иргэдтэй харьцуулахад, жолоодлогын түүхийн хувьд илүү сул хяналттайгаар хамрагддаг байжээ.
АНУ-ын иргэдийг CDLIS болон PDPS системээр шалгаж, эдгээрт ноцтой зөрчил, хүний амь нас хохирсон ослын мэдээлэл бүртгэгддэг. Харин гадаадын оршин суугч жолооч нарын хувьд, гадаад дахь жолоодлогын түүхийг ижил түвшинд шалгадаггүй байсан тул АНУ-ын мэдээллийн сангаас гадуур гаргасан аюултай үйлдлээ нуух боломжтой байжээ.
Шинэ журамд, “Энэ цоорхойг хаахын тулд гадаадын оршин суугч, non-domiciled CDL авах хүсэлт гаргагчдад зориулсан эрх олгох шалгуурыг тогтоож байна. Одоо зөвхөн визийн шалгалт болон олон байгууллагын нарийвчилсан шалгалтад орсон тодорхой nonimmigrant статус эзэмшигчид л CDL авах эрхтэй болно” гэсэн байна. Үүнд:
H-2A (түр хугацааны хөдөө аж ахуйн ажилчид)
H-2B (түр хугацааны хөдөө аж ахуйн бус ажилчид)
E-2 (гэрээт хөрөнгө оруулагчид)
Бусад статус (жишээ нь E-2S гэх мэт) CDL авах эрх олгохгүй. Мөн Мексик, Канадын иргэд DACA хөтөлбөрт хамрагдаагүй бол ийм үнэмлэх авах боломжгүй.
Байршлын хууль ёсны байдлыг батлах баримт:
Хүчинтэй Employment Authorization Document (EAD)
Хүчинтэй гадаад паспорт + батлагдсан I-94 маягт (АНУ-д хамгийн сүүлд нэвтэрснийг нотолно)
Анхаарах нь:
Баримт бичигүүд хүчинтэй байх ёстой
CDL-ийн хугацаа эдгээр баримтын хугацаанаас урт байж болохгүй
I-797C маягт (өргөдлийн баримт) нь статус батлах баримт болохгүй
2026 оны 3-р сарын 16-наас эхлэн мужууд шинэ шаардлагыг хангахгүй бол non-domiciled CDL/CLP олгох эрхгүй
Шаардлагыг хангаагүй мужууд олголтоо зогсоох ёстой
Өмнө олгосон үнэмлэхүүдийн хувьд:
Албан ёсоор шинэ журам мөрдөгдөхөөс өмнө олгосон, хугацаа нь дуусаагүй үнэмлэхүүдэд шинэ журамхамаарахгүй.
Мужууд одоо хүчинтэй бүх non-domiciled CDL/CLP-ийг шалгаж, шаардлага хангахгүйг нь цуцлах ёстой. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол, FMCSA-ийн жилийн шалгалтаар зөрчил гэж үзэж, албадан засах төлөвлөгөө (corrective action plan) хэрэгжүүлэх шаардлагатай болно.
Нэмэлт шаардлагууд
FMCSA, DHS, Төрийн департамент зэрэг байгууллагаас жолооч статусаа алдсан мэдээлэл ирвэл, муж 30 хоногийн дотор үнэмлэхийн түвшинг бууруулах (downgrade) ёстой.
SAVE систем статус баталгаажуулахгүй бол мөн downgrade хийнэ.
Хязгаарлагдмал CDL (Restricted CDL)-ийг шинэ шаардлагын дагуу олгож болно.
ICE агентууд, өдөр тутмын баривчилгааны “норм”-той, мөн цагаачдыг хянах апп ашиглаж байснаа хүлээн зөвшөөрөв
Иран нисгэгчгүй онгоцоор Калифорни руу довтолж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо анхааруулжээ