Anu.mn
АНУ цагаачдын эрхийг өргөжүүлэв

АНУ цагаачдын эрхийг өргөжүүлэв

Sun Jan 15 2023
АНУ цагаачдын эрхийг өргөжүүлэв

Цагаач ажилчид, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд цагаачлалын статус нь тэдний эсрэг ашиглагдана гэж айж болгоомжлохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэх боломжтой болсон талаар Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдэгдэв. Энэ тухай ABC News бичжээ.

"Хүмүүс хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, хөдөлмөрийн нөхцлийн талаар гомдол гаргахдаа аюулгүй байх ёстой. Учир нь тэд тодорхой эрхтэй бөгөөд тэдний энэхүү эмзэг байдлыг тэдний эсрэг ашиглахаас хамгаалагдсан байх ёстой. Тиймээс, ажил олгогчид болгоомжтой байх хэрэгтэй. Бид мөрдөн байцаах болон шүүхийн байгууллагатай хамтран хариуцлага тооцно. Цагаачид хөдөлмөрийн аюулгүй байдал, шударга бус нөхцлийн талаар гомдол гаргах үедээ, мөрдөн байцаалтад хамтран ажиллах юм. Тэд аюулгүй гэдгээ мэдэх хэрэгтэй " гэж Дотоодын аюулгүй байдлын хэлтсийн дарга Алехандро Майоркас мэдэгдэв.. 

DHS нь, цагаачдад АНУ-д ажиллах боломжийг олгодог хууль ёсны эрх мэдлээ ашиглана. Энэ нь ажилчдыг цагаачлалын статустай нь холбоотойгоор ажил олгогчоос хариу арга хэмжээ авах аюулаас хамгаалдаг. Мөн цагаач ажилчид, ихэнхи тохиолдолд хөдөлмөрийн зөрчлийн талаар мэдээлдэггүй, хөдөлмөрийн стандартын мөрдөн байцаалтын явцад хамтран ажилладаггүй, учир нь тэд "Халагдах эсвэл өөр хариу арга хэмжээ авахаас болгоомжилж, ажил олгогчоос айдаг.” гэж тайлбарласан байна.

Майоркас, - "Бид АНУ-д хууль бусаар оршин суудаг эсвэл өөр шалтгаанаар амьдарч буй  хүмүүсийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигладаг ажил олгогчид болон шударга бус хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон. Цагаачид, тэдний өшөө авалтаас айж, буруутай үйлдлийг нь  мэдээлэхгүй байх нь, хөдөлмөрийн зах зээлд шударга бус нөхцөл байдлыг бий болгож, ажил олгогчдын хууль бус, хүнлэг бус үйлдлүүдийг даамжруулж байна. Үүнд, цалин хөлсөө төлөхгүй байх, дутуу төлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ажиллуулах зэрэг бусад зөрчлүүд багтдаг. Бид цагаачлалын статусаас үл хамааран хүмүүст шударга, тэгш ажиллах орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна" гэж хэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн