
2026 оны 2-р сарын 2-нд, АНУ-ын алдарт тарвага Панксатони Фил, жил бүр уламжлал болгон хийдэг өвлийн урьдчилсан таамгаа энэ жил ч хийлээ. Пенсильвани мужийн Гобблерс-Ноб ферм дээр болдог энэхүү арга хэмжээний үеэр, Фил үйл хөдлөлөөрөө ирэх улирлын талаар дохио өгдөг уламжлалтай. Энэ жил Фил сүүдрээ харсан бөгөөд энэ нь, өвөл ирэх зургаан долоо хоног дахин үргэлжилнэ гэдгийг билэгдсэн гэж NBC News мэдээллээ.
Хэрвээ тарвага сүүдрээ харвал өвөл үргэлжилнэ, харин харахгүй бол – эрт хавар ирнэ гэсэн билэгдэлтэй энэхүү заншил, 19-р зууны Европоос гаралтай уламжлал бөгөөд 1993 оны алдартай “Тарваганы өдөр” киноны дараа дэлхийд танигдсан юм.
Энэ жилийн Филийн таамаглал ирэх зургаан долоо хоног өвөл үргэлжлэх магадлалыг харуулж байгаа бөгөөд АНУ-ын олон иргэд уламжлал ёсоор хүлээн авч, сонирхол дүүрэн харцгаан хүлээж байна.
Түүнчилэн, энэхүү арга хэмжээнд арван мянга орчим үзэгчид оролцож, тарваганы үйлдлийг анхааралтай ажиглацгаадаг бөгөөд өнгөрсөн жил ч мөн Фил сүүдрээ харж, урт өвөл ирнэ гэсэн дохио өгсөн таамаг нь бодитойгоор биелсэн ажээ.
Цас, хүйтэн салхи удаан үргэлжлэхээр байгаа энэ жил,, Панксатони Филийн шинжлэх ухааны бус ч, билэг тэмдэг, уламжлалд суурилсан таамаг нь, олон хүний сонирхлыг татахын зэрэгцээ, өвлийн улирлыг илүү хөгжилтэй, сонирхолтойгоор угтах боломжийг олгож байна.
Эрдэмтэд 2100 он гэхэд цас арилж, зөвхөн ганц хот Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах боломжтой болно гэж мэдэгджээ
Та хүүхдүүдээ хэт их хамгаалж байгаагийн 5 шинж тэмдэг ба хэцүү зүйлс, бэрхшээлийг даван туулахыг сургах арга