Австри эр, Камбожи улсад байхдаа биеэ үнэлэгчтэй хавьталд орсноос бэлгийн замын энэхүү шинэ төрлийн халдвар авсан гэж NewYorkPost мэдээлэв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр "supergonorrhea - супергонорея" гэдэг нь одоогийн эмчилгээнд өндөр тэсвэртэй байдаг төрлийг тодорхойлж байгаа ба хэрэв өвчний олон эмэнд тэсвэртэй энэ хувилбар тархаж эхэлбэл олон бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэх боломжгүй болно.
Өнгөрсөн долоо хоногт Eurosurveillance-д нийтлэгдсэн тайланд шинэ төрөл нь "дэлхийн нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй" гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдэгдсэн, хэрэв ийм төрлүүдийн тархалт тогтмолжвол заг хүйтэн өвчний олон тохиолдлыг эмчлэх боломжгүй болно" гэж тайланд дурджээ. Тус тайланд 2022 оны 4-р сард 50 гаруй насны австри эрэгтэй Камбожид биеэ үнэлэгчтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бөгөөд тав хоногийн дараа бие засах үед нь өвдөж, ялгадас гарсан тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Цаашилбал энэ хүнд Антибиотик хэрэглүүлэхэд шинж тэмдэг нь намдсан ч нэмэлт давтан шинжилгээ нь эерэг гарсан хэвээр байгаа тул коамоксиклав хэмээх пенициллин агуулсан антибиотикоор нэмэлт эмчилгээ хийсээр байна гэжээ.
Заг хүйтэн өвчин нь, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь үргүйдэл үүсгэж, ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж, үе мөч болон биеийн бусад хэсэгт тархах эрсдэлтэй гэж Майо клиникээс мэдээлсэн байна.
Мөн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр заг хүйтэн нь АНУ-д бэлгийн замын халдварт өвчний хамгийн түгээмэл халдварын нэг юм. CDC-ийн тооцоолсноор АНУ-д таван хүн тутмын нэг нь бэлгийн замаар дамжих халдвартай байдаг гэж анхааруулжээ.
Эх сурвалж: forumdaily.com