Anu.mn
Анхааруулга: Цагдаа нар Нью Йоркод хүүхдийн тоглоомын легоны хайрцагтай фентанил илрүүлж х ...

Анхааруулга: Цагдаа нар Нью Йоркод хүүхдийн тоглоомын легоны хайрцагтай фентанил илрүүлж хураажээ

Mon Oct 10 2022
Анхааруулга: Цагдаа нар Нью Йоркод хүүхдийн тоглоомын легоны хайрцагтай фентанил илрүүлж хураажээ

Мансууруулах бодистой тэмцэх газрын ажилтнууд, "өнгөт фентанил"-ийг хураан авсан энэхүү сүүлийн тохиолдол нь, Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн том тохиолдол гэж мэдэгдэв. Хүүхдийн тоглоомон дотор хар тамхи агуулсан 15 мянган тод өнгийн үрэл нуусан байсныг илрүүлсэн талаар NBC New York агентлаг мэдээллээ.

Нью-Жерси мужийн оршин суугч 48 настай Латеша Буш машин түрээслэн Манхэттэний баруун хэсэг буюу 10-р өргөн чөлөө, Баруун 37-р гудамжны ойролцоо лего тоглоомын  хайрцагт хийсэн аюултай эм, хар тамхи зөөж авч явсаныг илрүүлэн баривчилжээ.

Нью-Йоркийн Хар тамхитай тэмцэх тусгай прокурор Бриджит Бреннан "Фентанилыг үдэшлэг дээр эм болгон худалдахыг оролдлогууд ихэссэн." гэж анхааруулсан байна.

Холбооны засгийн газраас эцэг эхчүүдэд, хүүхдүүдээ энэ эмнээс хол байлгахыг мөн анхааруулав. Эдгээр эм DEA-ийн судалгаагаар фентанилын үхлийн тунг агуулдаг. Тусгай ажилтан уг эмний материалыг хятадууд нийлүүлж, мансууруулах бодисыг Мексикийн картелууд үйлдвэрлэдэг гэж мэдэгджээ.

DEA-ийн тусгай төлөөлөгч Фрэнк Тарентино,- "Мексик, Хятад улсууд АНУ-ын оршин тогтнолд заналхийлж байна. Энэ эмнүүд, эцэг эхчүүдийн хувьд хар дарсан зүүд юм." гэсэн ярилцлага өгчээ.

Хар скочоор ороосон тунгалаг уутанд хийсэн, 300 мянган доллараар үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан нь DEA-ийн санаачилга "Нэг эм ч үхэлд хүргэнэ " арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Үндэсний хэмжээнд тус агентлаг 10 сая гаруй эм хураан аваад байна.

Холбооныхон энэхүү аюулыг бодитой гэж мэдэгдсэн бөгөөд 2021 онд 72,000 гаруй америкчууд фентанилаас болж нас баржээ. Агентууд 2-р сард Нью-Йоркт "өнгөт фентанил" -ийг анх ажиглаж эхэлсэн байдаг. Саяны баривчилгаа нь тэдний хийсэн ажиллагааны дөрөв дэх тохиолдол байсан гэж DEA мэдэгдэв.

Нью-Йоркийн Хар тамхитай тэмцэх тусгай прокурор Бриджит Бреннан, "Хар тамхи зөөвөрлөгчидийн хувьд, уг эмийг “Алттай сав” хэмээн харж мөнгийг чухалчилахаас биш, хүмүүсийн  амь насаа алдах асуудал хамаагүй юм.  Мексикийн картелуудад, хар тамхи хэрэглэгчид амьд байх эсвэл үхэх нь мөн хамаагүй. Гол нь тэд зах зээлээ үргэлжлүүлэн өргөжүүлж, мөнгө олох боломжийг л хардаг” гэсэн юм.

Эм бүр дээр оксикодон шиг харагдуулахын тулд М үсэг, 30 гэсэн тоотой тамга дарсан байгаа. Эдгээр эмээс хол байхыг, хүүхдүүддээ илүү их анхаарахыг агентууд зөвлөж байна.

Хоёр миллиграмм фентанил нь хүнийг үхэлд хүргэдэг. Саяны Манхэттэнээс хураагдсан фентанил хагас сая хүний ​​аминд хүрэх хэмжээ гэжээ.

Сүүлд нэмэгдсэн