Anu.mn
Ангараг гараг руу нисэх нислэгийг хүний ​​бөөр тэсвэрлэхгүй учраас шинэ эм, технологи зохи ...

Ангараг гараг руу нисэх нислэгийг хүний ​​бөөр тэсвэрлэхгүй учраас шинэ эм, технологи зохион бүтээгдэх хүртэл хойшлуулав

Sun Jun 16 2024
Ангараг гараг руу нисэх нислэгийг хүний ​​бөөр тэсвэрлэхгүй учраас шинэ эм, технологи зохион бүтээгдэх хүртэл хойшлуулав

Саран дээр газардсанаас хойш хүн төрөлхтөн, Ангараг гарагийн аялалыг удаан хугацаанд мөрөөдөж, төлөвлөсөөр ирсэн. Гэвч, "Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн, хүний ​​бие ийм аялалыг даван туулах чадваргүй байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Сансрын нисгэгчдийн бөөр, Улаан гараг руу аялах олон жилийн аялалын үед сансрын цацрагийн нөлөөнд эргэлт буцалтгүй гэмтэх магадлал маш өндөр байна гэж US News мэдээлэв.

Ангараг гараг руу аялахад гурван жил орчим хугацаа шаардагдна. Тиймээс хоёр жил хагасын хугацаанд хүний сансарт аялахдаа хүлээн авах тунтай тэнцэх хэмжээний цацраг туяанд лабораторийн хулгануудыг өртүүлэхэд, бөөр нь бүрэн гэмтэж байгаа нь харагджээ.

Лондонгийн их сургуулийн коллежийн бөөрний анагаах ухааны тэнхимийн ахлах судлаач Кейт Сью, “Бид бөөрийг хамгаалах шинэ арга бий болгохгүй бол сансрын нисгэгчид Ангараг гаригт очих боломжтой ч, буцах замд нь диализ шаардлагатай болно” гэжээ.

Сансарт удаан хугацаагаар ажилладаг сансрын нисгэгчидийн бөөрөнд чулуу үүсдэгээс гадна яс нь хугарамтгай болох, зүрхний ажиллагаа нь сулрах, нүд нь бүрэлздэг болох зэргээр эрүүл мэндийн бусад асуудалд нэрвэгддэг нь нэгэнт тодорхой болсон юм.

Гэхдээ бөөрний чулууг сансрын нислэгийн үеэр, жингүйдлийн улмаас үүсдэг ясны кальцын алдагдалд хүргэхгүйн тулд өгдөг "нэмэлт " кальци нь шээсэнд орж, чулуу үүсгэдэг гэж үзэж ирсэн бөгөөд судлаач Сью, "Харьцангуй богино сансрын нислэгийн үеэр сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд юу тохиолдохыг бид мэднэ. Харин бидний мэдэхгүй зүйл бол эдгээр асуудал үүсэх механизм юм. Харамсалтай нь, шинэ судалгаа, хүн, амьтны бөөр сансрын нөхцөлд, өөрчлөлтөд орж гэмтэн, кальци, давсны тэнцвэрийг хадгалах үүрэгтэй бүтэц нь тойрог замд сар хүрэхгүй хугацааны дараа суларч байгааг харуулсан.Туршилтыг хүн болон лабораторийн хулганаас тойрог замын дөч гаруй сансрын нислэгээс авсан дээжээр хийсэн. Үүнээс гадна эрдэмтэд лабораторид хулгана, хархнууд дээр 11 туршилт хийсэн. Зарим загварчлалаар, хулганыг Ангараг гариг руу 1.5 болон 2.5 жилийн нислэг хийхтэй тэнцэх хэмжээний галактикийн цацраг туяанд өртүүлсэн зэрэг олон туршилтаар бөөрийг галактикийн цацрагаас хамгаалж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан” гэж бичжээ.

Лондонгийн их сургуулийн коллежийн бөөрний анагаах ухааны тэнхимийн ахлах судлаач Стивен Уолш, ”Гэхдээ бид бөөрний биологийн талаар илүү ихийг мэдэхийн хэрээр бөөрийг дэмжих технологи эсвэл эмийн эмчилгээг боловсруулж, сансарт удаан хугацаагаар нисэх боломжтой болох юм. Сансрын нисгэгчдэд зориулан бүтээх аливаа эм нь мөн дэлхий дээр ч тустай . Тухайлбал, цацраг туяа эмчилгээний үед бөөр хамгийн их өвддөг, тиймээс өвчтөнүүд туяа эмчилгээ хийлгэхээс айж байдаг. Шинээр бүтээх эм, эмчилгээ нь хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэхэд туслах болно” гэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн