Замын хөдөлгөөний дүрмийг компьютер дээрээ татаж авах эсвэл хамгийн ойрын DMV оффис руу очиж, дүрмийн хэвлэсэн хувилбарыг товхимол хэлбэрээр авч болно. DMV нь, авто машин жолоодох эрх олгох, машин бүртгэх гэх мэт тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг байгууллага юм.
Жолооны үнэмлэх авахын тулд хоёр шалгалт өгөх ёстой - дүрмийн болон жолоодох дадлагын шалгалт. Дүрмийн мэдлэгийг шалгах шалгалтыг англи хэлнээс гадна өөр гадаад хэл дээр өгөх боломжтой. Испани, Орос, Хятад гэх мэт. Дэлхийн бүх хэл байх магадлал бага ч, Америк нь цагаачдын орон тул сонголтууд байх боломжтой.
DMV вэбсайтад, онолын шалгалт өгөх хугацаагаа товлон хоёр долоо хоногийн өмнө урьдчилан бүртгүүлж, маягт бөглөснөөр дугаар авч, ээлжээ хүлээнэ. Товлосон өдрөө офис дээр очиж, харгалзах цонхны харалдаа хананд өлгөөтэй тус бүрдээ таван эгнээ үсэг бүхий гурван хэсэг самбар дээр бүртгэгчийн заасныг уншиж, харааны тестийн шалгалт өгнө. Тэнцсэний дараа, 33 доллар төлнө. Дараа нь зургаа авахуулна. Эдгээр бүх үйлчилгээ нэг том танхимд байрладаг. Зургаа авахуулсны дараа, Англи, испани хэл дээр өгөх бол, танхим дахь дурын компьютер дээр шалгалтаа өгнө. Харин өөр хэлээр өгөх бол цаасан дээр, бичгээр өгнө. Нийтдээ, эхлээд дуусах хүртэл бүх үйл явц нэг цаг гаруй үргэлжилдэг. Бүх зүйл маш ойлгомжтой, шуурхай зохион байгуулагдсан байдаг. Зөвлөхөд:
Жолооны шалгалт өгөх
Шалгалтанд бүртгүүлэх журам маш энгийн. Офисын харгалзах цонхонд дараах бичиг баримтуудаа өгнө.
Жолооны шалгалтаа өөрийнхөө эсвэл түрээсийн машин дээр өгч болно. Харин машин түрээслэх гэрээнд шалгалт өгөхийг зөвшөөрнө гэж тусгагдсан байх нь чухал.
Шалгалт эхлэхэд, шалгагч, машиныг ажиллуулах нөхцөлүүд, шил арчигч, эргэх дохио, гэрэл, тоормос, холын гэрлүүд, ослын гэрэл, дуут дохио, гар тоормосыг хэрхэн ажиллуулах болон дохио эвдэрсэн тохиолдолд "баруун", "зүүн", "зогсоох" гэсэн гараар заасан дохионы талаархи мэдлэгийг шалгаад, хөдөлгөөнд оролцуулна. Их удаан явуулддаггүй. 10-20 минут явуулна. Шалгагч нар нь ихэвчилэн эмэгтэйчүүд байдаг.
Жолооны үнэмлэхийг тэр дор нь олгодоггүй. Энэ нь, энэ улсын бусад олон зүйлсийн нэгэн адил хоёр долоо хоногийн дотор шуудангаар ирдэг. Энэ хооронд жолооны түр үнэмлэх гэсэн хуудсыг жолоодох үедээ ашигладаг. 3 удаа унасан тохиолдолд, эхний шалгалтын дараах 2 шалгалтыг өгөх бүртээ 6 доллар төлөх шаардлагатай бөгөөд 3 удаагийн оролдлогоор өгч чадаагүй бол багш хөлслөх шаардлагатай болдог байна.
Шалгалт авах үедээ, шалгагч нар маш их анхаарал хандуулдаг, анхаарууштай, танил бус зарим онцлогууд:
1/Орчин тойрноо байнга анхаарч харахыг шаардаж, шалгадаг.
2/ Эгнээ солихдоо үргэлж мөрөн дээгүүрээ эргэж харахыг шаарддаг. STOP тэмдэг дээр бүрэн зогсох ёстой гэх мэт. Тиймээс эдгээр шаардлагыг урьдчилан мэдэж, бэлтгэсэн байх нь зүйтэй.