Anu.mn
Америкт олноор буудах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар шинжээчидийн гаргасан 10 баримт

Америкт олноор буудах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар шинжээчидийн гаргасан 10 баримт

Sun Oct 02 2022
Америкт олноор буудах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар шинжээчидийн гаргасан 10 баримт

Энэ гэмт хэрэгтнүүдийн ихэнхи нь цагаан арьстнууд байдаг

Олныг хамарсан аллага үйлдэггсдийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд үйлддэг. Рокфеллерийн засгийн газрын хүрээлэнгийн мэдээлснээр олноор буудах гэмт хэрэг үйлдэгсдийн 96 хувийг эрчүүд эзэлдэг. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн дундаж нас 33.4 бөгөөд тэдний ихэнх нь (53.9 хувь) цагаан арьстнууд байна.

Ихэвчлэн гар буу ашигладаг

1982-2019 оны хооронд гар буу ашигладаг байсан. Харин сүүлийн үеийн хэргүүдэд автомат буу ашигласан.

Ихэнхидээ энэ гэмт хэрэг нь ажлын байр, сургууль дээр гардаг

Рокфеллерийн хүрээлэнгийн мэдээлснээр, уг гэмт хэргийн 57.3% нь ажлын байр (29.7%), сургууль дээр (27.6%) гарчээ.

Галт зэвсгийн хүчирхийлэлийн хохиролд Америкт жилд 229 тэрбум доллар зарцуулдаг

Энэ төрлийн хүчирхийлэл нь үхэлд хүргэхээс гадна зардал ихтэй байдаг.  Эдийн засгийн хамтарсан хорооны тайлангаас харахад жилд 229 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн олон хүний ​​амийг хөнөөсөн таван хэрэг гарчээ

2007 оноос хойш хамгийн олон хүний ​​амь нас хохирсон таван удаагийн халдлага гарчээ.  Hoelscher Gebbia Ceped PLLC-ийн менежерийн өмгөөлөгч Жозеф Хоелшер, энэ этгээдүүд нь хувийн доромжлолын төлөө өшөө авах эсвэл гэмт хэргийн бүлэглэл, улс төрөөс болж тодорхой нэг хүн эсвэл хүмүүсийг хөнөөхийг эрмэлздэг бусад гэмт хэрэгтнүүдтэй адил биш тэс ондоо юм гэж тодорхойлжээ.

Олны танил, алдар нэртэй болох хүсэл нь шийдвэрлэх хүчин зүйл нь байх магадлалтай

Олныг хамарсан аллага үйлдэх гэмт хэрэг тэр даруйдаа хамгийн их хандалт авдаг мэдээ болж байна. Тэд олны танил хүн болдог. Хэд хэдэн номын зохиолч, анагаах ухааны доктор Шерри Кэмпбелл, "Энэ гэмт хэргийг үйлдэгч этгээдүүд  олон нийтэд танил болж, алдар нэрд гарахыг эрмэлздэг бөгөөд өмнөх алуурчныг гүйцэхийг хүсдэг." гэсэн байна

Олноор буудах халдлага нь дуурайх сэдлийг өгдөг

Бөөнөөр буудах аллага хийх үед дуурайх үйлдэл бодит болдог.

Олноор буудах аллага хийсэн этгээдүүд хүүхэд байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан

Судалгаанаас үзэхэд олон хүн буудсан хүмүүс онлайн форум дээр эмэгтэйчүүдийг үзэн яддаг эсвэл шууд бусармаг үзэлтэй байсан түүхтэй байдаг.

Сэтгэцийн эмгэг болон бууны хүчирхийллийн хоорондын хамаарал маш бага

"Law and Human Behavior” (Хууль ба хүний ​​зан төлөв) сэтгүүлд нийтлэгдсэн Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн судалгаагаар сэтгэцийн хүнд өвчтэй хүмүүс хүчирхийллийн гэмт хэргийн дөнгөж гурав орчим хувийг үйлддэг гэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн