
50 гаруй төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээ нь, оношийг хурдасгах боломжтой гайхалтай үр дүн гарсан. Хойд Америкт явуулсан энэхүү туршилтын үр дүн, уг шинжилгээ нь дөрөвний гурав нь скрининг хөтөлбөрт хамрагддаггүй олон төрлийн хорт хавдрын өвчнийг илрүүлж чадсан гэж BBC мэдээлэв.
Судалгаагаар, хорт хавдрын тохиолдлын талаас илүү хувь нь эрт үе шатанд, эмчлэхэд хялбар, бүрэн эдгэрэх боломжтой үед илэрсэн байна.
Америкийн эмийн компани болох Grail-ийн боловсруулсан Galleri шинжилгээ нь, хавдраас салж, цусанд эргэлдэж буй хорт хавдрын ДНХ-ийн хэлтэрхийг илрүүлж чаддаг. Энэхүү шинжилгээг одоогоор Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Алба (NHS)-д туршиж байна.
Энэ судалгаагаар АНУ болон Канадад 25,000 насанд хүрэгчдийг нэг жилийн турш хянасан бөгөөд100 хүн тутмын нэгнийх нь шинжилгээ эерэг гарсан. Эдгээр тохиолдлын 62% -н онош дараа нь батлагдсан байна. Орегоны Эрүүл мэнд, Шинжлэх Ухааны Их Сургуулийн цацрагийн анагаах ухааны дэд профессор, тэргүүлэх судлаач доктор Нима Набависадэ, энэхүү шинжилгээ нь хорт хавдрын эрт илрүүлэлтийн арга барилыг "үндсээр нь өөрчлөх" боломжтойг харуулж байна. Энэ нь олон төрлийн хорт хавдрыг "эрт буюу амжилттай эмчилгээ хийх эсвэл бүр эдгэрэх магадлал хамгийн өндөр байх үед" илрүүлэхэд тусална гэж тайлбарлажээ.
Энэхүү шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийн 99 гаруй хувьд хорт хавдар байхгүй гэдэг нь батлагдсан бөгөөд харин хөх, бүдүүн гэдэс, уушиг, умайн хүзүүний өвчлөлийг илрүүлсэн хорт хавдрын нийт тохиолдлын тоог долоо дахин нэмэгдүүлсэн байна.
Мөн өөр нэгэн чухал зүйл нь, нийт илэрсэн хавдрын тохиолдлын дөрөвний гурвыг өндгөвч, элэг, ходоод, давсаг, нойр булчирхайн хорт хавдар гэх мэт скрининг хөтөлбөрт хамрагдаагүй төрлүүд эзэлж байгаа нь юм.
Цусны шинжилгээгээр арван тохиолдлын есөөс нь хорт хавдрын эх үүсвэрийг зөв тодорхойлсон. Эдгээр гайхалтай үр дүнгээс харахад цусны шинжилгээ нь ирээдүйд эрт оношлоход чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм. Гэсэн хэдий ч судалгаанд оролцоогүй эрдэмтэд уг шинжилгээ нь, хорт хавдрын нас баралтыг бууруулж байгаа эсэхийг тодорхойлохын тулд нэмэлт нотолгоо шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
Судалгааны гол үр дүнг Берлинд болох Европын Анагаах Ухааны Хавдар Судлалын Нийгэмлэгийн их хурал дээр ирэх өдрүүдэд танилцуулах гэж байгаа ч, бүрэн мэдээллийг хараахан нийтлээгүй байна. Харин Англид, Үндэсний Эрүүл Мэндийн Албаны (NHS) 140,000 өвчтөнийг хамруулсан гурван жилийн судалгааны үр дүнгээс их зүйл хамаарна гэж үзэж байгаа бөгөөд үр дүн нь ирэх жил нийтлэгдэх болно. Хэрэв үр дүн амжилттай болвол туршилтыг дахин сая хүнийг хамруулахаар өргөжүүлнэ гэж NHS өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Биофармацевтикийн Grail компанийн ерөнхийлөгч Сэр Харпал Кумар, "Энэ үр дүн үнэмшилтэй. Хүмүүсийн дийлэнх нь хорт хавдраар нас бардаг, учир нь бид өвчнийг хэтэрхий оройтож илрүүлдэг" гэж онцлон тэмдэглэсэн бол, Хорт хавдрын судалгааны UK-ийн Нассер Тураби, "Хор хөнөөлгүй байж болох хорт хавдрыг хэтрүүлэн оношлохоос зайлсхийхийн тулд, цаашид судалгаа хийх шаардлагатай” байгааг анхааруулав. Мөн тэрээр, "Их Британийн Үндэсний Шалгалтын Хороо нь нотлох баримтыг үнэлэх, энэхүү шинжилгээг эрүүл мэндийн тогтолцоонд нэвтрүүлэх эсэхийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж дүгнэжээ.
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна