Anu.mn
Америкийн уугуул иргэд Хятадаас гаралтай байж магадгүй гэж 14,000 жилийн настай хүний чулу ...

Америкийн уугуул иргэд Хятадаас гаралтай байж магадгүй гэж 14,000 жилийн настай хүний чулуужсан олдвор дээр хийсэн шинэ судалгаа харуулжээ.

Fri Jul 22 2022
Америкийн уугуул иргэд Хятадаас гаралтай байж магадгүй гэж 14,000 жилийн настай хүний чулуужсан олдвор дээр хийсэн шинэ судалгаа харуулжээ.

14000 жилийн настай хүний олдворуудыг ДНХ(DNA)-ийн шинжилгээнд үндэслэн судлахад уугуул америкчууд өмнөд Хятадаас гаралтай байж магадгүй гэсэн шинэ судалгаа гарчээ.

"Current Biology" сэтгүүл 7-р сарын 14-ний өдөр уг судалгааг нийтэлсэн бөгөөд олсон олдворууд нь уугуул америкчууд мөн устаж үгүй болсон өөр ДНХ-ийн салбартай холбоотой байж ч болзошгүй гэж үзэж байна.

Судлаачид ясны геномыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийнхтэй харьцуулж үзээд Зүүн Азийн өвөг дээдэстэй гүн холбоотой хүнийхтэй таарч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Археологичид 30 жилийн өмнө Хятадын Юньнан мужаас эртний хүний олдвор олсон ч 2018 онд л ДНХ-ийн судалгааг олдворууд дээр хийсэн байна. Судлаачдын баг нь эртний гавлын яснаас ДНХ-г гаргаж авч, геномын дарааллыг ашиглан уг хүн нь одоогийн Зүүн Ази, Индо-Хятадын хойг ба зүүн өмнөд азийн арлуудын орчимоор орчин үеийн үр удам нь байгаа хүний устаж үгүй болсон төрөл зүйлд харьяалагддаг болохыг нотлох боломжтой болсон юм. Энэ судалгааны баг, Зүүн өмнөд Азийн зарим эртний хүмүүс одоогийн зүүн Хятадын эргийн дагуу хойд зүгт аялж, Японоор дамжин Сибирь хүрч, улмаар Ази, Хойд Америк тивүүдийн хооронд Берингийн хоолойг гаталсан байх гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Өмнө нь Аляскаас олдсон археологийн олдворын судалгаанд, орчин үеийн уугуул америкчууд Азиас гаралтай болохыг 2013 онд нотолж байсан бол энэ сүүлийн үеийн олдворууд ба хийсэн судалгаа нь Азийн аль хэсгээс гаралтай болохыг нарийвчилж өгсөн байна.

Куньминг Институтын Амьтан судлалын хүрээлэнгийн Бинг Су, "Ийм өгөгдөл мэдээллүүд нь бидний өвөг дээдсүүд хэрхэн нүүдэллэж байсан тухай илүү бүрэн дүр зургийг гаргахад туслах төдийгүй цаг хугацааны явцад хүмүүс орон нутгийн байгаль орчинд дасан зохицон гадаад төрх ба нарны туяанаас хамааран арьсны өнгөний өөрчлөлт хэрхэн явагддаг талаар чухал мэдээллийг бидэнд өгөх юм." гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: yahoo.news

Сүүлд нэмэгдсэн