Anu.mn
Америкийн томоохон компани хүүхэд, өсвөр насныхныг хөлслөн аюултай ажил хийлгэж байжээ

Америкийн томоохон компани хүүхэд, өсвөр насныхныг хөлслөн аюултай ажил хийлгэж байжээ

Mon Feb 20 2023
Америкийн томоохон компани хүүхэд, өсвөр насныхныг хөлслөн аюултай ажил хийлгэж байжээ

АНУ-ын хүнсний ариутгалын томоохон компани, 13-17 насны 102 хүүхдийг сахлын хутга шиг иртэй хөрөөний цэвэрлэгээнд хүчтэй химийн бодис ашигладаг газарт хууль бусаар хөлсөлж ажиллуулж байсан тухай CNN мэдээлэв.

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас явуулсан (DOL) мөрдөн байцаалтын явцад, Packers Sanitation Services компани, насанд хүрээгүй хүүхдийг аюултай ажилд ажиллуулж, найман муж улсын 13 мах боловсруулах үйлдвэрт шөнийн ээлжинд ажиллуулж байсныг тогтоож 1.5 сая долларын торгууль ногдуулжээ.

Мөн, Висконсин мужийн Килер компани, мах боловсруулах тоног төхөөрөмж, тэр дундаа хөрөө, толгой таслагч зэргийг цэвэрлэх ажилд хүүхдүүдийг хөлсөлж ажиллуулж байснаас гурван хүүхэд гэмтсэн байна. Тус компанийг, холбооны хуулиар зөвшөөрөгдсөн иргэний торгуулийн дээд хэмжээ буюу хууль зөрчин ажилд авсан насанд хүрээгүй ажилтан бүрийн тоогоор 15,138 доллараар торгосон байна.

DOL-ийн мөрдөн байцаалтын ажиллагаа 2022 оны 8-р сард Небраска, Миннесота дахь үйлдвэрүүдээс эхэлсэн. Арваннэгдүгээр сард АНУ-ын Небраска мужийн "Packers Sanitation" нь, аюултай тоног төхөөрөмжийг цэвэрлэхээр дор хаяж 31 хүүхдийг хууль бусаар хөлслөн ажиллуулсныг шүүхэд өгсөн. 49 насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулсных нь төлөө Небраска мужийн Гранд Айланд болон Миннесота мужийн Вортингтон дахь JBS Foods компаниудыг нийт 741,762 ам.доллараар торгосон. Мөн Додж-Сити, (Канзас),  Арканзас, Колорадо, Индиана, Теннесси, Техас дахь Cargill Inc-н үйлдвэрүүд насанд хүрээгүй 26 хүүхдийг ажилд авсныхаа төлөө торгуулсан. Ажил олгогчид, хүүхдийн хөдөлмөрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлах ёстой” гэж Хөдөлмөрийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жессика Луман ярьжээ.

Сүүлд нэмэгдсэн