Америкийн сургуулиудын сургалтын талаархи сэтгэгдэл
Sun Nov 20 2022
Америкийн боловсролын систем үнэхээр өөр, өвөрмөц, үнэхээр сайн гэдгийг ажигласнаа нэгэн эмэгтэй сонирхуулсныг Leprechaun нийтэлжээ.
"Хичээлийн хуваарь өдөр бүр ижил байх бөгөөд англи хэл, шинжлэх ухаан, нийгэм, математик, биеийн тамир, дараа нь сурагчийн өөрөө сонгох хоёр хичээл гэж орно. Англи хэл нь уран зохиол, хэл, ёс зүй, сэтгэл судлалын үндэс суурь гэж үздэг. Сурагчид долоо хоног бүр ном уншиж, ярилцаж, эссэ бичдэг. Хэлний бүх дасгалууд - таслал, дүрэм гэх мэт бүх мэдвэл зохих зүйлсийг эссэний нөхцөлд багтаасан байна. Тэд уншсан зүйл дээрээ сэдэл, өөр өөр мэдрэмжүүд хэрхэн үүсдэг талаар дүн шинжилгээ хийдэг. Жишээ нь, сургалтын сарын хөтөлбөрт нь,"Чөтгөрийн арифметик", "Жекилл, Хайд хоёрын нууцлаг хэрэг", "Хувирал" (Кафка), "Дэлхийн дайн" зэрэг номуудыг уншиж эссэ бичих даалгаврууд байна.
Шинжлэх ухааны хичээл нь, физик, хими, биологи, экологи хамтдаа, бүх зүйл хэрхэн системтэй, харилцан уялдаатай байдгийг сургуулийн сургалтын хөтөлбөртөө тусгаж өгсөн байна. “Жишээ нь, гэрлийн физик, дараа нь фотосинтезийн хими, дараа нь ургамлын ертөнцийн тухай, тэгээд утаа яагаад хортой вэ. Бүх зүйлийг харилцан уялдаатайгаар судалдаг тул давталт байхгүй, илүү сайн мэдлэг сууж өгч, цаг хугацаа хэмнэж, системийн сэтгэлгээг хөгжүүлдэг.
Математикийн хичээлийн хувьд алгебр, геометрыг хамтад нь судална. Бүх эхний түвшний, талбайнууд, энгийн матрицууд гэх мэт, бүх даалгавар нь дадлагатай холбоотой. Жишээ нь, талбайн тооцоог манайх шиг хийсвэр тоогоор заадаг ч, өрөөний хана, таазыг будахад хэр их будаг хэрэгтэйг тооцоолох даалгаврууд өгдөг. Нэг давхрын шалыг бүрэхэд хичнээн хивсэнцэр орох вэ, ханын цаас хичнээн орох, цонх, хаалганы талбайг хасахаа бүү мартаарай гэсэн дасгалууд мөн дугуй усан санд хэдэн галлон ус байгааг тооцоол гэх мэт. Хувь тооцох, хүү, татварыг хэрхэн тооцох, барааны эцсийн үнэ, эсвэл хэдэн төгрөгийн урамшуулал өгөх вэ зэргээс эхлээд ипотекийн зээлийн төлбөрийг тооцох хүртэл ойлголтуудыг өгдөг.
Нийгмийн ухааны хичээлийг түүх, социологи, эдийн засаг зэрэг хичээлүүдийн нэгдэл гэж тодорхойлж, бүх зүйл бие биедээ хэрхэн нөлөөлдөг талаар ойлголт өгдөг.
Америкийн биеийн тамирын хичээл хатуу! Эхлээд биеийн тамирын ерөнхий бэлтгэл, дараа нь багийн спортоор хичээллэх хөтөлбөртэй.
Урлагийн хичээл нь гайхалтай. Хүүхдүүдэд хэтийн төлөвийн хуулийг зааж өгдөг. Танхимын тоног төхөөрөмж нь сайн урлагийн сургуулийнх шиг байдаг. Техник арга барилыг заах сонгодог, нэмэлт аргуудтай, жишээ нь. цонхны тавцан дээрх шилэн аягатай усыг зурлаа гэхэд одоогийн болон хэтдээ ямар байх төлөв, гэрлийн техникийг заана. Ноорог бүрийг өөр өөр төрлийн харандаа, өнгийн харандаа, нүүрс гэх мэтээр зуруулж, тэдгээр нь цаастай хэрхэн харьцаж байгааг ойлгох, даалгаврын дагуу зөв хэрэгслийг хэрхэн сонгох талаар сургадаг" гэж зургадугаар ангийн сурагчийн ээж эмэгтэй сэтгэгдлээ хуваалцжээ.








