Anu.mn
Америкийн хувцасны “Хийсвэр хэмжээ” болон хувцас худалдан авалтын сүүлийн үеийн чиг хандла ...

Америкийн хувцасны “Хийсвэр хэмжээ” болон хувцас худалдан авалтын сүүлийн үеийн чиг хандлагууд

Sun Feb 04 2024
Америкийн хувцасны “Хийсвэр хэмжээ” болон хувцас худалдан авалтын сүүлийн үеийн чиг хандлагууд

Ажиглалт, туршлага дээр суурилсан, судалгаагаар батлагдсан АНУ дахь хувцасны борлуулалтын шинэ чиг хандлагуудын жагсаалтыг “WikiHow” сайт нийтэлжээ.

Хувцасны хэмжээ бол харьцангуй асуудал

Америкийн зах зээл дээр хувцас борлуулдаг олонхи брэндийн үйлдвэрлэгчид, худалдан авагчдад илүү сайн мэдрэмж төрүүлэн, хувцсыг нь худалдан авахад хүргэхийн тулд хувцасны хэмжээг зориудаар багасгаж “Хийсвэр хэмжээ” тавих нь түгээмэл байдаг байна. Жишээ нь,1995 оны 8 гэсэн хувцасны хэмжээ өнөөдрийн 6, 1970 оны 2, 1958 оны 0-тэй адил байна. Мөн хувцасны хэмжээ брэндээсээ хамаарч өөр өөр, H&M, Zara, Ann Taylor-д 8 размерын хувцас авдаг эмэгтэйчүүд, Calvin Klein, Guess-ээс ижил размер худалдаж авдаг эмэгтэйчүүдээс хамаагүй туранхай байдаг. Сонирхолтой нь, бренд болон оноос шалтгаалан 0-ээс 8 размерын хувцас өмсөх болдог байна. Мөн зарим брендүүд, тухайлбал, эрэгтэй хувцасны Indochino, Black Lapel зэрэг брэндүүд, хүний биеийн хэмжээ,төрхөд тохирсон хувцсыг санал болгодог байна.

Шинээр дэлгэрч буй хувцас захиалах үйлчилгээний шинэ чиг хандлага

Хувцас захиалгын үйлчилгээ АНУ-д эрчимтэй дэлгэрч байна. Жишээ нь, олон нийтийн сүлжээнд ихээхэн идэвхтэй Le Tote компани дараах хандлагыг санал болгож байна. Таны бөглөсөн тестийн загварын мэдээлэлд үндэслэн, стилист сард 49 доллараар хоёр хувцас урлаж танд илгээх бөгөөд тэдгээрийг өмсөж байгаад буцааж явуулна. Хэрэв танд тэр хувцаснууд үнэхээр таалагдах юм бол өөртөө үлдээж, компани таны картнаас үнийн зөрүүгээ авдаг. Хувцасуудыг онлайнаар эсвэл өөрөө очиж сонгож болдог. Захиалгын заагдсан хугацаанд хувцасыг угаах, хуурай цэвэрлэгээ хийх шаардлагагүй, мөн хүргэлт үнэгүй байдаг. Энэ хандлага, их мөнгөөр хувцас авч, хувцасны шүүгээгээ дүүргэхгүй сайн талтай ч, шуудангийн газар руу байнга очих шаардлагатай болгодог нь багахан түвэгтэй байдаг байна. Гэхдээ олон нийт, өөрөө ердийн зүйлс худалдаж авснаас, стилистийн гараар урлагдсан зүйл худалдаж авах нь хамаагүй дээр гэж үзэж байна. 

Хувцас, гутал үйлдвэрлэлийн ёс зүй нь, гоо зүй, үзэмжийн адил чухал болж байна

Худалдан авагчид, гутал, хувцасны үнэ, чанар, өнгө үзэмжид анхаарахын зэрэгцээ, тэдгээрийг хэн, хэрхэн үйлдвэрлэсэнд илүү их анхаарал хандуулж эхлэв. Хүүхдийн хөдөлмөр, болон хөдөлмөрийн мөлжлөгөөр үйлдвэрлэгдсэн зүйлсийг худалдаж авах хүсэлтэй хүмүүс улам бүр цөөрсөөр байна. 2013 онд Бангладеш улсад, үйлдвэрийн байшин нурж мянга гаруй нэхмэлчин эмэгтэйчүүд амиа алдсан эмгэнэлт явдлын дараа энэ хандлага үүссэн бөгөөд шударга худалдааны зарчим, ёс зүйтэй хувцасны төлөөх олон нийтийн кампанит ажил (Fair Trade and Ethical Clothing) болон өргөжиж, хэвийн хөдөлмөрийн нөхцлийн төлөө тэмцэгчид болон байгаль орчны мэргэжилтнүүд, хувцас үйлдвэрлэгчдийг нэгтгэхийн зэрэгцээ, үйлдвэрлэгдсэн нөхцөлийн талаар чанарын тэмдэг олгодог болж байна.

Америкчууд маш их хувцас худалдаж авдаг

Сүүлийн 20-30 жилд баригдсан америк байшингуудын нэг онцлог нь хувцасны том хэмжээний өрөө бөгөөд Alliance data-гийн мэдээллээр, америк эмэгтэйчүүдийн 37% нь 25-49 цамц, 32% нь, 25-аас дээш хос гуталтай байна. Өнөөдөр дундаж америк эмэгтэй 30-д ээлжийн хувцастай бол 30-аад онд ердөө есөн ээлжийн хувцастай байжээ. Америкийн дөрвөн ам бүлтэй дундаж гэр бүл жилд 1700 ам.доллар хувцсанд зарцуулдаг бөгөөд энэ нь гэр бүлийн төсвийн ердөө 3.5 хувийг эзэлдэг. Америкчууд хувцасныхаа 20%-г л тогтмол өмсдөг бусад нь хувцасны шүүгээнд нь өлгөөтэй байдаг. Мөн маш их хувцас хаядаг. Америк хүн жил бүр, дунджаар 31 кг нэхмэл эдлэлийг хаяж байна. Хүрээлэн буй орчныг хамгаалагчид үүнтэй холбоотой түгшүүр зарлаад байна. Хаягдаж буй хувцсуудыг буурай орнууд руу илгээдэг ч, зарим Африкийн улс орнууд эдгээрийн хямд үнэ нь дотоодын үйлдвэрлэлийг сааруулж байна гэх шалтгаанаар авахаас татгалзах болжээ.

Онлайнаар хувцас худалдаж авах нь ихсэж байна

Зах зээлийн судалгаагаар америкчуудын 96% нь онлайнаар юм худалдаж авдаг. Нийт худалдан авалтын 44% нь хувцас, гутал, үнэт эдлэл байгаа нь, ном, хөгжим, киноны дараа орж байна. Залуу үеийнхэн хамгийн их онлайн худалдан авалтыг хийдэг бөгөөд “Миллениал”-ууд долоо хоногт дунджаар 6 цагийг онлайн худалдаанд зарцуулдаг гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Сүүлд нэмэгдсэн