Америкийн хамгийн алдартай найман гудамж
Wed Oct 26 2022
Бурбон гудамж, Нью Орлеан (Луизиана)
Ресторан, баар, стриптиз клубээрээ алдартай Бурбон гудамж нь Нью Орлеансийн домогт Францын хороололд 13 байшинуудаас бүрднэ. Барилгуудын фасад нь Испани, Францыг илүү санагдуулдаг, өдрийн цагаар хамгийн ердийн гудамжууд юм. Харин шөнөдөө зугаа цэнгэлийн төв болж хувирдаг. Нью Орлеансийн хамгийн алдартай баяр болох Марди Грас, энэхүү гудамжинд болдог бөгөөд уг гудамж баярын өнгө өнгөөр алагласан нүсэр жагсаалд оролцогчидоор дүүрч, цугласан олон нь багтахгүй болтлоо өргөн тэмдэглэдэг.

Бродвэй, Нью-Йорк (Нью-Йорк)
Энэ гудамжны нэрийг мөн хаана байдгийг нь, театр, мюзиклийнх нь талаар дэлхийн бараг бүх хүн мэддэг. Бродвей нь зөвхөн нэг гудамж биш, ижил нэртэй өргөн чөлөө, гудамжаас бүрддэг бөгөөд Манхэттэнийг дайран өнгөрдөг өргөн чөлөө нь Бродвейн хамгийн алдартай хэсэг юм. Тэнд Америкийн театрын салбарын бүх төв зангилаанууд төвлөрсөн байдаг. Тони шагналд нэр дэвшигчдийг шалгаруулах зорилгоор тусгайлан байгуулсан мэргэжлийн 40 театр байдаг. Эдгээр театруудын аль нэгнийх нь тоглолтыг л энэ шагналд нэр дэвшүүлэх боломжтой байдаг байна.

Тавдугаар өргөн чөлөө, Нью-Йорк (Нью-Йорк)
Нью-Йоркийн алдарт Тавдугаар өргөн чөлөө бол дэлгүүр хэсэгчидийн диваажин бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй худалдааны гудамжуудын нэг юм. Хамгийн алдартай брэндүүдийн тэргүүлэх дэлгүүрүүд тэнд байрладаг: Tiffany & Co., Saks, Prada, Gucci, Versace, Louis Vuitton... энэхүү жагсаалт маш урт үргэлжилнэ. Мөн дэлгүүрүүдээс гадна Тавдугаар өргөн чөлөө нь гайхалтай үзмэрүүдээр дүүрэн байдаг. Тэдгээрээс хамгийн гайхалтай нь хотыг 360 градусаар харах боломжийг олгодог 70 давхарт байрлах " Top of the Rock" хэмээх ажиглалтын тавцан бүхий Рокфеллер төв юм. Энэхүү гайхамшигт гудамж нь бидний сайн мэдэх Төв цэцэрлэгт хүрээлэнтэй хиллэдэг бөгөөд Амьтны төв хүрээлэн нь Зүүн 64-р гудамж, Тавдугаар өргөн чөлөөнд байрладаг.

Холливудын өргөн чөлөө, Лос Анжелес (Калифорни)
Энэхүү өргөн чөлөөнд Холливудын домогт алдрын гудамж байдаг - нэг миль (1.6 км) гаруй урттай явган хүний замын дагуу 2500 гаруй алдартай найруулагч, хөгжимчид, зохиомол баатрууд, продюсерууд болон Холливудын бусад алдартнуудын нэрс, гарын мөрийг сийлсэн байдаг. Жил бүр арван сая хүн Холливудын өргөн чөлөөний энэ хэсгийг үзэхээр ирдэг. Тус өргөн чөлөөний өөр нэг анхаарал татахуйц газар бол Хятадын театр юм. Мөн тус өргөн чөлөөнд Мадам Тюссогийн лаван музей байдаг бөгөөд Холливудын алдарт тэмдэг Лос Анжелес хотын бусад хэсгээс илүү, энэ гудамжнаас илүү сайн харагддаг.

Лас Вегас өргөн чөлөө, Лас Вегас (NV)
Казиногийн тансаг барилгууд, гудамж талбайн хурц тод, олон өнгийн гэрлэн чимэглэл нь гэрэлтэн гялалзах гайхаш төрүүлэм энэ гудамж нь эелдэг ёсорхуу байдал, эд баялагийн ертөнц юм. Амьдралдаа ядаж нэг удаа үзэх нь зүйтэй юм

Ocean Drive, Майами (Флорида)
Энэхүү богинохон (ердөө 1.3 миль - 2 км) гудамжийг Флоридагийн далайн эрэг дээрх сувд гэж нэрлэдэг. Нэг талд нь далай, нөгөө талд нь эргийн дагуу 900 орчим сайн хадгалагдсан хуучин барилгууд бий. Энэхүү гудамж нь ретро хэв маягийн барилга байгууламж, тэмдэглэгээгээрээ алдартай бөгөөд энд дэлхийд алдартай Италийн загвар зохион бүтээгч Жианни Версачегийн одоо зочид буудлаар ашигладаг болсон гэр нь байрладаг.

Гайхамшигт миль, Чикаго (IL)
Энэ гудамжинд тэнгэр баганадсан барилгууд, 275 зоогийн газар, 60 зочид буудал, төрөл бүрийн үзвэр үйлчилгээний газрууд, дурсгалт газрууд байдаг. Одоогийн байдлаар энэ гудамжинд 450 гаруй дэлгүүр, тэр дундаа дээд зэрэглэлийн нэрийн дэлгүүрүүд байдаг.

Уолл Стрит, Нью Йорк (Нью-Йорк)
Энэ гудамжны талаар сонсоогүй хүн байхгүй биз ээ. Алдарт Уолл Стрит бол Америк капитализм болон агуу том бизнесүүдийн бэлэг тэмдэг юм. Энэ гудамж, Нью-Йоркийн санхүүгийн дүүргийн төв хэсгээр Бродвэйгээс Өмнөд гудамж хүртэл 0.7 миль (1.1 км) үргэлжилдэг бөгөөд Дэлхийн хамгийн томд тооцогддог Америкийн хөрөнгийн зах зээл, биржийн өлгий, олон хүнийг татаж байдаг увидастай газар юм. Энд агуу эд баялаг, эрх мэдэлтэй зэрэгцэн мөн асар их авлига, шунал оршиж байдаг. Мөн "Дайрж буй бух" хэмээх алдартай хөшөө энэ гудамжинд байдаг бөгөөд жуулчид аз хийморьтой байхын тулд хонхыг нь цохиж азаа дууддаг байна .









