Anu.mn
Америкийн дэлгүүрүүдээс 8-р сард авууштай эсвэл авахаа хойшлуулсан нь дээр бараа бүтээгдэх ...

Америкийн дэлгүүрүүдээс 8-р сард авууштай эсвэл авахаа хойшлуулсан нь дээр бараа бүтээгдэхүүнүүд

Tue Aug 02 2022
Америкийн дэлгүүрүүдээс 8-р сард авууштай эсвэл авахаа хойшлуулсан нь дээр бараа бүтээгдэхүүнүүд

8-р сар бол хичээлийн хэрэгсэл худалдаж авах уламжлалт цаг үе төдийгүй бусад олон зүйлийг худалдан авахад тохиромжтой үе юм.
Татваргүй өдрүүд, улирлын төгсгөлийн хямдрал, Хөдөлмөрийн баяр(Labor Day)-ын өмнөх хямдралтай худалдаа зэрэг нь энэ сард гайхалтай бараа бүтээгдэхүүн худалдан авах аятайхан боломжийг танд олгоно. 8-р сард юу худалдаж авах, юу авахаас татгалзах нь дээр вэ гэдгийг зөвлөмж мэдээлэл маягаар Money Talks News нийтэлжээ.

Худалдан авах нь зүйтэй бараа:

1. Хичээлийн хэрэгсэл
Оюутан сурагчид, эцэг эхчүүд, оффисын ажилчид, бичгийн хэрэгсэл сонирхогчид эдгээр зүйлсийг хямд үнээр худалдаж авах боломж гарна. Ихээхэн хямдарч нэг доллараас бага үнэтэй болсонд гайхах хэрэггүй. Target, Walmart болон Staples, Office Depot, OfficeMax зэрэг дэлгүүрүүдэд маш их хөнгөлөлт үзүүлэх төлөвтэй байна. Та маркер, харандаа, хайч, тэмдэглэлийн дэвтэр, салфетка гэх мэт зүйлсийг хямд үнээр худалдан авах болно. Мөн олонхи дэлгүүрүүд жил бүр хийдэг шигээ онлайнаар болон дэлгүүртээ хямдрал зарлана. Гэхдээ Онлайнаар бараа худалдаж авахдаа хямдрал нь "дэлгүүрээс авах" сонголтоос бага хямдралтай байна гэдгийг санаарай.

2. Татваргүй бараа
Хэдийгээр зарим мужид 7-р сарын сүүлээр татваргүй өдрүүд явагддаг ч хамгийн ашигтай арилжааны үйл явдлууд нь 8-р сард болдог. Та хүүхэдтэй эсэхээс үл хамааран энэхүү татваргүй амралтын өдрүүдээр (эсвэл долоо хоногууд) хувцас хэрэглэл, албан тасалгааны хэрэгсэл, компьютерээ нөөцлөх сайхан боломж гарна.

3. Зуны хувцас (хямдарч магадгүй)
8-р сар бол тухайн улиралд тохирсон хямдралтай хувцас худалдан авахад тохиромжтой цаг юм. 8-р сарын борлуулалтын үеэр дэлгүүрүүд 70%-75% хүртэл хямдрал зарладаг бөгөөд богино өмд, даашинз, подволк, усны хувцас зэрэг зуны хувцасыг хямд үнээр хуалдаж авах боломжтой. Мөн хүүхдийн шинэ хувцас хайхад тохиромжтой цаг юм. The Children’s Place, Walmart ба Amazon-ыг анхаарч сонирхох хэрэгтэй.

4. Зөөврийн компьютер
Зөөврийн компьютер худалдаж авахын тулд "Хар баасан гараг" хүртэл хүлээх нь дээр, учир нь тэр үед хамгийн сайн хямдралууд явагддаг. Хэрэв та удаан хүлээхгүйгээр шийдэж байгаа бол 8-р сарын хямдралыг ашиглаж болох юм.

5. Хашааны, гадаа тавилга
8-р сар бол хашаандаа шинэ тавилга худалдаж авахад тохиромжтой сар бөгөөд температур буурахаас өмнө дулаан цагийг задгай агаарт өнгөрөөх боломжийг олгоно. Амазон компани AmazonBasics-ийн өөрийн брэндийн гадаа тавилгыг 25% хүртэл хямдруулах төлөвтэй байгаа бөгөөд Walmart улирлын чанартай борлуулалтынхаа үеэр гадаа тавилгаа далайцтай хямдруулдаг. Өнгөрсөн жил зөөврийн наранд шарлагын ор 30 доллар, Adirondack сандал 33 доллар, суурьтай шүхэр 17 доллар хүртэл хямдарч зарагдаж байв.

6. Хөдөлмөрийн баярын өмнөх хямдрал
Хөдөлмөрийн баярыг энэ жил 9-р сарын 5-нд тэмдэглэнэ. Гэхдээ түүнээс өмнө хямдрал нь эхлэх төлөвтэй байна. Эхний хямдралтай худалдааг баярын өдрөөс дор хаяж хоёр долоо хоногийн өмнө, өөрөөр хэлбэл 8-р сарын 24-ний өдөр эхлэхээр төлөвлөж байна. Ихэвчлэн Хөдөлмөрийн өдрийн анхны хямдрал Overstock.com сайтаас эхэлдэг боловч Home Depot, REI, Sam's Club, Columbia, HP, Walmart, The North Face, Lowe's, Dick's Sporting Goods зэрэг дэлгүүрүүд мөн хямдрал зарлах нь. North Face дээд тал нь 25% -ийн хямдрал санал болгодог. Харин Overstock.com нь сүүлийн хоёр жилийн байдлаас харахад, тавилга, ор дэрний цагаан хэрэглэл, гоёл чимэглэл, гадаа тавилгын эд зүйлсээ 70% хүртэл хямдруулж хөнгөлөлт үзүүлдэг байна .

7. Улирлын чанартай жимс, хүнсний ногоо
Улирлын чанартай шинэхэн бүтээгдэхүүнүүд энэ сард хамгийн хямд үнээр худалдаалагдах болно. Алим, чангаанз, нэрс, амтат гуа, инжир, киви, манго, тоор, чавга, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, улаан лооль, тарвас зэрэг амтат жимсийг хямд үнээр аваарай. Хүнсний ногооны хувьд хулуу, эрдэнэ шиш, өргөст хэмх, хаш, ногоон шош, колраби, шанцайны ургамал, окра, чинжүү, манжин, хулуу худалдан авахад тохиромжтой сар юм. Хэрэв та өөрт ойр дэлгүүрээс худалдан авалт хийхийг хүсвэл seasonalfoodguide.org сайтад зочилж хэрэгтэй зүйлээ авч болно. Та мужаа сонгож тодорхой төрлийн бүтээгдэхүүнээ хайх боломжтой юм.

8-р сард худалдаж авахгүй байсан нь дээр 4 зүйл

  • Хамгийн сүүлийн үеийн iPhone: 9-р сард шинэ iPhone гарч, Apple ихэвчлэн хуучин загваруудынхаа үнийг бууруулдаг. Хар баасан гаригт үнэ мөн буурна.
  • Намрын хувцас: 8-р сард бараанууд дөнгөж худалдаанд гардаг тул хямдрал байхгүй. Эхний хямдралууд 10-р сард эхлэх боловч хамгийн тохиромжтой цаг бол Хар Баасан гараг юм.
  • Том овортой гэр ахуйн цахилгаан хэрэгсэл. Хөдөлмөрийн баярын худалдаанд зарим цахилгаан хэрэгслийн урамшуулал, хөнгөлөлт, хямдрал явагддаг ч, Хар баасан гаригийг хүлээх нь дээр.
  • Зурагт авахад Хар баасан гарагт илүү их сонголттой хямдралтай байдаг.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн