Anu.mn
Америкчуудын хар баасан гариг, кибер Даваа гарагт хийсэн худалдан авалт шинэ рекорд тогтоо ...

Америкчуудын хар баасан гариг, кибер Даваа гарагт хийсэн худалдан авалт шинэ рекорд тогтоов

Wed Dec 07 2022
Америкчуудын хар баасан гариг, кибер Даваа гарагт хийсэн худалдан авалт шинэ рекорд тогтоов

2020 оны кибер Даваа гараг нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том онлайн худалдааны өдөр байсан бөгөөд энэ өдөр америкчууд 10.8 тэрбум долларын худалдан авалт хийсэн гэж Форбс мэдээлэв. Энэ нь мөн өнгөрсөн жилийн худалдан авалтыг 15.1%-иар давж байгаа аж.

Adobe худалдааны мэдээллийн төвөөс, АНУ-ын жижиглэнгийн худалдааны сайтуудад нэг их наяд худалдан авагчид зочилсон, мөн улирлын эхнээс Кибер Даваа гараг хүртэлх хугацаанд явагдсан худалдан авалт 100 тэрбум долларын босгыг давсан гэж мэдээлэв. Урд нь,ихэвчлэн 12-р сарын дунд үед, ийм хэмжээний худалдан авалт хийгддэг байжээ.

Adobe Digital Insights компанийн захирал Тэйлор Шрайнер, "Кибер Даваа гараг нь баярын худалдааны улиралд борлуулалтаараа давамгайлсаар байна. Баярын улирлын үлдсэн хугацаанд дээд амжилт тогтоосон борлуулалт үргэлжилнэ гэж найдаж байна” гэсэн байна.

Дэлгүүрийн аналитикийн анхдагч RetailNext, амралтын өдрүүдээр (11-р сарын 27-29-ний Баасан гарагаас Ням гараг хүртэл) энгийн дэлгүүрээр үйлчлүүлэгчид 42.3%-иар буурсан гэж мэдээлжээ.

Хар баасан гараг, амралтын өдрүүд, кибер Даваа гарагийн борлуулалт:

  • 10.8 тэрбум доллар: Кибер Даваа гарагийн онлайн борлуулалт (урд жилийнхээс 15.1%-иар өссөн).
  • 106.5 тэрбум доллар: Энэ улирлын онлайн борлуулалт (өнгөрсөн жилээс 27.7%-иар өссөн).
  • 25%: 19:00 цагаас 23:00 цагийн хооронд “жижиглэн худалдааны алтан цагууд”-ад нийт Кибер Даваа гарагийн борлуулалтын эзлэх хувь.
  • 37%: Кибер Даваа гарагийн гар утасны нийт борлуулалтын эзлэх хувь.
  • 501%: Кибер Даваа гарагт жижиг жижиглэнгийн худалдаачдын борлуулалт 10-р сарын өдрийн дундажтай харьцуулахад багассан нь, 486% өссөн томоохон жижиглэн худалдаачдыг гүйцэж түрүүлэв.
  • Кибер Даваа гарагийн өөрсдөө дэлгүүрт ирж авсан худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 хувиар өссөн байна.
  • 23.9%: Барилгын материалын жижиглэнгийн борлуулалт буурсан.
  • 41.3%: Баасан гарагаас Ням гараг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчид буурсан (Талархлын баярын дараах амралтын өдрүүд); Худалдааны төвүүдийн ачаалал мөн хугацаанд 44%-иар буурсан байна.
  • 23%: Кибер Даваа гарагт офлайн худалдааны урсгал буурсан.

Сүүлд нэмэгдсэн