Америкчуудын итгэдэг арван нэгэн хачин зүйл
Mon Dec 19 2022
Daily Dot вэбсайт америкчуудын итгэдэг арван нэгэн хачин зүйлийн жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтад АНУ-ын оршин суугчдын дор хаяж 30% нь үнэн гэдэгт итгэдэг буруу ташаа ойлголтууд багтсан бөгөөд санал асуулгын үндсэн дээр дүгнэлт хийсэн гэсэн байна.
1. Америкчуудын гуравны нэг нь ижил хүйстний чиг баримжаатай хүмүүс хүсвэл гетеросексуал болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.
2. Америкчуудын 30 хувь нь 9-р сарын 11-ний эмгэнэлт явдал хэдэн онд болсныг мэдэхгүй байсан бөгөөд 2001 онд болсон тухай мэдээд нэлээд гайхаж байсан байна.
3. Америкчуудын 30 хувь нь тэдний ажил нийгэм, тэр байтугай дэлхий дахинд үнэхээр чухал гэдэгт бат итгэдэг. Мөн энэ нь мэргэжлээс хамаардаггүй.
4. Арван америк хүн тутмын гурав нь Библи бол Бурханы үг, өөрөөр хэлбэл Бурхан өөрөө үүнийг бичсэн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.
5. Америкчуудын 33 хувь нь хүн төрөлхтөн дэлхий дээр хувьслын үр дүнд бий болсон гэдэгт итгэдэггүй.
6. АНУ-ын оршин суугчдын 30 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хэтэрхий үнэтэй гэж үздэг тул эмнэлгийн тусламж авахгүй байхыг илүүд үздэг.
7. Америкчуудын 29 хувь нь тус улсын иргэд аль хэдийн маш олон гар буутай болсон тул зэвсэгт хувьсгал хийх цаг болсон гэж үзсэн байна.
8. Ихэнх америкчууд дэлхийн дулаарал нь манай гаригийн жам ёсны өөрчлөлт гэж үздэг.
9. АНУ-ын олон оршин суугчид бодит мэдээг Facebook-ээс олж болно гэдэгт итгэдэг. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 30 хувь нь энэ нийгмийн сүлжээнээс "найзууд"-ынхаа нэгийг ч хараагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
10. Америкчуудын ердөө далан нэг хувь нь дэлхийн газрын зураг дээрээс Номхон далайг олж чадсан.
11. Олон Америкчууд Иракт дахин дайн хийх нь сайн санаа гэж боддог.








