Судалгаагаар, Америкчуудын бараг 25 хувь нь, тогтвортой ажил эрхэлдэггүй нь харагджээ. Функциональ ажилгүйдэл гэж юу вэ, яагаад энэ нь өсч байгаа талаар Fox5 мэдээлэв.
Людвигийн Эдийн засгийн хамтын хөгжил цэцэглэлтийн хүрээлэнгийн (LISEP) тайланд дурдсанаар, функциональ ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гурван сар дараалан 24% -иас дээш гарсан бөгөөд 4-р сард АНУ-ын ажиллах хүчин дэх функциональ ажилгүйчүүдийн эзлэх хувь 24.3%-тай байна.
Эдгээр хувь хэмжээ, Испани гаралтай Америкчууд (28.2%) болон Африк гаралтай Америкчуудын (26.7%) дунд хамгийн өндөр байна. Харин цагаан арьст ажилчдын хувьд энэ хувь хэмжээ бага зэрэг буурч, 23.1% -иас 23% болжээ.
Хүйсийн хувьд ажилгүйдлийн түвшин, эмэгтэйчүүдийн дунд (28.6%), эрэгтэйчүүд (20%) байна. Саяхан гаргасан ажилгүйдлийн бодит түвшиний (TRU) тайланд, функциональ ажилгүй хүмүүст, бүтэн цагаар ажилладаггүй, долоо хоногт 35-аас дээш цаг ажилладаг, эсвэл ажилгүй, эсвэл амьжиргааны баталгаатай цалингүй, татвараас өмнөх орлого нь жилийн 25,000 доллараар үнэлэгддэг хүмүүс багтдаг гэжээ.
LISEP-ийн дарга Жен Людвиг, "Бид дөрвөн ажилчин тутмын нэг нь ажилгүй байгаа хөдөлмөрийн зах зээлтэй тулгараад байгаа бөгөөд одоогийн чиг хандлага сайжрах шинж тэмдэггүй байна. Хэт олон америкчууд санхүүгийн хувьд оршин тогтнохын төлөө тэмцсээр байгаа нь хатуу ширүүн бодит байдал бөгөөд хангалттай тогтвортой, сайн цалинтай ажлын байр олдохгүй бол эдийн засгийн боломжийн хүртээмжийн зөрүү улам бүр нэмэгдэх болно." гэсэн байна.
АНУ-ын эдийн засаг тавдугаар сард ажлын байр нэмсэн ч, худалдаа, татвар, мөнгөний бодлогын тодорхойгүй байдал нь, ажил олгогчдыг ажилчид авах асуудлаа багасгахад хүргэсэн тул өмнөх хоёр сарынхаас бага хурдтай байв. Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн яамнаас тавдугаар сард ажил олгогчид 139,000 ажлын байр нэмсэн гэж мэдээлсэн. Энэ нь 4-р сарын (177,000) болон 3-р сарын (185,000) эхний тооноос доогуур байсан ч, LSEG -ын судалгаанд хамрагдсан эдийн засагчдын хүлээлт болох 130,000-аас арай өндөр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ажилгүйдлийн албан ёсны түвшин өмнөх хоёр сарынх болон LSEG-ийн таамаглалтай нийцэж, 4.2%-тай байна.