Америкчуудыг АНУ-ын алдартай газруудаар аялаж үзэхэд нь юу саад болдог вэ?
Tue Nov 15 2022
Судалгаанаас үзэхэд, дөрвөн америк хүн тутмын нэг нь улс орон битгий хэл, хотынхоо дурсгалт газруудаар хараахан очиж үзээгүй байдаг байна.
Судалгаанд хамрагдсан 2000 хүний, 4 хүн тутмын 1 нь өөрийн хотын үзүүштэй газруудад зочлоно, 23% нь улс даяарх мөргөлийн газруудад очих хүсэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байна.
Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын ердөө 33% нь Ниагара хүрхрээ, 28% нь Гранд хавцалд очиж үзсэн байв.
OnePoll-ийн захиалгаар, дэлхийн автомашины сүлжээгээр тэргүүлэгч Zipcar-тай хамтран явуулсан судалгаагаар 10 хүн тутмын 7 нь Empire State Building-д очиж үзээгүй, 78 хувь нь Вашингтон ДС дахь Үндэсний худалдааны төвийг хэзээ ч үзэж байгаагүй болохыг тогтоожээ.
55% нь орон нутгийнхаа үзмэр, пурсгалт газруудад очиж үзээгүй, мөн үүнтэй бараг адил 53% нь орон нутгийнхаа номын санд очих бодолтой байгаа ч, хэзээ ч очиж байгаагүй гэж хариулжээ.
Судалгаанд хамрагдагсдын 43% нь өдөр тутмын амьдралдаа тухтай байдаг тул тав тухтай орчиноо орхиж, ойр орчмын газруудыг судлах хүсэл бага байна гэж хариулжээ.
Америкчуудын 58% нь байнга үйлчлүүлж байх орон нутгийн кафегүй байдаг.
Дундаж америк хүн 4 сар тутамд шинээр нэг ресторанд, 4 сар тутамд шинэ цэцэрлэгт хүрээлэнд, 5 сар тутамд шинэ музейд зочилдог.
Америкчуудыг орон нутгийнхаа үзвэрүүдээ үзэж сонирхоход нь юу саад болдог талаар асуухад, талаас илүү хувь нь (51%) мөнгөөр дутагдаж байна гэж хариулсан бол 10 хүн тутмын гурав нь цаг зав муутай, хэтэрхий завгүй, харин 18% нь энэхүү идэвхгүй байдлаа найдвартай унаа, хамтрагч байхгүйтэй холбоотой гэж тайлбарласан байна.
Америкчуудын 54% нь амьдралын аяндаа гарах өөрчлөлтийг хүсдэг бол 52% нь илүү олон удаа байнга аялахыг хүсдэг нь гайхах зүйл биш юм. 10 мянган хүн тутмын 6 нь шинэ зүйл туршиж үздэг гэжээ.
Америкчуудын үзэж байгаагаар АНУ-ын хамгийн сонирхолтой 10 газар:
- Grand Canyon
- Yellowstone National Park үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Эрх чөлөөний хөшөө /Statue of Liberty/
- Рашмор уул /Mount Rushmore/
- Эмпайр Стэйт барилга /Empire State Building/
- Дэлхийн худалдааны нэг төв /One World Trade Center/
- Алтан хаалга гүүр /Golden Gate Bridge/
- Нью-Йоркийн аквариум /New York Aquarium/
- Space Needle
- Геттисбургийн үндэсний цэргийн цэцэрлэгт хүрээлэн /Gettysburg/








