Anu.mn
Америкчууд яагаад гадуур зугаалдаггүй вэ?

Америкчууд яагаад гадуур зугаалдаггүй вэ?

Mon Jul 08 2024
Америкчууд яагаад гадуур зугаалдаггүй вэ?

Бусад орны хүмүүс хэрхэн амьдардаг болон тэдний сэтгэлгээ, дадал зуршлын онцлог хүмүүсийн сонирхлыг татдаг. Жишээ нь, АНУ-д гудамжинд хэн нэгнийг харах нь маш ховор. Ертөнцийн төгсгөл ирж, бүх хүмүүс алга болсон эсвэл кинон дээр гардаг шиг "зомбигийн апокалипсис" болсон гэмээр санагдах нь бий. Яагаад америкчууд зүгээр л алхах, зугаалах дургүй байдаг талаархи хэдэн шалтгааныг Yandex.Zen бичжээ.

Тэд бусдын гадаад үзэмж, өнгө төрхийг огт сонирхдоггүй, зугаалах, салхилах, алхах дургүй. Харин чөлөөт цагаа гэртээ, гайхалтай тусгаарлагдмал өнгөрүүлдэг. Тэд телевизийн шоу үзэх эсвэл компьютер дээр цагийг өнгөрөөнө.

Аюулыг хардаг

АНУ-ын хотын гудамжаар алхаж байгаа хүн, нутгийн оршин суугчдад маш сэжигтэй харагддаг. Үүнийг анзаарсан ойролцоо байгаа иргэн цагдаа дуудна. Тиймээс, Америкийн хотуудын оршин суугчид сэжигтэй харагдахгүйн тулд чадах бүхнээ хийдэг.

Ажил маш ихтэй

Хүн ажил хийх үүрэгтэй учраас зүгээр алхах нь тэдний хувьд ичмээр. Энэ нь, АНУ-ыг өөрсдийнхөө цагийг дэмий үрж дасаагүй консерваторууд үүсгэсэнтэй холбоотой юм.

Тэд алхах дургүй

Яагаад? Энэ асуудлыг ойлгохын тулд та америкчуудын сэтгэл зүйг сайтар судалж үзэх хэрэгтэй. Тэдний ихэнх зуршил, тэр дундаа хоол хүнстэй холбоотой дадал зуршил нь сэтгэлзүйн асуудалд нь нуугддаг. Мөн, Америкийн Нэгдсэн Улсад нийтийн тээврийг халах гэж олон жил оролдож байна. Иргэдийг зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр зорчуулахын тулд үүнийг хийж байгаа бөгөөд энэ нь эргээд газрын тосны компаниудын ашиг орлогыг ихээхэн нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Ихэнхи хүмүүс нь бие биенээсээ “тусгаарлагдсан” байдаг

Өглөө бүр, Америкийн нэгэн иргэн сэрээд ажилдаа машинаараа ганцаараа явж, гэртээ ирж, машинаа гараашдаа тавин, зурагтын өмнө тусгаарлалтаа үргэлжлүүлдэг.

Гудамж нь алхахад зориулагдаагүй

АНУ-д гудамжинд явж байхдаа биш, харин ямар нэгэн зүйл худалдаж авах боломжтой худалдааны төвүүдэд мөнгөө үрдэг байхаар бүх зүйлийг зохион байгуулдаг.

Гудамжинд америк хүний ​​амарч болох цорын ганц газар бол гудамжны кафе юм. АНУ-д ийм газрууд тийм ч олон байдаггүй, учир нь дэлгэрээгүй салбар юм.

АНУ-аар аялах үедээ, гудамж, талбайгаар явахдаа сэжигтэй харцанд өртөхөд бэлэн байх хэрэгтэй. Цагдаагийн алба хаагчид таныг зогсоож, тухайн газарт амьдардаг эсэхийг асууж, мөн тус улсад байх зорилгыг тань мэдэхийг хүсэх болно. Тиймээс хэн ч тэр, бусдын адил гэртээ байхыг сонгодог. Эдгээр нь Америкийн ард түмний онцлог юм.

Сүүлд нэмэгдсэн