Anu.mn
Америкчууд, насан эцэслэсэн ерөнхийлөгчдөө хүндэтгэн байгуулсан хөшөө дурсгалууд

Америкчууд, насан эцэслэсэн ерөнхийлөгчдөө хүндэтгэн байгуулсан хөшөө дурсгалууд

Tue Feb 14 2023
Америкчууд, насан эцэслэсэн ерөнхийлөгчдөө хүндэтгэн байгуулсан хөшөө дурсгалууд

Америкчууд, Өмнөд Дакотагийн Хар толгод дахь Рашмор ууланд дөрвөн ерөнхийлөгчийнхөө дүрсийг, улсынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь хүндэтгэн, Жорж Вашингтоныг, улсаа байгуулсных нь төлөө, Томас Жефферсоныг, залуу бүгд найрамдах улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсных нь төлөө, Теодор Рузвельтыг Улс орноо хөгжүүлснийх нь төлөө, Абрахам Линкольныг АНУ-ын эв нэгдлийг хадгалахад түүхэн үүрэг гүйцэтгэснийх нь төлөө, хаданд сийлэн мөнхжүүлсэн байдаг. 

Жил бүрийн хоёрдугаар сард америкчууд Ерөнхийлөгчийн өдрийг тэмдэглэх болсон нь, анхны төрийн тэргүүн Жорж Вашингтоны төрсөн өдөрт зориулсан баярыг 1885 оны хоёрдугаар сарын 22-нд тэмдэглэж байсантай холбоотой бөгөөд одоо жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь даваа гаригт тэмдэглэдэг болжээ. Мөн хүмүүс маш их очдог ч, учрыг нь төдийлөн мэддэггүй АНУ-ын ерөнхийлөгчдийн хүндэтгэлийн хөшөө дурсгалуудын тухай засгийн газрын Share America портал таниулах үүднээс бичжээ.

Жорж Вашингтон

Жорж Вашингтоны дурсгалын багана нь, улс төрийн удирдагчдын дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудын нэг юм. Түүнийг Египетийн тогтвортой байдал, бүтээлч хүчний бэлгэдэлийн хэлбэрийг тусган барьсан бөгөөд. 1848 онд эхэлсэн барилгын ажил нь, 1856-1876 оны хооронд, иргэний дайны үймээн самууны улмаас хөрөнгө мөнгө дутмаг байснаас зогсож байв. 169 метрийн өндөртэй энэхүү баганан хөшөө нь, дэлхийн хамгийн өндөр чулуун байгууламж юм.

Жеймс Гарфилд

Кливленд дэх Lakeview оршуулгын газарт, Жеймс Гарфилдын дурсгалд зориулсан, ханын зургуудаар ерөнхийлөгчийн амьдралын үйл явдлуудыг дүрсэлсэн сүр жавхлант хүндэтгэлийн хөшөө байдаг. Цамхагийн тагтнаас, Кливленд болон Эри нуурыг харагдахаар хийжээ. Гарфилд, 200 хоног ерөнхийлөгчийн албан тушаал хашсаныхаа дараа, 1881 онд алагдсан юм.

Теодор Рузвельт

Задгай агаарт салхилах дуртай, байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг байсан Теодор Рузвельтэд зориулсан, ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цэцэрлэгт хүрээлэн Вашингтоны Потомак гол дээр байрладаг. Жуулчдыг алхаж зугаалахад зориулсан олон миль урт зам зам, жимүүдтэй уг газрын төв хэсэгт, 1901-1909 онд тус улсын хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан 26 дахь ерөнхийлөгчийн таван метрийн өндөртэй хөшөө бүхий дурсгалын талбай байдаг.

Франклин Рузвельт

Теодорын тав дахь үеэл, Франклин Рузвельт, 1932 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр Их хямралын үе болон Дэлхийн 2-р дайны ихэнх үед тус улсыг удирдаж байсан. Тэрээр 39 настайдаа полиомиелит өвчнөөр өвчилснөөс суумгай болж, ерөнхийлөгч байх хугацаандаа тэргэнцэртэй ажилладаг байсан бөгөөд Вашингтон ДС дахь Рузвельтийн дурсгалын цогцолбор нь,  тэргэнцэртэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулсан анхны хөшөө юм.

Жон Кеннеди

АНУ-ын цэргийн албан хаагчдыг оршуулдаг, Арлингтоны үндэсний оршуулгын газар дах Жон Кеннедигийн булшин дээрх мөнхийн галыг түүний дурсгалд зориулсан юм.  Ерөнхийлөгч найзынхаа хамт, 1963 оны арваннэгдүгээр сард нас барахаасаа хэдхэн сарын өмнө энэ газарт ирж байжээ. Түүнд энэ газрын нам гүм байдал, уур амьсгал ихэд таалагдсан гэдэг. Мөнхийн галыг, Кеннедигийн бэлэвсэн эхнэр Жаклины хүсэлтээр бүтээж асаасан бөгөөд тэр эмэгтэй энэхүү газрыг олон нийтэд нээлттэй хэмээн сонгож, “Одоо миний нөхөр Америкийн ард түмэнд харьяалагддаг боллоо” гэж хэлсэн үгэндээ дурдсан байдаг.

Сүүлд нэмэгдсэн