Америкчуудын дурлаад байгаа АНУ-ын зүүн өмнөд эргийн хоёр хот нь, амьдралын өртөг багатай, сайхан цаг агаар, гайхалтай наран шарлагын газруудаараа гайхагддаг гэж Travel & Leisure бичжээ.
Америкчууд оршин суугаа газраа солих асуудал нь жил бүрээр буурч байгаа бөгөөд АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр, хүн амын шилжилт хөдөлгөөн 2006 онд 16.8%, 2021 онд 12.8%, 2022 онд хүн амын 12.6% болж тус тус буурсан бол, оршин суух газраа өөрчлөхөөр шийдсэн хүмүүсийн бараг тавны нэг нь, ихэвчлэн өөр муж руу нүүсэн байна. Мөн энэ жил бүгд зүүн урд зүг рүү шилжиж байна.
Pods Enterprises тээвэр, хадгалалтын компани, тав дахь жилдээ Хөдөлгөөний чиг хандлагын тайлангаа гаргажээ. Энд хамгийн олон хүн шилжин ирсэн, нүүсэн АНУ-ын хотуудыг жагсаасан байна. Тус тайланд 2024 оны 1-р сараас 2025 оны 3-р сар хүртэлх хугацааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд шилжин ирсэн хүмүүсийн тоогоор эхний байрыг Миртл Бич (Өмнөд Каролина) болон Вилмингтон (Хойд Каролина) гэсэн хоёр хот эзэлжээ.
"Миртл Бич-Уилмингтон бүс нутаг гурав дахь жилдээ манай жагсаалтыг тэргүүлж байна. Энэ нь, олон хүмүүс, өөр бусад хүмүүс амралтаараа очдог газар амьдрах хүсэлтэй байгааг илтгэж байж магадгүй" гэж тайланд тэмдэглэжээ. - Зүүн өмнөд хэсгийн далайн эргийн энэ бүс нутгийн амьдрал, хэдий Атлантын далайн хар шуургатай холбоотой эрсдэлүүд бий ч, хүртээмжтэй байдал, найрсаг уур амьсгал, байгальтай ойр байдаг зэргээрээ шалгууруудыг хангаж байна.
Түүнчлэн зүүн өмнөд мужууд, шилжин суурьшигчдын хамгийн их очдог газар хэвээр байгаа бөгөөд хоёрдугаарт Флорида мужийн Окала хот, гуравдугаарт Хойд Каролинагийн Ралей, гурав, дөрөвт Өмнөд Каролинагийн Гринвилл-Спартанбург хот оржээ.
Тус компанийн мэдээлснээр, хот хооронд нүүх дундаж зай бараг 2000 км байсан бөгөөд ийм нүүдлийн бараг 92% нь нэг мужаас нөгөө муж руу нүүж байгаа нь харагджээ.
"Нүүлгэн шилжүүлэлтийн чиг хандлагын тав дахь жилийн тайланд, сүүлийн жилүүдэд Америкчууд, гол хөшүүрэг болох дулаан уур амьсгал, өртөг хямд, амьдралын тэнцвэрт байдал, чанарт илүү анхаарал хандуулах хүсэл эрмэлзэлтэй байна" гэж Pods компанийн корпорацийн үйл ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Рич Шварц тэмдэглээд, "Зүүн өмнөд бүс нутгийн адил өмнөд хэсэгт ч гэсэн Даллас-Форт Уэрт (No5) хүчирхэг өсөлт харагдсаар байгаа..”гэжээ.
Хүмүүс хамгийн их шилжин явж байгаа бүс нутгуудыг Өмнөд Калифорниа тэргүүлж байна.
"Зүүн хойд болон баруун эрэгт амьжиргааны өндөр өртөг, хэт ачаалал, даатгалын шимтгэлийн өсөлт зэргээс шалтгаалан гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн тогтвортой өссөөр байна. Эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж, орон сууцны зах зээл хатуу хэвээр байгаа тул, улс даяар амьдралын илүү хямд өртөгтэй, эдийн засаг нь өсөн нэмэгдэж буй бүс нутагууд руу шилжих хөдөлгөөн үргэлжилнэ" гэж Шварц нэмж дурдав.
Баруун дундад нь эхний 10-т багтаж чадаагүй ч, бүс нутаг руу шилжих шилжилт хөдөлгөөн өмнөх жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд Баруун дундын хот, суурингууд амьдрахад хамгийн тохиромжтой газруудын жагсаалтыг ихэвчлэн тэргүүлдэг байсан юм.