February
22
2026
Anu.mn
Мэдээ
Америкчууд хэр их орлого олдог вэ? 2026 оны насны бүлгийн мэдээлэл
Америкчууд хэр их орлого олдог вэ? 2026 оны насны бүлгийн мэдээлэл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкчууд хэр их орлого олдог вэ? 2026 оны насны бүлгийн мэдээлэл

Navigator-ийн судалгаагаар, АНУ-ын насанд хүрэгчдийн 53% нь санхүүгийн хувьд байх ёстой хэмжээнд хүрээгүй гэж үздэг бол, 28% нь "маш их дутагдал, хоцрогдолтой" гэж үздэгээ илэрхийлжээ. Ийм төрлийн санхүүгийн түгшүүр, сэтгэл ханамжгүй байдал нь туйлын хэвийн үзэгдэл болсон гэж AOL тайлбарлажээ.

Илүү бодитой дүр зургийг, өөрийгөө өөрийн насны хүмүүстэй харьцуулах нь тустай байдаг. Залуу ажилчид өндөр цалин авахын тулд, шаардлагатай ур чадвар, туршлагыг олж авахад бага цаг зарцуулдаг, харин ахимаг насны ажилчид карьераа ахиулахад илүү их цаг зарцуулсан нь харагджээ.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос (BLS), насны бүлгээр дундаж орлогын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нийтлэв.

20 нас:

Энэ нас бол карьерынх нь эхлэл тул, энэ насны бүлгийн ихэнх хүмүүс ахимаг насны хамт ажиллагсдаасаа бага орлого олдог нь гайхах зүйл биш юм. 2025 оны гуравдугаар улирлын BLS-ийн мэдээллээр, 21-24 насны ажилтан, ажилчдын дундаж цалин 41,392 доллар, харин 25-34 насныхны дундаж цалин 59,800 доллар байна.

30 нас:

Энэ нас бол карьерын өсөлтийн үе юм. Өндөр цалин авах талаар хэлэлцээр хийх хангалттай туршлагатай,нэмэлт үүрэг хариуцлага хүлээх эрч хүчтэй болсон байна.

Эдийн засагчид, энэ үе шатыг орлогын тогтвортой өсөлтийг хүлээх үе гэж үздэг. Татварын сангийн мэдээлснээр,энэ үе нь насаар "урвуу-U" орлогын муруйн эхлэлтэй тохирч, цалин ихэвчлэн мэдэгдэхүйц өсч эхэлдэг.

BLS-ийн мэдээлснээр, 35-44 насны ажилчдын дундаж цалин 72,020 доллар байна. Энэ нь бусад насны бүлгүүдийн дунд хамгийн өндөр дундаж бөгөөд олон хүн орлогынхоо оргилд хүрсэн үе юм.

40 нас:

Ихэнх хүмүүсийн хувьд, энэ нь өсөлтөөс илүү тогтвортой байдал хүрэх үе юм. Карьерын шатны оргилд хараахан хүрээгүй байж болох ч, үүндээ ойртсон байх магадлалтай.

45-54 насны хүмүүсийн жилийн дундаж цалин нь 71,604 доллар бөгөөд энэ нь 35-44 насны бүлэгтэй ойролцоо. Энэ насанд зургаан оронтой тооноос бүрдэх орлоготой хүмүүс, бусад насны бүлгийхэнтэй харьцуулахад хамаагүй илүү байдаг.

Хэрэв орлого дунджаас доогуур байгаа тохиолдолд, орлогоо өсгөх, гүйцэх цаг хугацаа байсаар байна. Мөн зардлаа хянаж, идэвхтэй хадгаламж хийхэд анхаарлаа төвлөрүүлж болно. Энэ насныхан, илүү их орлого олохоосилүүтэй, тэтгэвэрт гарах нөхцөлөө илүү сайн болгож чадна.

50-60 нас:

50 насны хүмүүсийн хувьд, ихэвчлэн орлого буурах боловч хөрөнгө хуримтлуулах оргил үе юм.

Энэ насны олон хүн тэтгэвэрт гарах дөхөж, ажлын цагаа багасгах талаар бодож байдаг нь харагдсан. АНУ-ын ихэнх саятнууд 50, 60 насандаа 1 сая доллар ба түүнээс дээш цэвэр хөрөнгөтэй болдог. Энэ нь олон хүнд идэвхтэй орлогоос идэвхгүй орлого руу шилжих боломжийг олгодог.

Зарим хүмүүсийн хувьд орлогын бууралт нь хөрөнгийн хомсдолоос бус, харин эрүүл мэнд, эрчим хүчний хязгаарлалтаас үүдэлтэй юм. Manulife John Hancock Retirement-ийн тайланд дурдсанаар, тэтгэвэрт гарсан хүмүүсийн 52 орчим хувь нь төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ажлаасаа гарсан бөгөөд ихэнхдээ эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэж мэдээлсэн байна.

Энэ хандлага нь, BLS-ийн мэдээлэлд ч тусгагдсан байдаг. 55-64 насны хүмүүсийн дундаж цалин 68,744 ам.доллар бөгөөд энэ нь 25-35 насны ажилчдынхаас арай өндөр юм. Энэ бууралт 65 наснаас хойш илүү тод илэрч, дундаж цалин 62,036 ам.доллар болдог байна.

Өөрөөр хэлбэл, 50 эсвэл 60 настай хүн, оргил орлоготой үедээ бүтэн цагаар ажиллаж байгаа бол, үе тэнгийнхнийхээ талаас илүү хувийг олдог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.