
NBC News-ийн саяхны санал асуулгаар, бүртгэлтэй сонгогчдын гуравны хоёр нь дээд боловсролд мөнгө зарцуулах нь үнэ цэнэтэй биш гэж үзсэн бөгөөд. 12 жилийн өмнө олонх нь өөр бодолтой байсан. Харин өнөөдөр Америкчууд, "Америк мөрөөдлийн" гол тулгууруудын нэг боловсролд сэтгэл дундуур болсон нь харагджээ.
Судалгаанд оролцогчдын бараг гуравны хоёр нь, коллежид зардал гаргах нь их хэмжээний өртэй болдог гэсэн бол, зөвхөн 33% нь л, "боловсролын зэрэг нь сайн ажил, өндөр цалин авах илүү сайн боломжийг олгодог тул үнэ цэнэтэй" гэж үздэг хэвээр байгаа нь харагдав. 2017 онд, 49% нь боловсрол ашигтай, 47% нь ашиггүй гэж үзэж байсан. 2013 онд CNBC-ийн санал асуулгаар, 53% нь боловсролыг дэмжиж байсан бол 40% нь эсэргүүцэж байжээ. Өнгөрсөн арван хоёрхон жилийн хугацаанд ийм өөрчлөлт гарсан нь, сургалтын төлбөрийн огцом өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлт, хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой гэж үзэж байна..
Судалгааны зохиогчдын нэг, Харт Судалгааны Ассошиэйтсийн Ардчилсан намын гишүүн Жефф Хорвитт, "Ялангуяа Америк мөрөөдлийн үндэс суурийн нэг гэж үргэлж тооцогдож ирсэн боловсролд хандах хандлага ийм огцом өөрчлөгдөж буйг хараад гайхаж байна. Боловсролыг өмнө нь илүү сайн амьдралын паспорт гэж үздэг байсан. Хандлагын өөрчлөлт нь зөвхөн коллежийн дипломгүй хүмүүст бус, бүх бүлэгт гарсан. Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээс харахад коллежийн боловсролтой хүмүүс илүү их орлого олдог бөгөөд ажилгүй байх магадлал бага байдаг. Гэхдээ зардал эрс өөрчлөгдсөн. Коллежийн зөвлөлийн мэдээлснээр, инфляцийг харгалзан үзвэл, дотоодын оршин суугчдын дөрвөн жилийн улсын их дээд сургуульд суралцах дундаж зардал 1995 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн. Хувийн байгууллагуудад сургалтын төлбөр 75%-иар өссөн. Судалгаанд хамрагдсан бүх оролцогчид боловсрол үнэ цэнээ алдах гол шалтгаан нь өсөн нэмэгдэж буй зардлыг дурдсан " гэсэн байна.
Судалгаанд оролцогчид,"Боловсролтой нийгэм бол улс орны хувьд хамгийн чухал зүйл. Гэхдээ хэн нэгэн өрийн улмаас дипломоо ашиглаж чадахгүй бол түүний үнэ цэнэ алдагддаг", "Өр нь тэтгэмжээс давж гардаг. Коллежийн дараах ажил нь зээлийг нөхөж чадахгүй тул та өөр зүйл олох хэрэгтэй болдог", “Хүмүүнлэгийн ухааны зэрэг нь, инженерийн зэрэгтэй харьцуулахад хямд байх ёстой”, "Одоо би зээлээ амьдралынхаа үлдсэн хугацаанд төлөх болно.", “Миллениалууд амжилттай карьертай байсан ч их хэмжээний өрөнд ордог. Энэ нь хожим хүүхдүүдийнхээ боловсролын төлбөрийг төлөх байдалд ихээхэн нөлөөлнө” гэж хариулцгаасан байна.
Арван хоёр жилийн хугацаанд 20 хувийн бууралт бараг бүх бүлэгт ажиглагдаж байгаа ч Бүгд Найрамдахчуудын дунд онцгой ажиглагджээ: 2013 онд 55% нь дипломыг ашигтай гэж үзсэн бол өнөөдөр ердөө 22% нь ийм бодолтой байна. Ардчилсан намынханы дунд ч мөн мэдэгдэхүйц бууралт ажиглагдсан (61%-иас 47% хүртэл), гэхдээ тийм ч огцом биш байна. Сонирхолтой нь, дипломтой хүмүүсийн дунд ч гэсэн талаас бага хувь нь (46%) боловсролоо үнэ цэнэтэй гэж үздэг болсон нь харагдсан бөгөөд 2013 онд 63% нь боловсролыг үнэлж байжээ.
Одоо, зарим нь сургуулиа орхиж, зарим нь зах зээлийн үнэ цэнэ багатай мэргэжил эзэмшиж, зарим нь боловсролынхоо төлөө хэт их мөнгө төлж байгаа нь, дээд боловсролд итгэх итгэлийг бууруулсан. Үүний үр дүнд мэргэжлийн сургууль, хоёр жилийн хөтөлбөр, мэргэжлийг илүү хурдан заах боломжтой аливаа арга замыг сонгох сонирхол нь эрс нэмэгдсэн нь харагдсан гэж судалгааны тайланд дурджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая доллар байна
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно
Цагаан ордон Калифорни, Флорида мужийн эрэг орчмын газрын тос олборлолтыг сэргээхээр зэхэж байгааг, Бүгд Найрамдахчууд хүртэл эсэргүүцэж байна