Anu.mn
Америк хүүхдүүд жин хасах эмэнд донтож, уг эмийн өсвөр насныхны хэрэглээ гурван жилийн дот ...

Америк хүүхдүүд жин хасах эмэнд донтож, уг эмийн өсвөр насныхны хэрэглээ гурван жилийн дотор 600% өсчээ

Thu May 30 2024
Америк хүүхдүүд жин хасах эмэнд донтож, уг эмийн өсвөр насныхны хэрэглээ гурван жилийн дотор 600% өсчээ

Өсвөр насныхны Wegovy, Ozempic зэрэг жин хасах GLP-1 эмийн хэрэглээ АНУ-д 2020-2023 оны хооронд бараг 600%-иар нэмэгдсэнийг судлаачид тогтоосныг DailyMail мэдээлэв.

АНУ-д, жингээ хасах зорилгоор Ozempic болон Wegovy эм хэрэглэхийг зөвшөөрсөн эхний жилд, 12-25 насны 60,000 гаруй хүүхэд, залуучууд хэрэглэж эхэлсэн шинэ тоо баримт гарчээ.

Эдгээр эмүүдийг нэг компани үйлдвэрлэдэг бөгөөд ижил идэвхтэй найрлагатай семаглютидыг агуулдаг. Wegovy нь илүү өндөр тунтай, жин хасах зориулалттай харин Ozempic нь бага тунгаар семаглютидыг агуулдаг, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд тусгайлан зориулагдсан эм ажээ. Wegovy-ийг өргөн хэрэглээнд зөвшөөрсөн нь хүүхдийн эмч нарт таргалалттай тэмцэх арга болж өгсөн байна.

GLP-1 рецепторын агонист гэгддэг чихрийн шижин, таргалалтын эсрэг эм хэрэглэдэг олон мянган өсвөр насны залуучуудын нэг, 185см өндөртэй, 165кг жинтэй, 17 настай Маккензи, “Таван жилийн өмнөөс жин нэмж эхэлснээр, астма өвчин улам хүндэрч, чихрийн шижин өвчтэй болсон. Амттан, чихэрлэг хийжүүлсэн ундаа, бэлэн бүтээгдэхүүнээс татгалзаж эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөж, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн ч, эдгээр хүчин чармайлт минь тус болохгүй байсан. 2023 оны эхээр, Теннесси мужийн Чаттануга хотын Эрлангер хүүхдийн эмнэлгийн хүүхдийн таргалалтын мэргэжилтэн доктор Жоани Жактай холбогдсон. Тэр эмч хүүхдэд зориулсан GLP-1 эмийг хөдөлгөөн, хоолны дэглэм, шаардлагатай бол эмтэй хослуулан хэрэглүүлдэг. 9 сарын дотор 50кг хассан. Эмийн гаж нөлөө анзаарагдаагүй. Би өөртөө маш их итгэлтэй болсон. Бүх зүйл өөрчлөгдсөн” гэж ярьжээ.

2022 оны сүүлээр АНУ-д 12-оос дээш насны хүүхдэд уг эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн ажээ. Шинэ мэдээллээс харахад, 2023 онд 12-с дээш насны 6000 гаруйхүүхдүүд Wegovy эмийг хэрэглэсэн нь харагджээ. 7,600 гаруй өвчтөн Ozempic эмийг чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэсэн харин, өсвөр насныхан жин хасах зорилгоор хэрэглэсэн байна. Мөн, Saxenda, Trulicity зэрэг хуучин GLP-1 эм хэрэглээнд байгаа аж.

Судалгаанаас харахад сая сая ахмад настнууд Ozempic, Wegovy эмийг ууж хэргэлдэг. Гэхдээ, энэ эмийн хэрэглээ 12-25 насныхны дунд эрс нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд, 2020-2023 оны хооронд АНУ-ын жижиглэн худалдааны эмийн сангуудын бараг 94%-д нь эмийн хуваарилалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, зөвхөн 2023 онд л гэхэд 12-17 насны 31,000 орчим хүүхэд, 18-25 насны 162,000 гаруй хүн эдгээр эмийг хэрэглэсэн нь харагдсан гэж, судалгааны ахлагч Мичиганы их сургуулийн хүүхдийн эмч, чихрийн шижингийн мэргэжилтэн доктор Жойс Ли ярьжээ.

Уг тайланд GLP-1-ийн аливаа эмийг хэрэглэдэг 12-25 насны залуучуудын тоо 2020 онд сард 8,700 орчим байсан бол, 2023 онд 60,000 гаруй болж өссөн. АНУ-д хүүхэд, өсвөр насныхны 20 орчим хувь нь, насанд хүрэгчдийн 42 орчим хувь нь таргалалттай байдаг. Түүнчилэн энэ эм хангамжийн саатлаас болж ховордох, даатгалд хамрагддаггүйгээс үнэтэй, худалдан авахад хүндрэлтэй байх асуудлууд ажиглагдаж бана гэж тайланд дурджээ.

Судалгаанаас харахад, улсын Medicaid даатгалаас 12-17 насны өсвөр насныханд GLP-1 эмийн бараг тал хувь, 18-25 насныхны хэрэглэдэг эмийн дөрөвний нэг орчимыг нь төлдөг. Харин арилжааны даатгалаас, бага насны хүүхдүүдийн хэрэглээний эмийн бараг 44%, том хүүхдийн 70% -г төлдөг байна.

Сүүлд нэмэгдсэн