Америк дээд боловсролоороо Дэлхийд тэргүүлж байна.
Mon Jul 25 2022
АНУ-ын найман их сургууль дэлхийн их дээд сургуулиудын чансааны "шилдэг 10"-т багтжээ. The Times Higher Education World University Rankings 2022 нь 99 улс орны 1600 гаруй дээд боловсролын байгууллагуудыг оролцуулан дэлхийн шилдэг их сургуулиудын үнэлгээг гаргасан байна. Энэхүү үнэлгээг гаргахад боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэмждэг нарийн тохируулсан гүйцэтгэлийн 13 үзүүлэлт дээр үндэслэн сургуулиудын заах сургах аргачлал, судалгаа шинжилгээний ажлууд, мэдлэг дамжуулалт ба хүргэлт, олон улсын үнэлгээ, төлөв зэрэг зүйлсээр нь дүгнэж жагсаалтыг гаргадаг.
Их Британийн Оксфордын их сургууль жил бүр дарааллан 1-р байранд орсоор байгаа ч Америкийн их сургуулиуд 2-5, мөн 7-10-р байруудад оржээ.
Ингээд эхний 10 их сургуулиудыг жагсаавал:
1) Оксфордын их сургууль
=2) Калифорнийн технологийн дээд сургууль
=2) Харвардын их сургууль
4) Стэнфордын их сургууль
=5) Массачусетсийн технологийн дээд сургууль
=5) Кембрижийн их сургууль
7) Принстоны их сургууль
8) Калифорнийн их сургууль, Беркли
9) Йелийн их сургууль
10) Чикагогийн их сургууль.
(2 ба 3-р, 5 ба 6-р байрууд ижил үнэлгээ авсан)
Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) чиглэлүүд дээр илүү анхаарч ажилладаг АНУ-ын хэд хэдэн шилдэг их сургуулиуд хамгийн өндөр үнэлгээтэй сургуулиудын жагсаалтад дээгүүр орж байна. Мөн зэрэглэл тогтоох томъёонд, сургуулиуд "судалгааны үр дүн" болгон ном, нийтлэл гаргах ба урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр түлхүү анхаарч ажилладаг бол илүү сайн үнэлгээ авч байна. Цаашилбал олон уламжлалт STEM чиглэлтэй сургуулиуд сайн боловсролын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, урлаг, хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд илүү их нөөцийг зарцуулдаг болжээ.
Харвардын их сургууль, Стэнфорд болон Массачусетсийн Технологийн дээд сургууль зэрэг STEM-д ихээхэн анхаарал хандуулдаг шилдэг сургуулиуд урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр ч шилдэг оноо авдаг байна.
Эх сурвалж: timeshighereducation.com








