Anu.mn
Амьдралын өртөг хямд, ​​сайхан амьдрах боломжтой Америкийн 15 хот

Амьдралын өртөг хямд, ​​сайхан амьдрах боломжтой Америкийн 15 хот

Thu Dec 29 2022
Амьдралын өртөг хямд, ​​сайхан амьдрах боломжтой Америкийн 15 хот

АНУ-д амьдрах өртөг 2022 онд огцом өссөн. Энэ нь олон америкчуудыг амьдралынхаа хэв маяг болон хамгийн гол зүйл болох хаана амьдарч байгаагаа эргэн харах, аливааг харьцуулахад хүргэсэн. Америкийн хамгийн боломжийн хотуудын тухай Insider мэдээлжээ.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Редфин 10-р сарын тайландаа, орон сууцны зээлийн хүү өндөр, өссөөр буй эдийн засгийн хүндрэлүүдтэй тус улсын үнэтэй газруудад, үл хөдлөх худалдан авах хүмүүсийн сонирхол буурсан гэж дурджээ.

"Зургаан хувийн орон сууцны зээлийн хүү нь, угаасаа өндөр үнэтэй байгаа орон сууцны үнийг улам өсгөж, орон сууц худалдан авагчдыг, ялангуяа зайнаас ажиллагсдыг өртөг өндөртэй газраас, илүү боломжийн газар руу явахад хүргэж байна. Тогтвортой инфляци, бараа материалын хомсдол нь худалдан авагчдын төсвийг багасгаж, харьцангуй боломжийн бүс нутгийг илүү сонирхох болгосон." гэж Редфиний дэд эдийн засагч Тэйлор Марр тайландаа дурджээ.

Мөн  Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр "Инфляци хэвийн хэмжээндээ ороход цаг хугацаа хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Иймээс амьжиргааны өртөг буурах хандлага 2023 онд үргэлжлэх төлөвтэй байгаа ч, нэр хүндтэй эдийн засагчид болон бодлого боловсруулагчид эдийн засгийн уналтад бэлдэж байгаа юм.

Хувийн санхүүгийн Kiplinger компани, хамгийн бага нь 50,000 оршин суугчтай АНУ-ын 267 хотын орон сууцны үнэ, хүнсний бүтээгдэхүүн, тээвэр, эрүүл мэнд, төрөл бүрийн бараа, үйлчилгээ зэрэг амьжиргааны өртөгийг тооцон Америкийн хамгийн хямд хотуудыг тодорхойлжээ.

Тэдний аргачлалаар хийгдсэн тооцоогоор, Америкийн хамгийн хямд хот нь, Техас мужийн Мексикийн хилийн ойролцоох Техас мужийн өмнөд захад орших 72 мянга хүрэхгүй хүн амтай Харлинген хот юм. Энэхүү Браунсвиллийн хажууд Рио Гранде хөндийд, Өмнөд Падре арал гэж нэрлэгддэг далайн эргийн амралтын газруудаар дүүрэн элсний зурваст байрладаг Харлинген хот нь нисэх хүчний бааз, Илон Маскийн SpaceX пуужин хөөргөх талбайгаараа алдартай.

Браунсвилл дахь GRT Realty Brokerage-ийн брокер, эзэн Крейг Гроув,- "Рио Гранде хөндий ерөнхийдөө маш боломжийн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд, SpaceX-ийн ачаар ажлын байр мэдэгдэхүйц нэмэгдэж, анагаахын шинэ сургууль байгуулагдсан. Мөн амьдрах зардал бага байгаа нь шинэ оршин суугчдыг татах зорилготой. Хүмүүс, том хотуудад үл хөдлөх авах боломжгүй болсноос тэнд амьдрахыг хүсэхээ больж, хөндий рүү шилжин ирж байна. Энэ нь Харлингенийг илүү сайхан болгож байна. Эндхийн сургууль нь эртний, хүмүүс нь маш найрсаг, байшин нь боломжийн үнэтэй" гэж ярьсан байна.

Жагсаалтад байгаа хотууд нь ихэвчлэн өмнөд болон баруун дундад бүсд байрлаж байна:

15. Дес Мойнс, Айова

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15.3%-иар доогуур.

Хүн ам: 719,146 хүн.

Өрхийн дундаж орлого: $74,208

Байрны  дундаж үнэ: 229,900 доллар

Ажилгүйдлийн түвшин: 2.4%

14. Акрон, Охайо

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15.6%-иар доогуур.

Хүн ам: 700,015 хүн.

Өрхийн дундаж орлого: $63,367

Байрны  дундаж үнэ: 181,700 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4.0%

13. Амарилло, Техас

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15.6%-иар доогуур.

Хүн ам: 270,119 хүн.

Өрхийн дундаж орлого: 58,354 доллар

Байрны  дундаж үнэ: 167,000 доллар

Ажилгүйдлийн түвшин: 2.8%

12. Аугуста-Айкен, Жоржиа/Өмнөд Каролина

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16.4%-иар доогуур байна.

Хүн ам: 616,395 хүн.

Өрхийн дундаж орлого: $56,515

Байрны  дундаж үнэ: 182,000 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3.6%

11. Жексон, Миссисипи

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16.6%-иар доогуур.

Хүн ам: 586,758

Өрхийн дундаж орлого: $54,123

Байрны  дундаж үнэ: 178,100 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3.1%

10. Конвей, Арканзас

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16.7%-иар доогуур байна.

Хүн ам: 65,126 хүн.

Өрхийн дундаж орлого: $53,029

Байрны  дундаж үнэ: 230,900 доллар

Ажилгүйдлийн түвшин: 2.5%

9. Оклахома хот, Оклахома

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16.8%-иар доогуур байна.

Хүн ам: 1,441,647

Өрхийн дундаж орлого: $61,815

Байрны  дундаж үнэ: 190,800 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3.3%

8. Мобайл, Алабама

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 17.2%-иар доогуур.

Хүн ам: 430,714

Өрхийн дундаж орлого: 49,691 доллар

Байрны  дундаж үнэ: 159,100 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3.5%

7. Жоплин, Миссури

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 17.5%-иар доогуур.

Хүн ам: 182,541 хүн.

Өрхийн дундаж орлого: $55,045

Байрны  дундаж үнэ: 149,500 доллар

Ажилгүйдлийн түвшин: 2.3%

6. Аннистон, Алабама

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 17.6%-иар доогуур байна.

Хүн ам: 115,972 хүн.

Өрхийн дундаж орлого: 46,524 доллар

Байрны  дундаж үнэ: 139,400 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4.4%

5. Канзас муж улсын Топека

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 19.4%-иар доогуур.

Хүн ам: 232,670 хүн.

Өрхийн дундаж орлого: $57,474

Байрны  дундаж үнэ: 154,800 доллар

Ажилгүйдлийн түвшин: 2.7%

4. Каламазу, Мичиган

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 20.7%-иар доогуур байна.

Хүн ам: 261,108 хүн.

Өрхийн дундаж орлого: $62,128

Байрны  дундаж үнэ: 208,300 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4.5%

3. МакАллен, Техас

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 21.8%-иар доогуур байна.

Хүн ам: 880,356 хүн.

Өрхийн дундаж орлого: 44,818 доллар

Байрны  дундаж үнэ: 107,500 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4.3%

2. Иллинойс мужийн Декатур

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 22% доогуур.

Хүн ам: 102,432 хүн.

Өрхийн  дундаж орлого: 46,807 доллар

Байшингийн  дундаж үнэ: 110,800 доллар

Ажилгүйдлийн түвшин: 5.7%

1. Харлинген, Техас

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 24.4% доогуур байна.

Хүн ам: 423,029 хүн.

Өрхийн дундаж орлого: 48,115 доллар

Байшингийн  дундаж үнэ: 103,500 доллар

Ажилгүйдлийн түвшин: 5.4%

Сүүлд нэмэгдсэн