Anu.mn
Амьдрал сүйрүүлсэн сугалааны хожлууд

Амьдрал сүйрүүлсэн сугалааны хожлууд

Thu Aug 04 2022
Амьдрал сүйрүүлсэн сугалааны хожлууд

7-р сарын 29-ний Баасан гарагт Иллинойс мужийн нэгэн оршин суугч 1.28 тэрбум долларын MegaMillions жакпот хожлоо. Энэ удаагийн Jackpot хожих магадлал 303 саяд 1 байсан бөгөөд олон хүн энэхүү сугалааг хожихыг хүсч байсан нь дамжиггүй. Гэвч ийм аз үргэлж сайнаар төгсдөггүй, их мөнгө нь том асуудал болон хувирч, амьдрал нь орвонгоороо эргэсэн хүмүүсийн тухай 10 түүхийг Fox News нийтэлжээ.

- Эндрю "Жак" бага Уиттакер 2002 оны Зул сарын баярын шөнө 315 сая долларын Powerball жекпот хожсоноор тэр даруйдаа алдартай болж, тэр ч байтугай Нью-Йорк хотын өглөөний телевизийн шоунд оролцохоор гэр бүлийнхэнтэйгээ хамт хувийн онгоцоор нисч очиж байв. Уиттакерын амьдрал маш хурдан өөрчлөгдсөн. Тэрээр архи ууж, мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн бөгөөд эхнэр нь түүнийг орхиж, гэр бүлийн хэд хэдэн гишүүд нь эмгэнэлтэйгээр нас барж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баривчлагдан, мөн казиногийн гурван ажилтныг зодсон хэргээр хоёр удаа эрүүгийн хэрэгт холбогдож байв. Сугалаанд хожих үедээ угийн чинээлэг бизнесмэн байсан Уиттакер хэд хэдэн удаа дээрэмдүүлж, 100 гаруй мянган доллараа хулгайд алдаж, 2020 онд нас барах үедээ бүрэн дампуурсан байсан гэж үздэг. Уиттакер охиноо нас барсны дараа сэтгүүлчдэд "Би энэ хожилын тасалбарыг үзэн ядаж байна" гэж уйлж байжээ.

- Кентакки мужийн ялтан Дэвид Ли Эдвардс 2001 онд 280 сая долларын жакпотноос 27 сая доллар хожиж, мөнгөө маш хурдан үрсэн гэдэг. Тэрээр харш, хэдэн арван тансаг машин, хувийн нисгэгчтэй хувийн онгоц худалдаж авсан бөгөөд 5 жилийн дараа мөнгө нь дуусч Эдвардс эхнэрийнхээ хамт хүний ​​ялгадсаар дүүрэн бохир байшинд амьдарч байжээ. Эдвардсын эхнэр түүнийг хаяж, тэрээр 2013 онд 58 насандаа асрамжийн газар нэг ч мөнгөгүй нас баржээ.

- 52 настай Майкл Тодд Хилл 2007 онд Хойд Каролинад болсон Ultimate Millions тэмцээнд 10 сая доллар хожжээ. 2020 онд буюу 13 жилийн дараа Хилл хүн амины хэргээр буруутгагдаж, өөрийгөө ядуу, өмгөөлөгч авах боломжгүй гэдгээ шүүхэд хэлж байв. Тэрээр 23 настай Кеонна Грахамыг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан юм.

- Урж Хан, тэрээр Иллинойс мужийн Чикаго хотод амжилттай бизнес эрхэлдэг байсан бөгөөд 2012 оны 6-р сард нэг сая доллар хожсон ч, сарын дараа Хан цианидад хордож нас баржээ. Энэ хэргийг хүн амины хэргээр ангилсан боловч хэн ч буруутгагдаж яллагдаагүй бөгөөд Ханы хожсон мөнгийг бэлэвсэн эхнэр, охин хоёр нь хувааж авчээ.

- Флоридагийн оршин суугч Абрахам Шекспир 2006 онд 17 сая долларын жакпотыг хожих үедээ бичиг үсэг тайлагдаагүй, ажилгүй нэгэн байсан. 2009 он гэхэд Шекспир мөнгөнийхөө ихэнхийг үрж дуусгасан бөгөөд үүний дараа Абрахамын найз охин түүнийг хожлынхоо хувийг шилжүүлэхийг ятгаж, 1.3 сая доллар авч чадсан. Дараахан нь Дорис Мур гэх найз нь Шекспирийг хашаанд нь буудан хороосон бөгөөд 2012 онд энэ хэрэгт буруутай нь нотлогдож, бүх насаараа хоригдох ял авсан ажээ.

- Мак Меткалф болон түүний хуучин эхнэр Виржиниа Мерида нар 2000 онд 34 сая долларын жакпот хамт хожиж, хар тамхи, харш, чамин тэжээвэр амьтдад мөнгөө ихээр зарцуулж маш хурдан үрсэн. Гурван жилийн дараа Меткалф архины хордлогоос болж, харин Мерида хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. 2005 онд Меткалфийн анхны эхнэр Мэрилин Коллинз "Хэрэв тэр сугалаанд хожоогүй бол жирийн хүмүүс шиг ажиллаж, амьдарч илүү урт наслах байсан. Хэрэв асуудалтай хүн сугалаанд ялах юм бол энэ нь түүнийг хурдан амиа алдахад хүргэдэг бололтой" гэж ярьж байв.

- Өмнөд Солонгосын цагаач Жанита Ли 1993 онд Иллинойс мужид хиймэл үсний дэлгүүрт ажиллаж байхдаа 18 сая долларын жакпот хожжээ. Ли боловсрол, улс төр, нийгмийн ажилд ихээхэн хэмжээний мөнгө хандивлаж, мөнгө нь маш хурдан дууссан. Найман жилийн дараа Ли банкин дахь дансандаа 700 хүрэхгүй доллар, 2.5 сая ам.долларын өртэй учираас дампуурснаа зарлаж байв.

- 1990 оны 5-р сард Алекс, Рода Тот нар Флоридагийн хонжворт сугалаанаас 13 сая долларыг хожих үед тэдний хэвтэчинд 24 доллар л байсан гэдэг. Тэд 2010 оныг хүртэл 666,666 доллар буюу ад чөтгөрийн тооны хэмжээгээр банкнаас цувуулан авдаг байжээ. Дараагийн хэдэн жил Тодынхан гэр бүлийн хэрүүл маргаантай байж, IRS татварын тайланг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж, эцэст нь 2001, 2002 онд дампуурлын мэдүүлэг өгч байв. Рода Тот, энэ мөнгө "биднийг салгасан", мөн найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ алдсан. Заримдаа бид тасалбараа буцааж өгмөөр санагддаг байсан" гэж ярьсан байдаг. Алекс Тот 2008 онд 60 настайдаа хэрэгт холбогдож, ядуу байдалд нас баржээ.

- Эвелин Адамс 1980-аад оны дундуур Нью Жерсид дараалан хоёр удаа, нийт 5,4 сая долларын шагнал хожсоноор сугалааны түүхэнд оржээ. Дараа нь Адамс мөрийтэй тоглож, гэр бүлийн гишүүддээ бэлэг тараан, ашиггүй хөрөнгө оруулалтууд хийж байснаас мөнгөө алдаж эхэлсэн. 2012 он гэхэд Адамс бүх хожсон мөнгөө дуусгаж, чиргүүлд амьдарч байв. "Сугалаанд хожих нь таны бодож байсан мөрөөдөл шиг зүйл биш" гэж Адамс ярьсан байдаг.

- Уильям "Бад" Пост 1988 онд дампуурсан байсан. Түүнд аз тохиож Пенсильвани дахь сугалаанд 16,2 сая доллар хожсон бөгөөд мөнгөө байшин, завь, тэр байтугай нисэх зөвшөөрөлгүй байж онгоц хүртэл худалдаж авч үрж эхэлсэн. Жилийн дараа "Пост" дахин дампуураад зогсохгүй 1 сая долларын өртэй болжээ. Үүнээс гадна Пост-ын дүү түүнийг алуулах хөлсний алуурчин хөлсөлсөн гэж баривчилагдан шийтгүүлжээ. Эцэст нь Пост дампуурлаа зарлаж, банкны кассын ажилтанг буудсан хэргээр шоронд ял эдэлж, мөн байрныхаа эзэндээ луйвардуулж, бэлэн мөнгөнийхөө гуравны нэгийг алдсан. 1993 онд Пост, "Хүмүүс мөнгө хожихыг мөрөөддөг гэвч үүнээс болж ямар хар дарсан зүүд шиг зүйлс болдгийг хэн нь ч мэддэггүй." гэж ярьсан байдаг. Тэрээр 2006 онд 66 насандаа таалал төгсөхдөө 9 хүүхэддээ юу ч үлдээгээгүй бөгөөд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээр амьдарч байжээ.

Хачирхалтай нь, сугалааны азтануудын бараг 70% нь долоон жилийн дотор хожсон мөнгөө үрэн таран хийсэн байдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн