2003 онд Хонг Конгод үүсгэн байгуулагдсан LUBAN CABIN компани, хүчтэй салхи, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай, боломжийн үнэтэй жижиг капсул-байшин бүтээж, борлуулж буй талаар TheSun мэдээлэв
Энэхүү шинэ загварын капсулууд нь, минималист амьдралын хэв маягтай хүмүүст боломжийн үнэ, чанарыг санал болгож байна.
Эдгээр жижиг байшингууд нь 20,000 долларын үнэтэй бөгөөд том саруулхан цонх, угаалгын өрөө, унтлагын өрөө, зочны өрөөтэй.
Luban Capsule House-ын YouTube-ийн видео бичлэгийн сэтгэгдэлд, нэгэн хэрэглэгч байшингийнхаа тухай, ойролцоогоор 11.4 м урт, 3.2 м өргөн, 3.2 м өндөртэй, 9000 кг жинтэй гэж бичжээ.
Капсул нь, 50 гаруй жилийн баталгаат хугацаатай, сансрын хөлөг бүтээхэд ашигладаг хөнгөн цагаан их бие, Low E тусгаарлагчтай хоёр давхар шилтэй цонхтой, Нүүр будалтын тольных нь, гэрэлтүүлгийн тохиргоо нь хүртэл өөрчилөгддөг орчин үеийн бүрэн тавилгатай, угаалгын өрөө нь ухаалаг жорлон, угаалтуур, шүршүүр, ус халаагчтай. Унтлагын өрөөний проектор, том хэмжээтэй матрас таарах ор, ор дэрний цагаан хэрэглэл, ухаалаг цахилгаан хөшиг зэргийг "багцад багтаасан" гэж тус компанийнхан мэдэгджээ.
Орны чанх дээр, тэнгэр, од эрхэс харагдах дээврийн цонхтой. Мөн гаднаа залгаастай, тагт маягийн амрах талбайтай.
Капсул дахь бүх цонх давхар хийцлэлтэй, цэвэрлэхэд хялбар, удаан эдэлгээтэй болгох үүднээс шинж чанараараа автомашины шилний тусгай бүрээстэй төстэй бодисоор бүрэгдсэн. Байшингууд нь, газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд 12 баллын хүчтэй салхи болон хасах температурыг ч тэсвэрлэнэ. Мөн байшин ухаалаг дуут хяналтын систем болон аюулгүй байдлыг хангах ухаалаг пароль бүхий цоожоор тоноглогдсон гэж тус компани онцлон мэдэгджээ.